- Octagon.mn
- Posts
- 40 жилийн хорих ял ⚖️
40 жилийн хорих ял ⚖️
Өглөөний мэнд! Хүссэн хүлээсэн урин дулаан цаг агаар энэ 7 хоногийн турш ирэх нь ээ. Өнгөлөг нимгэн хувцсаа өмсөөд хотын гудамжаа чимцгээе. 🫂
5 сарын зах зээл дахь мэдээний хуваарь
1 өдрийн өөрчлөлт*
$META мэдэгдэл
Хиймэл оюун ухаан хөгжсөн цаг үеийг далимдуулж хакерууд хүртэл халдлага үйлдэхдээ ашигладаг болсон гэнэ шүү.😲
Facebook-н толгой компани $META (NASDAQ: META)-н мэдээллийн аюулгүй байдал хариуцсан баг Facebook-р тархаад буй хиймэл оюун ухаанд сонирхолтой хүмүүсийг онилсон хортой программын тухай мэдэгдэл хийлээ.
Facebook дээрх хортой апп зураг
Уг мэдэгдэлд “Хэрэглэгчдийн сонирхлыг ашиглан Chat-GPT, Open-AI компанийн нэрийг барьж халдлага үйлдэж байгаа бөгөөд халдлагад өртсөн тохиолдолд өөрийн хаягийг сэргээх боломжгүй. Тус хортой код өөрийгөө хувилах чадвартай тул хэрэглэгчийн сошиал найзууд руу чиглэж байна” гэх мэдээлэл бий.
Мөн өөр Facebook орчинд илэрдэг олон төрлийн хортой апп-ууд байгаа ба тухайн апп-д нэвтэрсэн тохиолдолд хувийн мэдээллээ алдаж байгаа гэх судалгаа ч байна.
Хэрэв та хувийн мэдээллийн аюулгүй байдалд санаа тавьдаг, аюулгүй байдлаа хангах хүсэлтэй байвал дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.
Berkshire-н хөрөнгө оруулалтын шилдэг бизнес
Өнгөрсөн 7 хоногийн Бямба гарагт Warren Buffett-н удирддаг хөрөнгө оруулалтын компани болох Berkshire Hathaway-н 2022 оныг дүгнэх хурал болж өндөрлөлөө. ✅
Хурлын үеэр Warren Buffett “Apple бол бидний хувь эзэмшдэг бусад бизнесээс өөр. Apple бусдаас илүү бизнес болж таарсан” буюу Apple компанид бүрэн итгэл хүлээлгэсэн талааараа мэдэгдлээ.
Berkshire нь 2016 оны 5 сард Apple (NASDAQ:AAPL)-д $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн ба одоогийн ханшаар $151 тэрбумын үнэлгээтэй болж өсчээ. Энэ нь нийт $328 тэрбумын үнэлгээ буюу хөрөнгө оруулалтын 46%-ийг дангаар бүрдүүлж байна.
Warren Buffet-н хувьд Apple-н гүйцэтгэх захирал Tim Cook-тэй ойр харилцаатай төдийгүй Apple-г зөвхөн технологийн компаниар зогсохгүй хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаг гэх байр суурьтай гэнэ.
Одоогийн байдлаар Berkshire нь Apple компанийн 5.6%-ийг эзэмшдэг. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хэмжээгээ нэмэх магадлалтай гэнэ. 🫡
40 жилийн хорих ял ⚖️
TerraLabs-н үүсгэн байгуулагч Do Kwon өнгөрсөн 3 дугаар сард Монтенегро улсад баривчлагдсан. Баривчилгаанаас хойш БНСУ болон АНУ-ын прокурорын газар өөрийн оронд Do Kwon-г авчран яллах хүсэлтэй хүргүүлээд байна.
Эх сурвалж: CoinCU
Тус 2 улсын зүгээс Do Kwon-г өөрийн орны шүүхэд шилжүүлэн өгөх хүсэлтийг албан ёсоор Монтенегро-н шүүх шатны байгууллагад хүргүүлжээ. Хэрэв Do Kwon Өмнөд Солонгосын прокурорын газрын хүсэлтээр шилжсэн тохиолдолд 40 жилийн хорих ял оноох гэнэ.
NFT гэмт хэрэгтэн илчлэгдэв ⚖️
NFT Marketplace-н томоохон тоглогчдын нэг OpenSea-н бүтээгдэхүүн хариуцсан менежер асан Nate Chastain дотоод мэдээлэл ашиглан дижитал хөрөнгийн арилжаа хийсэн гэх хэргээр шалгагдаж өнгөрсөн 2022 оны 6 сарын 1-нд New York хотын шүүх түүнийг гэм буруутай гэж үзэж 20 жилийн ял оноосон нь өдгөө ил болов. Та шүүхийн ял оноох тогтоолтой танилцахыг хүсвэл энд дарна уу.
Эх сурвалж: Artnet
Тэрээр өнгөрсөн жил New York-т байх хугацаандаа залилан мэхэлсэн, мөнгө угаасан хэргээр шалгагдсан бөгөөд АНУ-ын прокурорын газар түүнийг ойролцоогоор таван сарын хугацаанд сайтын нүүр хуудсанд байршуулсан NFT бүтээлээс нэр хүнд нь өсөхөөр мэдэгдэж байсан нийт 45 NFT бүтээлийг худалдан авч, ханш 2-5 дахин өссөн үед зарах захиалга өгдөг байсан гэж үзэж ийнхүү ял оноожээ.
Энэ хэргийн талаар 2021 оны сүүлээр Twitter хэрэгч анзаарч OpenSea компанид гомдол гаргаснаар уг хэргийг шалгах үйл явц эхэлсэн аж.