• Octagon.mn
  • Posts
  • Эрхэм ХАРИЛЦАГЧ танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Эрхэм ХАРИЛЦАГЧ танд энэ өдрийн мэндийг хүргэе.

ADMC төслийн зүгээс харилцагч танд

ADMC төслийн зүгээс харилцагч танд тайлан болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргүүлсэн. Энэ удаа биржийн үйл ажиллагаа урт хугацаагаар тасалдсан шалтгаан болон төслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Төслийн хэрэгжүүлэгчийн хувьд бидний үндсэн зорилго болох харилцагчийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах, төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, харилцагчийг хохироохгүй байхын төлөө үндсэн зарчмаа баримтлан ажилласаар байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үүний өмнөх мэдээллээр ByDEP биржийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор иж бүрэн шинэчлэлийг хийх гэж буй талаар мэдээлсэн билээ. Мөн тайланд ByDEP биржийн үйл ажиллагааг бүрэн шинэчилж шинээр “Octagon-ADMC” Крипто биржийн төслийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлсэн.

Энэ төслийг бид “Октагон Эн Эф Ти” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд зорилго нь ByDEP биржийн үйл ажиллагааг бүрэн зогсоож цоо шинэ биржийг эхлүүлэх явдал юм.

Тухайн бирж нь технологийн хамгийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан, цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан, хамгийн найдвартай бирж байх болно гэдгийг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.

Энэхүү үйл ажиллагаа болон тайланд дурдсан төслийн бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд “Octagon-ADMC” Крипто биржийн үйл ажиллагаатай холбоотой дараах ажлууд хэрэгжиж зохих үр дүнд хүрээд байна. Үүнд:

  • Amazon компанитай харилцаж сервер үйлчилгээ авахад бэлэн болсон.

  • Аливаа харилцаа, мэдээллийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг бий болгох, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах, мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг AML & KYC (хэрэглэгчээ таних) болон KYT (гүйлгээг таних) зэрэг технологийн дэвшилтэт моделиудыг нэвтрүүлэх ажил ид явж байна.

  • ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын олон улсын гэрчилгээг 2022 оны 9 сарын 15-ны өдөр албан ёсоор гардан авсныг дуулгахад таатай байна! Энэхүү гэрчилгээ нь виртуал хөрөнгийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд хүн бүр дурын криптовалютаа орон зай, цаг хугацаанаас үл хамаарч найдвартай, шуурхай арилжаалах боломжийг бий болгохыг зорьдог манай биржийн хувьд чухал үе шат болж байна. Энэхүү гэрчилгээг авах ажлын хүрээнд анхдагч баталгаажуулалтын аудитыг хийсэн “Монсертф” ХХК-ийн хамт олонд болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан “Эйч Эс Жи” ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

  •  “Octagon-ADMC” Крипто биржийн 4 жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулж түүний дагуу та бидний төслийн удирдлагыг хэрэгжүүлж эхлээд байна.

Одоо бид Санхүүгийн зохицуулах хороонд Крипто үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрлийг авах бэлтгэл ажлыг хангаж дуусч байгаа бөгөөд биржийн хүсэлтийг илгээхтэй зэрэгцэн шинэ биржийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэдгийг та бүхэндээ албан ёсоор мэдэгдье. Ингэснээр та бид технологийн өндөр шаардлагад нийцсэн олон үйлдэл бүхий бүтээгдэхүүн, арилжааны олон сонголт бүхий шинэ бирж дээр арилжаагаа явуулах болно.

Энэ нь бидний төслийн үнэ цэнэ өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа дахин илэрхийлье.

Дээрх томоохон ажлын хүрээнд та бидний арилжаа тасалдаж байгаад хүлцэл өчье. Мөн энэ нь та бидний төслийн үнэ цэнэ, койны үнийг нэмэгдүүлэхийн төлөө гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Шаардлагатай зүйлийг та бүхэн бидэнтэй холбогдож асууж тодруулах бүрэн боломжтой.

ADMC ТӨСЛИЙН БАГЫН ХАМТ ОЛОН

2022 оны 9 сарын 26