• Octagon.mn
  • Posts
  • Зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээж буй маш нууц захиа #2

Зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээж буй маш нууц захиа #2

Та бид бөмбөрцгийн хаана ч амьдардаг байсан ирэх 2 жилийн хугацаанд “Hyper Inflation”\гипер инфляц\-д өртөж эхлэх нь тодорхой боллоо.

Дөрөвдүгээр сар эхэлснээр хоол хүнсний инфляц дэлхий нийтийн хэмжээнд 30%-д хүрч эрчим хүчний үнэ тэнгэрт хадаад байна. Бидний халаасан дахь мөнгө таныг юу худалдан авч болохыг шийддэг учраас санхүүгийн мэдлэг гарцаагүй хэрэг болдог.  Инфляц гэж юу вэ? гэдэг асуултад нэг өгүүлбэрээр хариулж сурах нь эргээд бидний хөрөнгийг хамгаалах боловсрол юм. Таны хөлс хүчээрээ олсон орлогоос:

  • Татвар 35 %, 

  • Инфляц 20%, 

  • Ам.долларын өсөлтөөр ахиад 10% гээд нэг ёсондоо боловсон дээрэм хийсээр  байгааг бүгд мэдэж байгаа.

Яг энэ цөвүүн цаг үед Буха эзэмшигч таны хөрөнгийг хамгаалах тал дээр санаа тавина гэдгээ Angry Red Buha Club-ын зүгээс мэдэгдэж байна. 

Бид эхний 3-5 шуудангаа хүртээмжтэй байгаасай гэсэн үүднээс octagon.mn дээр бүртгэлтэй бүх хэрэглэгч рүүгээ явуулахаар шийдсэн бөгөөд түүнээс цааш зөвхөн Буха эзэмшигчид рүүгээ илгээх болно. 

Маркетийн талаарх бодол:

“Bitcoin 2022” арга хэмжээ Miami хотод амжилттай болж өнгөрлөө. Криптогийн хамаг л том халим цуглаж салбарын шилдгүүд үзэл бодлоо илэрхийлснээр бид асар том крипто үсрэлт хийхэд ямар ойрхон байгаа юм бэ? гэдгээ ойлгож авлаа. Крипто зах зээлийн өсөлт ч гэсэн огцом томрох нь тодорхой болчихлоо. Хэрвээ энэ арга хэмжээн дээр юу болсон талаар ний нуугүй ойлгоё гэвэл энэ 7 хоногийн Мягмар гараг буюу маргааш орой 20:30 цагаас OCTAGON marketplace facebook хуудаснаа LIVE-аар маш дэлгэрэнгүй ярихаар бэлдэж байна. 

Цааш үргэлжлүүлэхэд тус арга хэмжээний үеэр BULLISH хэмжээний том мэдэгдлүүд эхнээсээ гарсан бөгөөд их хэмжээний крипто эзэмшигч томоохон халимнууд зах зээлийг хийсвэрээр унагаж эхэлсэн. Ингэснээр жижиг хэмжээний Retail investor-ууд сандралд өртөж криптогоо зараад эхэлчихлээ. Энэ үед Panic Sell хийхгүй байх нь чухал юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх 7 хоногоос FUTURE арилжаа эрчимжиж зах зээл сэргэх хандлагатай байна.

7 хоногийн онцлох крипто мэдээ:

Эль Сальвадорт аялал жуулчлалын салбар 30%-иар өсөв🦾

Эль Сальвадор улсын аялал жуулчлалын сайд Морена Валдезын мэдээлснээр биткойныг хэрэглээнд нэвтрүүлсэн явдал нь тус улсын аялал жуулчлалын салбарт ашиг тусаа өгсөн бөгөөд жуулчид өмнөхөөсөө илүү их мөнгө, цаг хугацааг зарцуулдаг болсон гэнэ. 

Биткойны хэрэглээг иргэдэд өргөн цар хүрээтэйгээр нэвтрүүлэхийн тулд ерөнхийлөгч Букеле “Chivo” гэх крипто хэтэвчний апп-ийг хөгжүүлсэн.  Энэ апп-аар иргэд биткойн гүйлгээ хийдэг. Ингэснээр банкны оролцоогүйгээр биткойноо ам.доллар болгон хөрвүүлж авах онцгой ATM-тай болсон. Мөн иргэд түрээс төлөх, аж ахуйн нэгж биткойноор төлбөрөө авдаг болсон байна.

Иргэдийн ихэнх нь  биткойноор төлбөрөө авсан даруйдаа ам.долларт хөрвүүлдгээ биткойны ханшийн хэлбэлзлээс мөнгөө хамгаалж байна гэж үзэж байгаа.

Тодруулбал, 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр Эль Сальвадор улсын Засгийн Газар биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл буюу Legal Tender болгон баталсан нь ийнхүү эергээр нөлөөлжээ.

COVID-19 цар тахлын үеийн хямралын дараа тус улсын аялал жуулчлалын салбар сэргэж байгаа нь энэ аж.

Монгол улс аялал жуулчлалаа хөгжүүлэх талаар олон зүйл ярьдаг. Магадгүй бид Эль Сальвадороос сургамж авахад буруудах зүйлгүй байх  .

Luna-г үүсгэн байгуулагчид 200 сая ам.доллараар AVAX токен худалдаж авлаа

Terra,  Avalanche блокчэйн хооронд "Цэцэглэж буй хамтын ажиллагаа"-г эхлүүлэхийн тулд 200 сая UST-ээр AVAX худалдаж авлаа. Terra болон Avalanche хоорондын экосистемийн хамтын ажиллагаа болсон DeFi програмуудын эрүүл өсөлтийг улам ч хурдасгах магадлалтай байна.

Хэдийгээр UST нь зах зээлийн үнэлгээгээр аль хэдийнэ шилдэг stablecoin-ын нэг болсон хэдий ч зөвхөн LUNA-аар баталгаажсан гэсэн болгоомжлол байсан. Харин одоо 2 тэрбум орчим ам. доллараар Bitcoin, 200 сая ам.доллараар AVAX-тай болсноор stablecoin нь баттай болж ирэх байх.

Мөн Avalance болон Terra хамтран ажилласнаар илүү олон DeFi программ, хэрэглээ ирээдүйд гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Strike-ын захирал Jack Mallers Shopify-тай хамтарч ажиллахаа мэдэгдэв

Strike нь төлбөр төлдөг аппликейшн юм. Тэд Shopify-тай хамтарснаар дэлхийн аль ч өнцөг буланд биткойноор төлбөрөө хийх боломжийг нээж байна. Shopify-аас гадна NCR, Blackhawk network-той хамтарч байгаа.

Мөн Strike-аар гүйлгээ хийснээр илгээгч болон хүлээн авагч гэсэн 2 талтай байх юм. Ингэснээр банк шиг гүйлгээний шимтгэл авахгүйгээр гэрлийн хурдаар гүйлгээ хийгдэнэ. Тэд гуравдагч этгээдгүйгээр XXI зууны төлбөрийн системийн стандартыг шинээр тогтоож эхэллээ.

Энэ технологи банкуудын эрх ашгийг үгүйсгэж чадаж байна. Хэрвээ банкны шимтгэл төлөхөөс залхаж байгаа бол та ч гэсэн Strike эсвэл ойролцоо аппликэйшн ашиглах талаар бодож үзэх цаг нь болсон.

NFT мэдээ: 

NFT орчинд оюуны өмч хулгайлах тохиолдол газар авч байна

Оюуны өмч хамгаалах зориулалттай технологи өөрөө оюуны өмч хулгайлахад ашиглагдаж байна гэдэг нь инээдтэй сонсогдож байгаа биз. Opensea-ийн мэдээлснээр 5 ширхэг NFT тутмын 4 нь хулгайн бүтээгдэхүүн байна гэв. Оюуны өмчийн хулгайч нар Deviantart болон төстэй вэбсайтаас бэлэн уран бүтээл аваад Opensea дээр өөрийн бүртгэл дээрээ Mint хийж зардаг байна.

Мөн ихэнх хүмүүсийн NFT орчинд үйл ажиллагаа явуулж байгаа шалmгаан нь их хэмжээний мөнгийг богино хугацаанд олох зорилготой байдаг. Гэхдээ нийт уран бүтээлийн 90% нь дуураймал эсвэл “Хог” гэмээр чанаргүй байх хандлага бий.

Хэн ч хулгайн NFT худалдаж авахыг үнэхээр хүсэхгүй. Яагаад гэвэл та 1-т оюуны өмч зөрчсөн, 2-т мөнгөө алдаж байгаа хэрэг. Иймээс ямар нэг уран бүтээл худалдаж авахын өмнө уран бүтээлчийн сошиал медиаг нь шалгаж үзэхийг зөвлөж байна. Фенүүд нь жинхэнэ хүмүүс эсэхийг давхар шалгаарай. Мөн google дээр зургийг нь хайж үзээд өөр уран бүтээлчтэй давхцаж байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй.

Бухагийн эргэн тойронд юу болов? 

Өнгөрсөн 7 хоногт олон олон Буханууд Fusiон функцаар нэгдэж Мутант Буханууд маань мэндэлсээр том гэр бүл болов. Харин Egg hatch  функц нь Луутай болох хамгийн ухаалаг арга зам юм. 

Баасан гарагийн байдлаар үзэхэд нийт 7 өндөг дарсан байснаас 5 өндөг маань хагарч 2 луу төрж манай discord сувгийнхан Эх, хүүхдийн амаржих газрын дайтай бөөн баяр хөөр, догдлол, хүлээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрсөн. 

Dragon NFT

Тодруулбал, нийт 258 Buha NFT шатаагдаж үлдсэн Бухануудын борлуулалт маш эрчимтэй нэмэгдэх нь тэр. Ирэх тавдугаар сарын дунд хүртэл маркетийн зүгээс Buha NFT нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэнтэй холбоотойгоор одоогийн байгаа хэдхэн Буха маань хаданд гарах шинжтэй боллоо. Буха хомсдолд ороод эхлэв. 

1 минутын дотор 23 Buha NFT эзэндээ шинээр очсон баярт мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна. 

Дүгнэлт: 

За үүгээр энэ удаагийн маань шуудан өндөрлөж байна. Танд манай newsletter  хэр таалагдаж байна вэ? Улам илүү хичээнэ гэдгээ амлаж байна. 

Та манай Discord сувагт нэгдсэнээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү. Өөр ямар хэлбэрээр мэдээлэл авбал таны санхүүгийн боловсролд хувь нэмэртэй вэ? гэдгийг discord сувгийн хэлэлцүүлэг хэсэгт чөлөөтэй саналаа илэрхийлээрэй. Энэ жил хөрөнгийн зах зээл унаж commodity, crypto зах зээл эсрэгээрээ эрчимжих төлөвтэй байна. Дараа 7 хоногт уулзацгаая.                            

Цастай шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн угтаарай.