- Octagon.mn
- Posts
- Зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээж буй маш нууц захиа #3
Зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээж буй маш нууц захиа #3
Өнгөрсөн хагас сарын хугацаанд бид 2 newsletter📩, 3 Facebook Live бичлэг🔴, 2 удаагийн Clubhouse👋 уулзалтаар та бүхэндээ инфляци ямар “Аймар” хор уршигтай вэ?, Таны хөрөнгийг хэрхэн үнэгүйдүүлж байгаа талаар бодит жишээ баримтаар баталж тайлбарлалаа. Хэрвээ та энэ бүгдийг анхааралтай хүлээн авсан бол нэлээд сайн ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна.
Бид бүхэн энэхүү 7 хоног тутмын шуудангийнхаа дараагийн дугаараас хэрхэн хөрөнгөө хамгаалах талаар тодорхой мэдээллийг шат дараатайгаар өгч эхлэх болно.
Stay Tuned‼️😎
Маркетийн талаарх бодол:
Өнгөрсөн 7 хоногт инфляцийн талаар ярьж байсантай зэргэцээд 🇺🇸Америк улс өнгөрсөн гуравдугаар сарын инфляцийн түвшингээ 8.5% гэж зарласнаар 1981 оноос хойш 40 жилийн дараа анх удаа ийм 😱😱😱“Аймар” өндөр гарчээ. 2.5% барьдаг байсан инфляци яагаад гэнэт 4 дахин үсэрчхэв.
📈Инфляцийн энэ хэт өндөр өсөлтөөс болоод дэлхийн хөрөнгийн зах зээл царцах❄️ хандлагатай байгаа бөгөөд крипто зах зээл ч мөн адил сүүлд болсон 🐋халимнуудын дайралтаас хойш тодорхойгүй байдалд шилжээд байна. Гэхдээ крипто зах зээлд “Buy the dip, Sell the News” гэж яриа байдаг. Юу ч болж байсан Terra төслийн LFG, Биткойнд хийх хөрөнгө оруулалтаа зогсолтгүй нэмсээр 1.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Тэд энэ дүнг 10 тэрбум ам.долларт хүргэх амлалтаар худалдан авалтаа эхэлсэн билээ.
7 хоногийн онцлох крипто мэдээ:
Гэмт хэргийн чанартай крипто гүйлгээний хэмжээ бүх цаг үеийн оргил үедээ хүрлээ😈😰😨
2020 онд гэмт хэргийн чанартай крипто гүйлгээний хэмжээ 7.8 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн 2021 онд 14 тэрбум ам.доллар болж өссөн. Гэхдээ энэ тоо бол дэлхий нийт крипто валютын гүйлгээний (15.8 их наяд ам.доллар) хажууд юу ч биш төдийгүй ердөө 0.15 хувийг эзэлж байгаа юм.
2019 оныхтой харьцуулахад Дэлхий даяар крипто валютын хэрэглээ маш хурдан нэмэгдэж байгааг илтгэж байна. Магадгүй та гэмт хэргийн чанартай гүйлгээ гэж юу вэ? гэж гайхаж байна уу? Үүнд:
Мөнгө угаах, луйвар, барьцаалж мөнгө шаардах(ransomware), терроризм санхүүжүүлэх, хууль бус бараа бүтээгдэхүүн худалдаалах болон зуучлах, насанд хүрээгүй хүүхдийн ёс бус дүрс бичлэг гэх мэт хууль бус зүйл орно.
NFT мэдээ:
600 сая ам.долларын цахим халдлага юу болж дууссан бэ?
🕹Axie Infinity-ийн үүсгэн байгуулагч Александер Ларсен 600 сая ам.долларын цахим халдлагад бүрэн хариуцлага хүлээж 150 сая ам.долларын хөрөнгө босгож хохирсон хэрэглэгчдэдээ нөхөн олговор олгох гэж байна.
Өмнөх 7 хоногийн шууданд Axie Infinity 600 сая ам.долларын дижитал хөрөнгө алдаж түүхэн дэх хамгийн их хохиролтой цахим халдлага тохиолдсон тухай дурдсан. Харин 600 сая ам.доллар хулгайлсан хакерууд мөнгөө угааж чадсан уу?🤔🤔🤔🤔
PeckShield-ийн мэдээлснээр 👤“Хакердаж хулгайлах нь амархан. Харин хулгайлсан мөнгөө хэрэглэхэд бэлэн болгох нь хамгийн хэцүү. Хулгайлсан хөрөнгө нь их байх тусам тэд бүгдийг нь хэрэглэж амжих нь хэцүү болдог” гэв.
Одоогоор олон олон кибер хамгаалалтын фирм, хууль сахиулах байгууллага хамтарч хулгайлагдсан мөнгийг блокчэйний шилэн данснаас хянаж байгаа.
Хакеруудын хэтэвчнээс мөнгө холигч үйлчилгээ болох Tornado Cash руу гүйлгээ хийснийг тогтоосон. PeckShiel-ийн үзэж байгаагаар хакерууд 600 саяаасаа 42 сая ам.доллар буюу 7.5%-ийг нь угааж амжжээ.
Jack Dorsey-ийн анхны 🐥жиргээний NFT дахин дуудлага худалдаанд 48 сая ам.доллар хүрэх үү?💵💰
“Одоогоор санал болгосон хамгийн өндөр үнэ нь 3.8 ETH буюу 11’486 ам.доллар байна”
🇮🇷Иран гаралтай крипто бизнес эрхлэгч Сина Эстави өнгөрсөн 2021 оны гуравдугаар сард NFT-г 2.9 сая ам.доллараар худалдаж авсан NFT-ээ худалдах хүсэлтэй байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, ашгийнхаа 50%(түүний бодлоор 25 сая орчим ам.доллар)-ийг буяны үйлд хандивлана гэнэ. Дуудлага худалдаа байгаа бөгөөд хэрэв Сина Эстави 2.9 сая ам.доллароос дээш үнэд хүргэж чадахгүй бол алдагдалд орно гэсэн үг.
Гэхдээ Сина Эстави NFT-ийнхээ үнэ цэнд итгэлтэй байгаа. Тэрбээр “Энэ NFT энгийн нэг жиргээ би. Энэ бол дижитал ертөнцийн Мона Лиза” хэмээжээ.
👤Elon Musk 43 тэрбум ам.доллароор twitter-ийн бүх хувьцааг худалдаж авах гэнэ!😱😱
Elon Mask Twitter-ийг 43 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьсан байна.
Синьхуа агентлагийн мэдээ:
“Америкийн Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 14-ний өдөр Твиттер-ийн бүх хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авах санал тавьж байгаагаа зарлав”
Өнгөрсөн 13-ны Лхагва гарагт АНУ-ын Үнэт цаасны биржийн зөвлөлд өгсөн баримт бичгээс үзвэл Elon Mask Twitter-ийн 1 ширхэг хувьцаа бүрийг 54.20 ам.доллараар буюу нийт 43 тэрбум орчим ам.доллараар худалдаж авахаар төлөвлөж байна. Энэ үнийн дүн түүний хувьд хамгийн өндөр бөгөөд эцсийн санал гэв. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол тэрбээр Twitter-ийн хувьцаа эзэмшигчийн байр сууриа “Reconsider” буюу дахин авч үзэх болно гэжээ. Дахин авч үзнэ гэдгээрээ юуг илэрхийлж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Нэг бол авсан хувьцаагаа бүгдийг нь зарна. Эсвэл нэмж хувьцаа авна. Магадгүй хайрцагнаасаа үргэлж гарч сэтгэдэг нэгэн учраас бидний санаанд багтахгүй өөр зүйл хийх байх.
Маск энэ 7 хоногт Твиттерийг худалдаж авах нь тодорхой болох нь ээ.
😜🤣Twitter-ийн дараагийн ТУЗ-ийн хурал:
Дэлхийн NFT борлуулалтын хэмжээ энэ дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт 439 сая ам.доллароос 207 сая ам.доллар болж 53% буурсан байна.📉
Бухагийн эргэн тойронд юу болов?
Дэлхийд өрсөлдөхүйц NFT маркетплейс Octagon 2.0-ийг танилцуулж байна🌍
Дэлхийн хамгийн алдартай маркетплейс Opensea дээр төгс төгөлдөр явагддаг NFT Auction буюу NFT дуудлага худалдаа, хамгийн алдартай крипто бирж Binance-д нээгддэг Mystery Box-ыг Монголдоо хамгийн анхны бөгөөд цор ганцаар хэрэгжүүлж эхэлсэн Octagon маркетплейс хэрэглээний шинэ хувилбараа танилцуулж байна.
Octagon marketplace-ийн хувьд үүсгэн байгуулагдаад дөнгөж 3 сар болсон хугацаандаа magiceden.io marketplace дээр байгаа технологийн бүхий л feature-г бүтээж чадсан. Магадгүй зарим талаараа илүү ч гарах функцууд байна. Яг NFT marketplace-ийн эрэлт дэлхийд хадаж байгаа энэ цаг мөчид бид дараагийн түвшинд шилжиж Opensea, Rarible, Binance дээр байдаг алдартай функцуудыг ямар ч саадгүй ажиллуулж чадаж байгаа Octagon 2.0-оо энэ дөрөвдүгээр сарын 19-нд Монгол, Англи 2 хэл дээр гаргаснаар дэлхийд өрсөлдөх урт аяллаа эхлэх юм.
Та манай маркет дээр худалдаалж байгаа болон худалдаалах гэж буй NFT Drop, борлуулагдаж буй Collections, яг одоо үнэ хаялцах боломжтой дотоодын зах зээлийн өөр ямар ч маркет дээр харагдахгүй Auction, бэлэг бэлгийн дээд бэлэн NFT болж эздээ шагнасан Airdrop, “ав”-аад “дар”-даг хамгийн сонирхолтой худалдан авалт хийгддэг Монголын хамгийн анхны Mystery Box гэсэн дарааллын дагуу мэдээлэл авч танилцахад маш ойлгомжтой боллоо. Тун удахгүй Octagon 2.0…🔥🔥🔥
Бухагийн маань хувьд “Үзэгчдийн хүсэлт”-ээр дахин 3 ширхэг өндөг дуудлага худалдаанд оролцож амжилттай эздэдээ хүрлээ. Лууны өндөгний үнэ цэн улам л өссөөр📈💰
Дүгнэлт:
Өнгөрсөн 7 хоногт маркет ер нь л тогтвортой байв. Гэхдээ хүн бүр л Биткойны хөдөлгөөнийг амьсгаа даран “Өсчихөөсэй🤔” хэмээн найдвар тавин чимээгүй гэгч нь ажиглаж сууна.
⬆️Дээрх графикаас нэгэн сонирхолтой дүр зураг гарч ирсэн нь exchange-үүдийн эзэмшиж байгаа Биткойн эрс багасаж хүмүүс Cold wallet руу хөрөнгөө зөөж эхэлсэн байна. Эндээс юуг ойлгож болох вэ гэвэл зах зээл дээрх эргэлдэх биткойны хэмжээ багассаар эрэлт нэмэгдвэл Bull маркеттай удахгүй золгох шинжтэй.
За тэгээд бид бүхэн энэ мэдээллээ зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээх тул та бүхнийг нэг ч гэсэн Буха NFT-ийгээ Octagon NFT маркетплэйс рүү бүртгүүлж ороод аваарай гэж хүсье. Та манай Newsletter-тэй олон сар хамт байснаар өөрийн Portfolio-той ч болох боломжтой шүү.
Шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье.🐃😎