- Octagon.mn
- Posts
- Шинэ шуудан
Шинэ шуудан
МУИС-ийн 10000 оюутан NFT эзэмшив
Хураангуй тойм/TL DR:
Дэлхий даяар хямрал явагдаж байна, АНУ инфляци экспортолж байна
Hilton сансарт зочид буудал барихаар боллоо
GTA 6-ийн бичлэг цахим халдлагаар алдагдлаа
АНУ криптог зохицуулах тухай хууль батлах гэж байна
Таны банк биш бол таны мөнгө биш
МУИС-ийн 10000 оюутан нэг хоногийн дотор өөрийн гэсэн NFT-тэй болов
Маркетийн талаар бодол:
Дэлхийн эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Хэрэв та анзаарсан бол инфляци улам дордож байна. Монгол төгрөгийнх ч биш Америк долларын инфляци. Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, АНУ дотоодын инфляциа дэлхийн бусад улс орон руу экспортолно гэсэн үг.
Тэрнээс гадна БНХАУ-д жагсаал цуглааныг таслан зогсоохын тулд хатуу хөл хорио тогтоосон тул бизнес эрхлэгчид болон үйлдвэрүүд эхнээсээ зогсонги байдалд орж, дэлхийн эдийн засагт цөөн төрлийн бүтээгдэхүүн, хэт их хэмжээний мөнгө эргэлдсээр л байна.
Дэлхий даяар бүх бүтээгдэхүүний үнэ өсөж байна.
Монголд Америк долларын ханш хэд болж байгааг та шалгасан уу?
Хувьцааны мэдээ:
Шинжлэх ухаан зөгнөл байхаа болилоо
Хилтон (HLT +1.15%) сансрын бизнест орж байна.
Зочид буудлын сүлжээ Starlab хувийн сансрын станцад зориулж сансрын нисгэгчдийн байгууламжийг төлөвлөх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүнийг Voyager Space Holdings боловсруулж байна.
Сансрын тунелийн зочид буудлууд ч биш сансарт байдаг жинхэнэ зочид буудал алс холын мөрөөдөл байхаа больж байна. NASA-ийн зүгээс нийт 4 сансрын станц барихад ажилд тусалж, сансрын нисгэгчдийг тав тухтай байлгах нөхцөл бүрдлээ.
РОК ОД
Take Two(TTWO +0.72%) өнгөрсөн амралтын өдөр халдлагад өртсөн байна. Энэхүү хакерын үйл ажиллагаа нь “Grand Theft Auto” буюу GTA 6 шинэ видео тоглоомын бичлэгийг алдахад хүргэсэн.
Шинжээчдийн үзэж байгаагаар мэдээлэл алдагдсан нь тоглоомын борлуулалтад сөргөөр нөлөөлөхгүй хэдий ч тоглоомын хөгжлийг удаашруулж магадлалтай. Сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн том алдагдсан мэдээлэл юм.
Rockstar Games "Энэ бол PR-ын гамшиг, үйлдвэрлэлийг удаашруулж, сэтгэл санааг нь унагаж магадгүй" гэж бичжээ.
Huge GTA 6 leak includes gameplay footage of robbery, Vice City locations, and two playable chara... It's one of the biggest leaks in videogame history.
Huge GTA 6 leak includes gameplay footage of robbery, Vice City locations, and two playable chara... It's one of the biggest leaks in videogame history.
Крипто мэдээ:
Бут цохих болно
Ерөнхийлөгч Байден криптог хуульчилж, зохицуулах төлөвлөгөөгөө тодорхойлсны үр нөлөөгөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд крипто зах зээл унав.
АНУ-ын Засгийн газрын агентлагууд криптог буруугаар ашиглах, хакердах, хор хөнөөлтэй гүйлгээ хийх эрсдэлийг бууруулахын тулд хуульчлах гэж байна. Ядах нь ээ, цаасан дээр ч болов бичсэн.
Сангийн сайд Йеллен "Инноваци бол эрчимтэй санхүүгийн систем болон эдийн засгийн шинж чанаруудын нэг. Харамсалтай нь, бид түүхээс маш их сургамж авсан тул зохицуулалтгүй инноваци нь санхүүгийн систем болон хувь хүмүүст ихээхэн саад болж, хохирол учруулдаг" гэж хэлэв.
Дижитал доллар: Сангийн яам нь төв банкны дижитал валют гаргах талаар ярилцаж байгаа.
Дэлхийн мэдээ:
Дараагийн уналтад бэлдэх нь
Хэрэв та бүх насаараа цуглуулсан мөнгөө банкнаас авч чадахгүйд хүрвэл та яах вэ?
Та мөнгөө авахын тулд банк дээрэмдэх үү?
Өнгөрсөн 7 хоногт Лебаноны нийслэл Беирута хотод яг тийм зүйл боллоо. Лебанонд сүүлийн 3 жилийн турш эдийн засаг хямрал нүүрлэж банкууд нь хэрэглэгчдийнхээ мөнгийг өгч чадахгүй дансыг нь гацаагаад байсан. Үүнээс үүдэн нэгэн зоригтой эмэгтэй мөнгөө авахын тулд мөнгөө хадгалсан банк руугаа тоглоомон буутай ороод өөрийнхөө данснаас мөнгөө дээрэмдсэн гэнэ. Яг үнэндээ банк тэр эмэгтэйг дээрэмдэх гэж байсан ч юм шиг.
Сургамж: Таны банк биш л бол таны мөнгө биш.
Крипто комьюнитид "Not your keys, not your crypto" буюу “Таны түлхүүр биш бол таны крипто биш” гэдэг хэллэг олонтаа ашиглагдана. Хэрэв та крипто бирж дээр криптогоо хадгалж байгаа бол тэр крипто таных биш гэсэн үг. Яагаад гэвэл хэрэв таны криптог хадгалж байгаа бирж зах зээлийн хямралаас болоод дампуураад алга болчихвол таны крипто хамт алга болно гэсэн үг. Яг л банктай адил.
Тийм болохоор та крипто эзэмшдэг бол криптогоо өөрийн хувийн хэтэвчиндээ хадгалах хэрэгтэй.
Октагоны эргэн тойронд юу болов?
Тусгай БУЛАН:
Монголын хамгийн анхны Мета Их Сургууль
“Soulbound NFT” гэж юу вэ?
МУИС үүсэж байгуулагдсаны 80 жилийн ойгоо тохиолдуулан Octagon Marketplace болон Guyuk Metaverse-тэй хамтран “МЕТА ИХ СУРГУУЛЬ” санаачилж буй бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд “Шонхор” шувууны дүрийн бэлгэдэл бүхий 3D хэлбэрийн нийт 6 төрлөөр бүтээгдсэн хязгаарлагдмал тооны, өөр хоорондоо дахин давтагдашгүй NFT-ийг бүтээж бүх цаг үеийн төгсөгч, суралцагсдад хүргэхээр төлөвлөсөн.
NFT нь Блокчэйн мэдээллийн санд бүртгэгдсэн дахин давтагдашгүй дижитал хэлбэрийн үнэт зүйл юм. Харин “NUM NFT” нь Soulbound болон Ticket NFT-ийг хослуулсан үндсэн 4 хэрэглээтэй бөгөөд таны дипломын мэдээллийг Блокчэйн системд баталгаажуулах боломжтой болохоос гадна "Мета Их Сургууль"-ийн арга хэмжээнд виртуал орчинд анги хамт олон, суралцагч дүү нарын хамтаар нэвтрэн орж олон сонирхолтой хөтөлбөрт оролцох тасалбар болох юм.
Эдгээр NFT-ийг одоогийн суралцаж буй 20000 гаруй оюутанд үнэ төлбөргүй олгож, үлдсэн 5 төрлийн дижитал үнэт зүйлийг бүх цаг үеийн төгсөгч, багш, ажилтан албан хаагчдад тогтсон дүнгээр олгохоор болсон юм.
Эхний өдөр гэхэд 10000 оюутан өөрийн бүртгэлээр дамжуулан дижитал өмч бас тасалбараа эзэмшээд байна.
NFT борлуулсан нийт дүн сургалтын тэтгэлгийн санд нэгдэж суралцагсдийн төлбөрт зориулагдана. Тэднийг NFT эзэмшигчдийн санал асуулгад тулгуурлан сонгон шалгаруулаад зогсохгүй тэдний нэр “Мета Их Сургууль”-ийн хүндэт самбарт байрших юм.
Иймд МУИС-ийн төгсөгчид төрөлх сургуулийнхаа ойн арга хэмжээнд нэгдэж сурах их үйлст үнэтэй хувь нэмрээ оруулна гэсэн үг.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс дэлхийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.