- Octagon.mn
- Posts
- Angry red buha NFT club
Angry red buha NFT club
Зөвхөн Буха эзэмшигчдэдээ илгээж буй маш нууц захиа
Монголын улсын мөнгөн тэмдэгт 2022.04.05-ны өдөр
Binance P2P- 3190₮
Coinhub.mn- 3160₮
Монгол банк дээр гэхэд 2970₮-аар л хүчээр барьж байна.
Харин өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд 38K USD байсан Bitcoin 48K USD хүрч 50K USD-ын тааз үнийг цөмөлснөөр ALT Season эхэлнэ гэж шуугиж байна.

Буха эзэмшигчид маань яг энэ цаг мөчид ухаалаг байж өөрийн мөнгийг эдийн засгийн хямралаас хамгаалахаас гадна өсгөөд авах боломж ч байгаа учраас цаашид бидний төсөлд нэгдэж Буха NFT-тэй болсон хүн бүрт бидний зүгээс өөрийн мэдлэг, мэдээллээ хайр найргүйгээр 7 хоног бүрийн Лхагва гарагийн “Өглөөний мэнд”-ээр энэхүү шууданг илгээж байхаар шийдлээ.
Та тавтай морилно уу.
Маркетийн талаарх бодол:
Luna-г үүсгэн байгуулагч Do Kwon, LFG буюу Luna Foundation Guard 10 тэрбум ам. долларын дэлхийн хамгийн их хэмжээний BTC нөөцийг бүрдүүлнэ гэж амласандаа хүрч яг одоогийн байдлаар 1.5 тэрбум ам.доллараар BTC худалдаж аваад байна. Учир нь Luna-ийн Stablecoin буюу UST нь ямар нэг бодит биетэй зүйлээр баталгаажаагүй. Тэгвэл бодит хэрэглээ болтлоо хүлээн зөвшөөрөгдсөн Bitcoin-оор баталгаажуулах алхмаа хийж эхэлж байна. Яаж гэдэг нь одоогоор тодорхойгүй. Энэ үйл явдлаас болоод BTC давж чадахгүй гацаад байсан 50K USD босгыг давахад бэлэн болж дэлхийн бүхий л том санхүүгийн хөрөнгө оруулагчид Crypto руу шуурч байна.
Trade LUNA to US Dollar - LUNA/USD chart

Өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай дэлхийн дахины Крипточдийн хувьд "Зул сарын баяр" маш том арга хэмжээ болох “Bitcoin 2022” зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр томоохон тоглогчид хамгийн чухал мэдээллээ зарладаг тул “CRYPTO” ертөнц “Pump” хийх нь ойлгомжтой. Жишээ нь, өнгөрсөн онд Эль Сальвадор улс Bitcoin крипто валютыг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлэх болсноо зарласан. Харин энэ онд Аргентинаар ахлуулсан хэд Латин Америкийн хэд хэдэн улс орон яг ийм шийдвэрт хүрэх болсноо мэдэгдээд байна. Тиймээс крипто валютууд 4 дүгээр сарын эхээр эргээд бага зэрэг унаж байгаад Miami-д болох арга хэмжээний дараа огцом өсөх нь тодорхой байна. Тиймээс PANIC SELL хийхгүйгээр тэвчээртэй байхыг хүсье.
7 хоногийн онцлох крипто мэдээ:
“Miami Conference”
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр “Miami Conference” арга хэмжээ зохиогдож байна. Энэ бол крипто валюттай холбоотой түүхэн дэх хамгийн том үйл ажиллагаа байх болно. Тус үйл ажиллагаанд El Salvador-ын ерөнхийлөгч Nayib Bukele хүрэлцэн ирж Bitcoin-ыг улсынхаа албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох саналыг конгресст хүргүүлэх аж.
Америк доллар үхэж байна!
ОУВС\Олон Улсын Валютын Сан\-ийн үндсэн гол баримтлах ёстой зарчим бол гишүүн улс орнуудад санхүүгийн тогтвортой байдлыг хангах юм. Гэхдээ энэ чиг үүрэг нь Америк долларыг дэлхийн валютын нөөц болгох явдал байдаг.
Хэдийгээр ам.доллар ноёрхож байгаа мэт боловч нөгөө талдаа “Үхэж” байна.
Цар тахал, инфляци, эдийн засгийн хямрал, дайнаас болоод ам.доллар худалдан авах чадамж буурч дэлхийн валютын нөөцийн байр сууриа алдахад ойрхон байна. Улс орнууд эхнээсээ Bitcoin-ыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгохоо мэдэгдсэн.
Цаг хугацаа өнгөрөх тусам Америк долларын байр суурийг Bitcoin эзлэн түрэх хандлагатай байна.
Энэтхэгийн крипто хөрөнгө оруулагчид дүрвэж мэдэх нь
Энэтхэгийн Засгийн газар 2018 онд крипто валютаар гүйлгээ хийхийг хориглосон тогтоол гаргаж байсан хэдий ч 2020 онд тус шийдвэрийг дээд шүүх нь цуцалсан. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн криптогоор арилжаа хийж ашиг олох хөрөнгө оруулагчдаас бүтэн жилийн нийт ашгийнхаа 30%-ийг татварт ногдуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн.
Мөн ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн тодорхой хэмжээ зааж түүнээс илүү дүнтэй гүйлгээ хийх бүрт 1%-ийн татвар авах болно гэв.
Гэхдээ яагаад тэнд байгаа Энэтхэгчүүд танд хамаатай гэж?
Яагаад гэвэл Энэтхэгт 100 сая гаруй тооны крипто валют хэрэглэгч байдаг нь дэлхий нийтийн крипто валютын зах зээлд томоор нөлөөлөхүйц юм. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар энэ асуудлаа эргэж харна л гэж найдъя.
Дэлхий даяар цахим халдлагын тохиолдол нэмэгдсээр байна
Өнгөрсөн 2021 оны байдлаар 9.8 тэрбум ам.долларын крипто валют хакер болон цахим гэмт хэрэгтнүүдийн гарт орсон. Харин энэ оны гуравдугаар сарын байдлаар 1.2 тэрбум ам.доллар хулгайлагдсан байна. Сүүлд “Axie Infinity” тоглоомын сүлжээ цахим халдлаганд өртөж 600 сая гаруй ам долларын хохирол амссан.
Аз болоход хулгайлсан крипто валютыг зарцуулах нь амаргүй учраас буцаагаад өгчихсөн тохиолдол гарсан. Яагаад гэвэл их хэмжээний крипто валютыг бэлэн мөнгө болгох эсвэл худалдан авалт хийхийн тулд ямар нэгэн биржээр дамжих шаарлагатай. Биржээр дамжсан тохиолдолд хулгай хийсэн хакер өөрийгөө илчилж байна гэсэн үг.
Гэхдээ тийм байлаа гээд цахим халдлагаас өөрийгөө хамгаалах хэрэггүй гэсэн үг огтхон ч биш.
Тэгэхээр та өөрийгөө яаж хамгаалах вэ?
2FA authenticator ашиглаж сурах
Автоматаар хадгалсан бүртгэлүүдээ гар утасны дугаартайгаа холбох
Танихгүй, сэжигтэй линк рүү орохгүй байх
Нэмж хүсэхэд хамгийн чухал зүйл бол таныг крипто хэтэвчиндээ мөнгөтэй гэдгээ хэн нэгэнд хэлээгүй бол тан руу халдах магадлал маш бага. Тэгэхээр хэтэвчиндээ мөнгөтэй байгаа гэдгээ сошиал медиагаар зарлах хэрэггүй. Зарлаад эхэлбэл амьдралдаа асуудал урьж авчирч байна гэсэн үг. Эр хүнд итгэхээр эрхий хураандаа итгэ гэж...
NFT мэдээ:
385’000 ам.долларын үнэтэй BAYC-ыг ердөө 115 ам.доллараар заржээ
BAYC-ын Bored Ape #835-ыг 115 ам.доллараар зарсан тохиолдол гарлаа.
Шалтгаан нь одоогоор тодорхойгүй ба сошиалд зарим хүн 115 ETH-ээр зарах гэж байгаад 115 ам.доллараар андуураад зарчихсан байх гэж таамаглаж байна. Зарим нь NFT-ээс олсон ашгаас авах татвараас зайлсхийхийн тулд өөрийнхөө өөр хэтэвч рүү шилжүүлсэн байж болзошгүй гэж ч таамаглаж байна.
Магадгүй хэн нэгэн эзнийг нь айлган сүрдүүлээд NFT цуглуулгыг нь салгаж авч байхыг ч үгүйсгэхгүй.
Үнэнийг цаг хугацаа л харуулна.
"Azuki"-ын инээдмийн баярын Joke
“Azuki” төсөл нь сүүлийн хэдэн сарын дотор маш хурдтай өсөж яваа борлуулалтаараа BAYC-ээс дээгүүр гарсан цоо шинэхэн өнгө төрх бүхий уран бүтээл. Харин дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Azuki NFT эзэмшдэг хүн бүрт Airdrop-оор “Ямар нэг юм” гэх нэртэй NFT бэлэглэсэн.
Тэр “Ямар нэг юм” үнэндээ нэр шигээ зүгээр л нэг тоос шорооны овоо бүхий зураг төдий зүйл байв. Эсвэл магадгүй тэр шороо нь Azuki төслийн метаверсийн газрыг бэлгэдэж байгаа юм уу? Эсвэл инээдмийн баярын наргиа юм уу?
Бухагийн эргэн тойронд юу болов?
Манай төслийн хувьд ахин дахин зарласаар байгаа #OCTAGON 2.0 өдөр шөнийг үл харгалзан ажиллаж байна. Бид энэ сарын эхний өдөр Fusion Function-аа ажиллуулж эхэлсэн нь царай муутай 99k-ийн үнэтэй 2 ширхэг Бухагаа нийлүүлж 399k төгрөгийн үнэ хүрэх 4 гартай ганган Мутант Бухатай болох боломж нээгдсэн шүү. :D
Play to Earn модел маань ашиглалтад орсон эхний 3 хоногт нийт 200 орчим Buha NFT шатаж анхны Луу төрөхөд ердөө 1 хоног үлдсэн байна.
Дүгнэлт:
За бидний зүгээс бэлдсэн мэдээлэл танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Бид яван чангарч улам хичээх болно.
Зөвхөн Буха эзэмшигчид маань 7 хоног бүрийн Лхагва гарагт энэхүү шууданг хүлээн авах юм шүү.
Бидний эцсийн зорилго бол макро эдийн засгийн энэ хүнд цаг үед таны өмч хөрөнгийг хамгаалж өсгөхөд хэрэг болохуйц мэдлэг мэдээллийг хүргэх билээ.
Хүндэтгэсэн: Angry Red Buha Club

Анхаарна уу: Энэ бол санхүүгийн зөвлөгөө бус танд мэдлэг боловсрол олгох зорилготой эх сурвалжийн хамтаар бүтээсэн контент болно.
Баярлалаа.