- Octagon.mn
- Posts
- 400,000 ам.долларын Метаверс үдэшлэг
400,000 ам.долларын Метаверс үдэшлэг
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -16 хэм хүйтэн.⛄ Шөнөдөө -26 хүртэл хүйтрэх нь ээ. 🥶Ороол, малгай өмсөхөө бүү мартаарай 🤗🌨
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв? 🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 25 секундийг зарцуулна⌛
Хураангуй:📝
Баян Binance хакдуулж зарлагаа зогсоов
Твиттер койн нэвтрүүлэх гэж байгааг “санаандгүй” мэдчихэв
FTX-н сүйрэл криптог үнэт цаас болгох уу?
БНХАУ-ын шүүх NFT-г хуулиар хамгаалагдсан виртуал өмчид тооцов
ЕХ Метаверс үдэшлэг зохиож онигоонд оров
Маркетийн талаар бодол:
Ирэх 7 хоногт Холбооны нөөцийн банк дахин хуралдаж бодлогоо шийднэ.📢
Хөрөнгө оруулагчид ХНБ-ийн шийдвэрт өндөр хүлээлттэй байна. 📈
Яагаад хүлээлт үүссэн бэ? 🤨
Энэ намар ХНБ бодлогын хүүгээ 0.75 хувиар нэмэгдүүлсэн 📈тул хөрөнгө оруулагчид энэ удаа хэдэн хувиар нэмэгдүүлэх эсвэл нэмэхгүй эсэх дээр эргэлзээтэй байна.🤔
Хэдийгээр ам.долларын💲 инфляци удааширч байгаа шинж тэмдэг илэрч байгаа ч өнгөрсөн 7 хоногийн хөдөлмөрийн зах зээлийн тайлан ХНБ-ийн хүсэж байгаагаас хамаагүй илүү сайн байна.👍🤩
Ирэх 7 хоногт юу болохыг хэн ч мэдэхгүй. Энэ тодорхойгүй байдал зах зээлийг айлгаж байна.😬
Крипто мэдээ:
Хэрэв та мэдээгүй бол🧐
Баасан гарагт дэлхийн хамгийн том крипто бирж (Binance) хакердуулсны дараа платформ дээрээс зарлага гаргахыг түр зогсоов.❌🤜
Ингэж хакердсан нь крипто Node Ankr төсөлтэй холбоотой байв.
Криптог эсэргүүцэгчдэд крипто салбарын эмзэг сул талыг дахин нэг батлав.🤝
Твиттер койн гаргах уу?💰
Энэ койныг олон нийтэд зарлаагүй байгаа. Гэхдээ "Nima Owji" нэртэй хэрэглэгч твиттерийн кодыг “ухаж” байгаад олж мэдсэн гэнэ.😮
Твиттер өмнө нь захиалгын функц, хаалттай контент зэрэг мөнгө олох зарим жижиг функцүүдийг нэвтрүүлсэн боловч онлайнаар мөнгө олох платформ гэж олон нийтэд харагдалгүй өдий хүрсэн.🥱
Твиттер токен системд шилжсэнээр “Apple татвар”-аас зайлсхийх үр дүнтэй арга болж чадна гэж таамаглаж байна. 😉
Бүтцийн хувьд энэ нь хэрхэн ажиллах боломжтой вэ?🤨
Твиттер зөвхөн вэб аппаар (IOS программ биш) худалдан авах боломжтой Twitter койн үүсгэнэ.💰
Твиттерийн хэрэглэгчид Twitter койноор “Twitter Blue”-д бүртгүүлэхэд ашиглана. Тэгж байж Apple-н программ доторх худалдан авалтын татвараас зайлсхийх юм.🧐
Твиттер хэрэглэгчдэдээ “Twitter Coin”-ээр тип илгээх аргыг ашиглаж гүйлгээгээ бэлэн мөнгөөр бус "зээл"-ээр хийдэг болгох тул тухайн худалдан авалтаас Apple татвар авах боломжгүй болно.😑
Элон өнгөрсөн 7 хоногт Apple-н 30%-ийн татварыг эсэргүүцсэн. 🤛
Хэрэв твиттер өөрсдийн койноо гаргачихвал DogeCoin яах юм бэ?:
DogeCoin эзэмшигчид энэ асуудалд санаа зовж байгаа.
Одоогоор үүнд ямар нэг тайлбар өгөөгүй байгаа.
Хамгийн сайндаа Dogecoin-г твиттер дээр оруулах уу?
Хэрэв тийм бол твиттер бүрэн ажиллагаатай апп доторх токен экосистемийг хэрэгжүүлж улмаар крипто салбарт асар том урам зориг болж магадгүй юм.🤩
Криптог үнэт цаас хэмээн хуульчлахаар болов📝
Үнэт цаасны хувьд крипто валютыг хуульчилахад дахин анхаарал хандуулж байгаа нь FTX-н сүйрэлээс💣 болж зах зээлээс тоо томшгүй олон тэрбумыг арчиж, хэрэглэгчийн хөрөнгийг гацаанд оруулсан нь криптогийн нэр хүндийг унагасан.📉👇
12-р сарын 6-нд Goldman Sachs Group Inc-н санхүүгийн үйлчилгээний бага хурлын үеэр хэлэхдээ ICE нь Нью-Йоркийн хөрөнгийн биржийг ажиллуулдаг Спречер крипто хөрөнгийг "үнэт цаас шиг зохицуулах болно" гэж итгэлтэйгээр мэдэгдэв.🤩📢
Энэ нь эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, төвлөрсөн бирж, брокеруудын зохицуулалтын хяналтад нөлөөлнө гэж үзжээ.🤔
NFT мэдээ:
Хятадын шүүх NFT-г виртуал өмчид тооцов⚖
БНХАУ-ын Ханжоу хотын шүүх NFT бол БНХАУ-ын хуулиар хамгаалагдсан виртуал өмчийг төлөөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү шийдвэр нь токены цуглуулга зарах гэсэн үйлчлүүлэгч болон платформын хооронд үүссэн маргаанаас үүдэлтэй юм.🙄
Тодруулбал,📢 Зүүн Хятадын Жэжян мужийн төв Ханжоу хотын шүүхээр үйлчлүүлэгч болон орон нутгийн дижитал урлагийн платформын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцээд платформ нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс NFT-н борлуулалтыг цуцалсан❌ байна. Үйлчлүүлэгч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа зогсоосон гэж платформыг шүүхэд өгчээ.😬⚔
Метаверс мэдээ:
400,000$ үнэтэй Метаверс үдэшлэг🎈🎉
Европын холбооны "Global Gateway" цар тахлаас буцаж сэргэх болон Хятадын улс төрийн нөлөөтэй тэмцэхийн тулд уг Метаверс үдэшлэгийг зохион байгуулж Instagram болон TikTok дээр байгаа залуусыг татах зорилготой байжээ.🎇
Гэвч тэр үдэшлэг нь үнэхээр “хог” байсан гэнэ.😖
"DJ нь нэг дуугаа ахин дахин давтаад байсан" гэв. 😁🤣
Global Gateway 2027 он гэхэд 300 тэрбум евро босгох зорилготой гэнэ.😮
Тус виртуал үдэшлэгийн дараагаар ЕХ-ны дипломат "Бээжин биднийг шоолоод инээж байгаа байлгүй. Хэрэв энэ төсөлд бид ямар ч мөнгө төлөөгүй байсан бол инээдтэй байх байсан" гэж мэдэгдсэн байна.📢
NFT-ийн үнэ цэнийг ойлгох, боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Хөрөнгө оруулагч нар дараах ерөнхий бүтцийг ашиглаж тухайн NFT-д хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. NFT хөгжүүлэгч нар үүнийг ашиглаж NFT-ийнхээ үнэ цэнийг өсгөж, хөрөнгө оруулагч болон хэрэглэгчдээ татах боломжтой.
NFT-ийн үнэ цэнэ=Хэрэглүүр+Хөрвөх чадвар+ Өмчлөгч нарын түүх+Ирээдүйн үнэ цэнэ
Өөр төрлийн NFT нь ялгаатай хөрөнгө төлөөлдөг учраас NFT-ийн үнэ цэнийг өсгөдөг дээрх 4 бүрэлдэхүүн хэсэг мөн адил өөрөөр хэмжигдэнэ. NFT нь дижитал хөрөнгө эзэмшигчид болон хөгжүүлэгчдэд олон төрлийн үнэ цэнийг бүтээж өгч чаддаг.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.