- Octagon.mn
- Posts
- ADMC төслийн харилцагч танд зориулав
ADMC төслийн харилцагч танд зориулав
ADMC төслийн эрхэм харилцагч танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр койнтой холбоотой сөрөг сэтгэгдэл, гомдол бүхий мэдээлэл олон нийтийг хамарч байгаатай холбогдуулан ADMC төслийн хамт олны зүгээс элдэв сөрөг, худал хуурмаг мэдээ мэдээлэлд автахгүй байх үүднээс бидний үйл ажиллагааны талаар албан ёсны үнэн бодит мэдээллийг хүргэж байна.
ADMC төслийн эхэн үед хууль эрх зүйн орчин одоогийн түвшний адил бүрдээгүй байсан хэдий ч бид хууль эрх зүй, санхүүгийн зах зээлийн нийтлэг дүрэм журам, ёс зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэдгээ нийтэд ил тод мэдээлсэн билээ.
Бид төслийн эхэн үед ADMC койныг худалдан авахыг уриалах, үнэ ханш хэт өсөх зэрэг туйлширсан утга санаа бүхий мэдээлэл түгээгээгүй төдийгүй "койны ханш хэт өснө гэж амлахгүй тул хэрэглэгч та бүгдийг судалгаагаа сайн хийж зөв шийдвэр гаргаж, сайтар тунгаан бодохыг хүссэн" агуулга бүхий мэдэгдлийг удаа дараа хийж байсан нь манай төслийн албан ёсны нүүр хуудсанд хадгалагдан үлдсэн байгаа.
Тиймдээ ч бид та бүхний өмнө хүлээсэн үүргийн дагуу ADMC төслийн үнэ цэнийг хадгалах, бидэнд итгэл хүлээлгэн хүлээцтэй хандаж ирсэн эрхэм гишүүд, харилцагч нартаа дараагийн шатны хийх ажлуудаа танилцуулахад бэлэн болсон билээ.
1. Сүүлийн 3 сарын дотор хэрэглэгчдээс ирүүлсэн нийт хүсэлтийн дагуу буцаалт хийсэн.
2. ADMC төлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
3. Олон нийтийг хамарсан бусад арга хэмжээ, үйл ажиллагаанаас бэлхнээ харж болно.
Манай улсад шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журмын дагуу бид албан ёсны зөвшөөрөлтэй крипто биржийн үйл ажиллагаа эхлэхийг хүлээх хугацаандаа дараах ажлыг хийгээд байна.1. Сүүлийн 3 сарын дотор хэрэглэгчдээс ирүүлсэн нийт хүсэлтийн дагуу буцаалт хийсэн.2. ADMC төлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн3. Олон нийтийг хамарсан бусад арга хэмжээ, үйл ажиллагаанаас бэлхнээ харж болно.“Алтан Дорнод Монгол” ХХК, ADMC төслийн хувьд өнгөрсөн хугацаанд улс оронд үүссэн хүнд нөхцөл байдал, эрсдэл зэргээс хамаарч төлөвлөсөн үр дүнд хараахан хүрээгүй хэдий ч төслийн баг хамт олны зүгээс та бидний хамтын ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Бид харилцагчдадаа удаа дараагийн тайлан, мэдээллийг цаг тухайд нь илгээж байсан билээ.
Одоогийн нөхцөл байдлын тухайд "Алтан Дорнод Монгол” ХХК, ADMC төслийн зүгээс өнгөрсөн 2022 оны үйл ажиллагааны тайланг гаргах, 2023 оны ажлын төлөвлөгөөг эцэслэх ажил ид явагдаж байна.
Цаашид хийх ажлын хүрээнд “Octagon” крипто биржтэй хамтран “ADMC 2.0” шинэчилсэн хувилбараа танилцуулж койны хүрээнд хийгдэх цогц ажлыг тун удахгүй танилцуулах гэж байна.
“Octagon” крипто биржийн хувьд бидний хамтран хэрэгжүүлж буй гол төслүүдийн нэг бөгөөд тухайн бирж амжилттай ажиллах нь бидний төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэх “гол тулгуур” хүчин зүйл юм.
“ADMC 2.0” ажлын төлөвлөгөөнд дараах чухал хөтөлбөр, үйл ажиллагаа багтаж байна. Үүнд:
1. "Мөнгөжүүлэх" хөтөлбөр
2. "HODL" хөтөлбөр
3. "Burn" үйл ажиллагаа
4. DeFi бирж дээр гарах
5. "Tire 1" Exchange дээр гарах ажлууд болон одоогийн хөрөнгө оруулалт, төслийн үйл ажиллагаа бүхэлдээ багтаж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Та бүхнийг олон нийтийн дунд тархаж буй баталгаат бус мэдээ мэдээлэлд авталгүй хөрөнгө оруулалтдаа итгэлтэй байж крипто зах зээлд дотоод төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд үүсээд буй хүнд нөхцөл байдлыг даван туулж хамтдаа төслийн үр дүнг үзнэ гэдэгт ADMC төслийн баг хамт олон итгэлтэй байна.
Хүндэтгэсэн: ADMC төслийн хамт олон