- Octagon.mn
- Posts
- Зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээж буй маш нууц захиа #4
Зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээж буй маш нууц захиа #4
Өнгөрсөн Бямба гарагт “Investment expo” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан. Тус экспо агуулгын хувьд:
“Мөнгө унтах ёсгүй”,
“Мөнгөтэй болох арга”,
“Мөнгөө өсгөсөн туршлага”,
“Монгол хүний мөнгөө удирдахад гаргадаг алдааг Япон хүний нүдээр харах нь” зэрэг сэдвийн хүрээнд нийгмийн олон төлөөлөл оролцов.
Жил бүрийн 4, 5 дугаар сард хөрөнгө оруулалт хийхэд илүү тохиромжтой байдаг.
Бидний хувьд ч мөн адил энэ цаг үеийг тохиолдуулан 5 дугаар сарын сүүлээр BOOM хийх гээд л өдөржин, шөнөжин бэлдээд л байна. Бидний хувьд комминутагаас минь маркетингийн идэвхжил шаардсан хүсэлт маш олон тоогоор ирдэг. Нэг талдаа бидний зүгээс зах зээлийг байнга 🔥Burn🔥 хийх боломжгүй байдаг тул бэлтгэл ажлаа маш сайн хангаад ирэх сард зохион байгуулах зүйлээрээ 😱BOOM🤯 хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс GET READY…
📩Хөрөнгө оруулахдаа бэлдээд л байж байгаарай.
💡Маркетийн талаарх бодол
Өнгөрсөн 7 хоногийн эхээр крипто зах зээл бага зэрэг өсөлт үзүүлж Bitcoin\BTC\ 42’000 ам.доллар хүрсэн боловч АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Jerome Powell “Инфляцийн түвшин өндөр байгаатай холбогдуулан бодлогын хүүг нэмнэ. Гэхдээ хэдэн хувиар нэмэх вэ? гэдгийг энэ 7 хоногт албан ёсоор мэдэгдэнэ” гэлээ.
Энийг банкнаас зээлж авах хүүгийн хэмжээ нэмэгдэнэ гээд ойлгоход болно.
Цаасан мөнгөө хэвлээд ямар ч хүүгүйгээр арилжааны банкуудад нийлүүлдэг байсан тогтсон хэмжээ таны гарт зээл болон ирэхдээ өмнөхөөсөө илүү өндөр хүүтэй болоход бид бүсээ чангалж “Хэмнэлтийн горим”-д шилжинэ. Зах зээл дээр эргэлдэж байгаа бэлэн мөнгөний хэмжээг ингэж багасгадаг.
Нөгөө талдаа таны сарын цалин инфляцийн гайгаар үнэ цэн нь унах тутам банкинд өсдөггүй мөнгөө өөр ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүснэ.
Ингээд бид шууд харахад BTC унаад ч байгаа юм шиг, нөгөө талдаа үнэ цэн, хэрэглээний хувьд өсөөд ч байгаа юм шиг тодорхойгүй байдалдаа буцаад шилжлээ.
“SELL THE NEWS, BUY THE DIP” буюу “Унахад нь аваад, өсөхөд нь зар”. 📊
7 хоногийн онцлох крипто мэдээ:
👤🪙Privacy coin-ыг хэн ашигладаг вэ?
Та хэр их хэмжээний мөнгөтэй эсвэл мөнгөө юунд зарцуулж байгаагаа нууцлах нь хувь хүний эрх гэдэгтэй санал нийлдэг бол танд “Privacy coin” яг тохирно.
Privacy coin нь Bitcoin-той адил боловч гүйлгээтэй холбоотой мэдээллийг хэн нэгэн харах боломжгүй байдгаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, Засгийн Газар ч харах боломжгүй гэсэн үг.
Хэрэв та онлайн худалдаагаар томчуудын үйлчлүүлдэг дэлгүүрээс өргөстэй чичирдэг том хүний тоглоом авмаар байгаа бол Privacy койноор төлбөрөө хийснээр таныг Amazon, Facebook, Google таныг гэдгийг мэдэж чадахгүй. Тиймдээ ч олон хүнд чухал ач холбогдолтой байдаг.
Гэхдээ аливаа зүйл хоёр талтай гэдгийг мартаж болохгүй. Bitcoin-ыг анх гэмт хэрэгтнүүд ашиглаж эхэлсэн шиг Privacy койны хувьд ч адилхан тэд л ашиглаж байгаа. Жишээлбэл, newsletter-ийн өмнөх дугаарт дурдсан 625 сая ам.долларыг хулгайлсан гэмт хэрэгтнүүд мөнгөө яаж гар дээрээ авсан бэ? Privacy coin.
Monero бол одоогоор хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа Privacy койнуудын нэг нь. Monero баавгай зах зээл ирчхээд байхад яагаад бараг гав ганцаараа шахуу өсөөд байгаагийн гол учир нь Axi Infinity-ийн алдсан 625 сая ам.долларыг угаахад ашиглагдсан юм болов уу? Одоохондоо хэн ч мэдэх боломжгүй.
🇰🇵Хойд Солонгос юу хийж байна вэ?
Хойд Солонгос улс хүний эрхийг авч хэлэлцдэггүй дэлхий дээр байгаа цор ганц ардчилсан улс. Сүүлийн хэдэн жил юу хийж хөгжиж байгаа юм бол?
Бидний мэдэх цөмийн зэвсгийн туршилт, хүний наймаа, галт зэвсгийн наймаа, хуурамч валют үйлдвэрлэж байсан түүхтэй. Гэхдээ бидний мэдээгүй нэг зүйл гэвэл “Хакерын армитай Хойд Солонгос”.
АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо(ХМТ)-ны зүгээс Хойд Солонгосын крипто валют хулгайлах гэмт хэрэг, цахим халдлагатай тэмцэх арга хэмжээ авч байгаа гэнэ. Хойд Солонгосын хакерын арми ойролцоогоор 6’000 хүнтэй гэж тооцоолж байгаа.
ХМТ Axie Infinity-ийн 625 сая ам.долларын халдлагыг Хойд Солонгосын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, үл мэдэгдэх хакерын бүлэг болох APT38 болон Lazarus Group-д үйлдсэн гэж үзээд байгаа.
2014 онд Sony Pictures-ийн “The Interview” гэдэг нэртэй Хойд Солонгосын удирдагчийг хөнөөх тухай үйл явдал гардаг инээдмийн кино гарахад тэр бүлэг хакер Sony Pictures рүү цахим халдлага үйлдэж мянга мянган ажилтнуудынх нь хувийн мэдээллийг нь задруулсан. “The Interview” киног гаргахаа зогсоохыг шаардсан байдаг.
Мөн Lazarus Group гэхэд 2016 оны хоёрдугаар сард Бангладешийн Үндэсний банкнаас 1 тэрбум ам.доллар хулгайлах гэж оролдсон хэрэгтэй холбоотой гэж үздэг.
Үнэхээр л Axie Infinity-ийн халдлагын ард Хойд Солонгос улс байгаа бол 625 сая ам.долларын өмчөө буцааж авахаасаа нэгэнт өнгөрсөн гэж хэлж болно. Ким Жон Ун өөрийн хэтэвчнээсээ буцааж өгөөд уучлалт гуйснаа хүн бүртэй найзууд болж дэлхий дээр энх тайван цаг оршиж эхлэх нь ч хаашаа юм.
⚠️Дэлхийн Дөрөвдүгээр дайн Метаверс-д болох уу?
АНУ-ын нисэх хүчин “Spaceverse” гэх үгийн өмчлөх эрхийг авах хүсэлт гаргажээ. Тэд сансар огторгуй, дэлхий ертөнцийг дүрсэлсэн Метаверс орон зайг яг л бодит мэт бүтээгээд байлдааны нөхцөл байдлыг виртуал орчинд турших аж. Хэрэв аль нэг улс орон террорист бүлгэмд агаарын цохилт өгөхөөр бол эхлээд метаверсд дадлага хийх гэнэ шүү.
Өмнөх оны зургадугаар сард АНУ-ыг сансрын хүчин Ethernity Chain-тэй хамтран хиймэл дагуул, сансрын нисгэгчдийн зураг бүхий NFT гаргах тухай мэдэгдэж байсан билээ. Нэгэнт л нисэх хүчин, цэрэг цагдаагийнхан Метаверст дүр бүтээж эхэлж байгаа бол бодит амьдрал дээр хэн нэгнийг хохироолгүй виртуал орчиндоо байлдаад хэлэлцээрээ хийчихдэг бол амарч юм уу?
Метаверсийг хөгжүүлэх тухай Facebook, Nvidia, Andersen тэргүүтэй томоохон компаниуд мэдэгдэж байсан нь саяхан гэлтэй. Эдгээр компани дээр АНУ-ын хүчний байгууллагууд нэмэгдэх нь тодорхой боллоо. 🧐Бид харин метаверст бэлэн билүү?
🐂Бухагийн эргэн тойронд юу болов?
Өнгөрсөн 7 хоногийн байдлаар олон зуун Буха NFT буюу зах зээл дээрх нийт Буханы 20% шатав. Манай Буха эзэмшигчид Buha rarity-гаа хэрхэн сайжруулж дээшлүүлэхээ нэгэнт ойлгожээ гэж хэлэх байна. Буха гэр бүлд маань цоо шинэхэн гал дүрэлзсэн “Dragon Mutant Buha” мэндэлж дискорд сувгаараа нэг хөл хөөр болцгоов. 😊🤯
#Farming функцээс маань нийт 140 Mutant Buha NFT төрснийг дуулгахдаа таатай байна. Хамгийн күүл OG Буханууд л тэсэж үлдэж байх шиг ээ✊🤟…
Октагон 2.0 цоо шинэхэн сээгсий хувилбар маань маш олон хүний талархлыг хүлээсэнд бид баяртай байна. Ороод харвал Opensea шиг шинэ дизайн, өдөр, шөнө шиг өнгөө хувиргах шинэ дүр төрх маань ямар ч саадгүй шинэ уран бүтээл шинэхэн дуудлага худалдаа, цуглуулгын хамтаар та бүхэндээ хүрч байгаа билээ.
Тун удахгүй Whitelist маань үүсэж анхны болон идэвхтэй үнэнч гишүүд маань үргэлж түрүүнд мэдлэг мэдээлэл болон боломж урамшууллыг эдлэх болно. Та заавал Whitelisted бүртгүүлээрэй гэж дахин хүсье.
Бид Засгийн газар, арилжааны банк шиг төвлөрсөн байдлаар хөгжих биш олон нийтийн санал дээр үндэслэж гишүүн бүрийнхээ үзэл бодлыг тусгадаг экосистемийг бүрдүүлэхээ илэрхийлсээр ирсэн билээ.
📩Дүгнэлт:
Жил бүрийн өдийд техник технологийн салбарынхны хувьд үр тариагаа суулгаж хөрөнгө оруулалтад хүч үздэг таатай сарууд байдаг билээ. Бид ирэх сард салбартаа өрсөлдөхүйц сайн төсөл гэдгээ батлан харуулах маш том алхмыг хийхээр бэлдэж байна.
Бидний зүгээс шаардлагатай технологийн хөгжүүлэлтийг хийснээс гадна бүхэл бүтэн маркетингийн том баг хамт олон хамтран ажиллаж байна. Бид өдөр бүр маш шаргуу ажиллаж та бүхэндээ маш том гэнэтийн бэлэг барихаар хичээж байгаа шүү.
Энэ удаагийн маань цахим шуудан үүгээр өндөрлөж байна.
Шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье.🦾🦾🦾
Анхаарна уу! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд бид крипто зах зээлд Buha эзэмшигч нартаа санхүүгийн боловсрол олгох зорилготой “Newsletter” болно.