• Octagon.mn
  • Posts
  • Binance халим гэдгээ батлав

Binance халим гэдгээ батлав

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -7 хэм хүйтэн❄. Маргаашнаас эхлээд өдөртөө -17 хэм хүрч цочир хүйтрэх 🥶☃тул дулаан яваарай.

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 19 секундийг зарцуулна⌛

Хураангуй:🧾

  • Grayscale баталгаа гаргахаас татгалзав

  • SBF-н DeepFake луйвардаж байна

  • FTX-с 300 сая орчим долларын үнэлгээтэй ETH хулгайлав

  • Binance хамгийн их хэмжээний биткойн эзэмшигч

  • OpenSea компьютер тоглоомын салбарт NFT Минтэлнэ

  • Sorare спортын виртуал NFT тоглоом гаргалаа

Маркетийн талаар бодол:

Хятад улс ковидтой холбоотой хатуу хөл хориогоо цуцлаагүй.🚫 Хөрөнгө оруулагчдийн зүгээс хатуу хөл хорио зах зээлд сөргөөр нөлөөлөх вий гэхээс айж байна.😰

FTX-н дампуурлын улмаас Genesis, Galaxy Digital, BlockFi, Grayscale зэрэг томоохон тоглогчид дагах магадлал өндөр байгаа тул зах зээл тогтворгүй, айдаст автлаа. 😖

Хэрэв тэд дампуурчихвал крипто зах зээл дахин уналтад орно.😟

Крипто мэдээ:

Хуурамч бичлэгээс болгоомжил🤫❗

DeepFake гэх шинэ технологи сүүлийн үед буруугаар ашиглагдах болов.😲 Өмнө нь Украйны ерөнхийлөгчийн гадаад байдал, дуу хоолойг дуурайлгаж Украйны цэргүүдийг бууж өгөхийг уриалсан бичлэг сошиалаар тарааж байсан бол🤨 энэ удаад FTX-н үүсгэн байгуулагч SBF-н DeepFake ашиглаж хийсэн хуурамч бичлэг твиттерээр нисэж эхэллээ.🕊

Тус бичлэгт SBF-тэй адил төрх, дуу хоолойтой хүн FTX-н дампуурлаас хохирсон хөрөнгө оруулагчдын криптог 2 дахин нугалж буцааж өгнө гэх амлалтаар тэднийг "phishing" вебсайт руу нэвтрэхийг хүсчээ.

Итгэхийг гуйлаа🙏

Grayscale бол дэлхийн хамгийн том Bitcoin санг ажиллуулдаг хөрөнгийн менежер юм.

FTX сүйрсний дараа олон крипто биржүүд хөрөнгө оруулагчдад хөрөнгөө найдвартай байгааг баталгаажуулахын тулд proof-of-reserve буюу нөөцийн баталгаа аудитыг гаргахаар шийдвэрлэсэн.👈

Гэхдээ Grayscale татгалзаж буйгаа тайлбарласан нь:📢

"Аюулгүй байдлын үүднээс бид on-chain сүлжээн дэх хэтэвчний мэдээлэл, баталгаажуулалтын өгөгдлийг криптографийн нөөцийн баталгаа эсвэл бусад дэвшилтэт криптограф нягтлан бодох бүртгэлийн журмаар олон нийтэд нээлттэй болгохгүй"☝

Энэ мэдээлэл нь олон хөрөнгө оруулагчийн урмыг хугалж, үл итгэлцэл үүсгэх болно гэдгийг Grayscale хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ нь аюулгүй байдлын үүднээс энэ сонголтыг хийх болсноо хэллээ. 💭

Мөн Coinbase Custody Grayscale-н өмнөөс биткойныг нь эзэмшиж байгаа гэж мэдэгдсэн.

Яг одоогийн нөхцөл байдал хөрөнгө оруулагчид крипто бирж болон хөрөнгийн менежерүүдийн үгэнд итгэхэд хэцүү байна.😬😬

Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх

Олон мянган хүмүүсийн олон тэрбум ам.долларыг алдсан нь багадаагүй байж.😞

Нэгэн хакер FTX дампуурсны дараахан 300 сая орчим ам.долларын💲 крипто валют хулгайлаад Ethereum-н томоороо 35-рт жагсах том халим🐋 болчихлоо. Зах зээл хүнд байхад Ethereum-г их хэмжээгээр зарж үнэ удирдаад эхэлчхэв.

Энэ үйл явдал хулгайн криптогоор зах зээлд нөлөөлөх боломжтой сул талыг нь харуулж байна.💁‍♀️

Chainalysis-н мэдэгдэж буйгаар "FTX-с хулгайлсан крипто хөдөлгөөнд орж байгаа учраас крипто биржүүд хакерийг хулгайлсан криптогоо татаж авах оролдлого хийхэд нь царцаах хэрэгтэй" гэв.💭

Илжиг модон хударгандаа

FTX дампуурсны дараагаар Binance Proof-of-reserve буюу нөөцийн баталгааг санал болгож эхэлсэн. Binance 582,054 BTC-н нөөцөө зарлав.📢 Нийт 21 сая биткойны 2.77%-г ганцаараа эзэмшиж байна. 🧐

Иймээс Binance крипто зах зээлийн олимпийн итгэл найдвар болохын сацуу алдаа гаргавал хөрөнгө оруулагчдын итгэл найдвар хөсөрдөж зах зээл улам унахаар📉 байна.

Сонирхолтой баримт: Сатоши Накамото ойролцоогоор 22,000 хэтэвчинд 1 сая биткойн эзэмшдэг гэнэ.💸💸

NFT мэдээ:

OpenSea зүгээр суухаар зүлгэж суув🤩

2021 онд NFT уран бүтээл, зураг хаа сайгүй тэнгэрт хадсан өндөр үнээр амжилт🤩⭐ үзүүлсэн.

Ихэнх нь трэнд дагаж, зарим нь луйвардаж, үлдсэн нь мөнгө угаах хэрэгсэл байсан. 🤨

Харин крипто өвөл ирэхэд NFT зах зээл дагаад уналтад орсон.📉

Тэр хооронд дэлхийн хамгийн том NFT зах болох OpenSea зүгээр суугаагүй.

Тэд видео тоглоом болон видео тоглоомын компаниудтай хамтарч NFT-ээ Минт хийхэд нь тусалж байгаа гэнэ.👈

Виртуал баг эзэмшиж болно🏀⚽🏈

Та хөл бөмбөг, сагс эсвэл бэйсбол үздэг үү?

Хэрэв тийм бол та өөрийн дэмждэг виртуал багаа эзэмшиж болох нь. Эзэмшлээ гээд тамирчдийнхааа амь нас, эрүүл мэндийн даатгалд санаа зовох шаардлагагүй. 😉 Сайн баг бүрдүүлэхийн тулд хэдэн зуун евро шаардана.

(Мэдээж энэ санхүүгийн зөвлөгөө биш.)

Sorare Францын үндэсний мөрийтэй тоглоомын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үр дүнд тэд блокчэйн дээр үндэслэсэн NFT тоглоомоо ирэх 2023 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш хэрэгжүүлэхээр боллоо.

Мэдээж Sorare зөвшөөрөл авахын өмнө олон нийтийг мөрийтэй тоглоомонд хэв автуулахгүй, насанд хүрээгүйчүүдийг уруу татахгүй, мөнгө угаахгүй байх зэрэг дээр амлалт өгсөн.🤙

NFT бүтээх буюу Mint хийх

Хэрвээ та уран бүтээлч бол энэ бүлэг танд онцгой ач холбогдолтой байх болно.

Та өөрийн NFT-г бүтээх ямар хэрэгтэй вэ?

NFT танд хэрэгтэй эсэхэд эргэлзэж магадгүй. Уламжлалт уран бүтээлийн ертөнцийг харахад төрөл бүрийн урлагийн үзэсгэлэнг эзэмшихийн тулд хэдэн арван саяаар нь уран бүтээлдээ зарцуулдаг. Гэхдээ бодит байдал дээр маш цөөн тооны уран бүтээлч л ингэж амьдарч чаддаг. Тэд уран бүтээлээс орж ирсэн орлогоо борлуулалт хийсэн талуудтай хуваалцах хэрэгтэй болдог.

Харин NFT ертөнцөд өөр байж болно. Уран бүтээлчийн хувьд та уран бүтээлээ удирдах бүрэн эрхтэй болно.

Яагаад гэвэл NFT зах зээлийн орчин дэлхий нийтийг хамарсан учир таны уран бүтээл дэлхийн хаана ч байгаа хэнд ч харагдах боломжтой. Та уран бүтээлээ зарахын тулд зуучлагч эсвэл үзэсгэлэнтэй холбоо тогтоох шаардлагагүй. Мөн та орлогоо зуучлагч эсвэл бусад оролцогч талуудтай хуваалцах шаардлагагүй. NFT зах зээлийн орчин нь үргэлж таныг уран бүтээлийнхээ борлуулалтын эргэлтэд байлгах болно.

 Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.