Халим Binance 🤑

Morning! Өвөл, зун холилдсон сонирхолтой хаврын улирал болж өнгөрч байгаа тул хэдүүлээ гэрээсээ гарахдаа цаг агаараа харж хувцсаа тохируулж гарцгаая. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй энд дарж танилцаарай. 👇

5 сарын эдийн засгийн хуваарь

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

Chat-GPT-тэй холбоотой хууль журам ⚖️

Хиймэл оюун ухаан, Chat-GPT гэх ойлголт бидэнд шинэхэн сэдэв хэвээрээ байгаа. Итали улс гэхэд л Chat-GPT-г иргэдийн мэдээллийг зохицуулалтгүйгээр хадгалдаг гэх үндэслэлээр хэсэг хугацаанд хориг тавьсан байснаа өнгөрсөн 7 хоногоос хоригоо цуцалж хэрэглээнд буцаан татлаа.

Тэгвэл G7 буюу Япон, Канад, Франк, Герман, Их Британи, АНУ гэсэн 7 улс болон Европын холбоо өнгөрсөн 4 дүгээр сарын хурлаар хиймэл оюун ухаан, Chat-GPT-д зохицуулалтын журам батлах тухай санал бодлоо солилцсон.

Эх сурвалж: G7 2023 Hiroshima Summit

Байр суурь: Тус хурлаар G7-н улс орон бүр өөрийн байр сууриа илэрхийлсэн хэдий ч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй өндөрлөсөн юм. Япон улс л гэхэд үсрэнгүй хөгжилтэй энэ албарыг шууд болон шууд бусаар хааж боогдуулах нь буруу бөгөөд хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан зохицуулалт хийх нь зүйтэй гэв. Харин Европын холбооны хувьд аль хэдийнээ хуулийн төслийг боловсруулж эхэлсэн төдийгүй уг хуулиар зохиогчийн эрх, хэрэглэгчийн аюулгүй байдал гэх зэрэг зүйлсийг тусгаж ажиллахаар зэхэж байна гэдгээ мэдэгдсэн. 🫣⚖️

Хэлэлцэх: Өнгөрсөн 4 дүгээр сарын G7-н хурлаар энэ асуудал сөхөгдсөн хэдий ч тодорхой шийдвэрт хүрээгүй. Энэ 5 дугаар сард Япон улсад болох ээлжит хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэх төлөвтэй байна. 😌

Хэрэгцээ: Хиймэл оюун ухаан, Chat-GPT-н үндсэн зорилго нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх юм. Бидний өдөр тутмын асуултад хариулахаас эхлээд хүнд хэцүү бодлого, судалгаа хүртэл хийх чадвартай энэ бүтээгдэхүүн, үйлчилгээ албан ёсны зөв зохицуулалт, хууль журамтай болчихвол хүн бүрийн хөдөлмөрийг хөнгөвчлөх нь гарцаагүй. 👍

Дүгнэвэл… Chat-GPT хэрэглээнд нэвтэрч эхэлсэн цагаас бид зөвхөн нэг асуултын хариултыг хайж цагаа үрэлгүйгээр багц агуулгаар нь нэг дор авах боломж нээгдсэн. Ажил хөнгөвчлөхийн ард аюулгүй байдал чухал тул хууль хэрхэн батлагдаж, хэрэгжих вэ? гэдгээс цар хүрээ нь тодорхой болно.

Binance дээрх Биткойн эзэмшигчид ATH хүрлээ 📈

Крипто зах зээлийн хамгийн том халим болсон Binance бирж дээрх Биткойн эзэгшигчдийн тоо бүх цагийн үеийн дээд цэгтээ хүрлээ.

Нийт 692,000 буюу $20,1B-той тэнцэхүйц хэмжээний Биткойн зах зээл дээр эргэлдэж байгаа бөгөөд түүнээс зөвхөн 50,000 нь гэхэд л сүүлийн нэг сард нийлүүлэлтэд шинээр оржээ.

Энэ үйл явдал дараах 3 төлвийг харуулж байна. Үүнд:

  • Хөрөнгө оруулагчид хөрөнгөө төвлөрсөн бирж дээр хадгалах зоригтой болсон: Зах зээлийн хамгийн анхдагч үйлчилгээ болох төвлөрсөн бирж дээр хөрөнгөө хадгалах хөрөнгө оруулагчдын тоо эрчимтэй нэмэгдсэн. FTX-н дампуурлын дараа хэдий ч хөрөнгө оруулагчид юу хийж байгаагаа мэдэж байгаа бололтой. 🤑

  • Зохицуулалтаас айж байна: Энэ оны эхний 5 сар тэр чигтээ банкны салбарын асуудлаар дүүрэн өнгөрч байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын хадгаламжид итгэх итгэл буурснаар төвлөрсөн бирж рүү хөрөнгөө зөөвөрлөж байна гэсэн хардлага бий. 🫣

  • Уналт: Хөрвөх чадварын хувьд хамгийн өндөр бирж болох Binance дээр энэ их хэмжээний Биткойн төвлөрөөд байгаа нь бас нэгэн асуудал. Өдөрт $7B-ын крипто валют эргэлдэж буй энэ том бирж дээр хөрөнгө оруулагчид Биткойн зарахын тулд цуглуулаад, зөөвөрлөөд, хүлээгээд ч байж мэднэ. 📉

Өмнөх дугаарт мэдээлсэнчлэн их хэмжээний Биткойнтой хэтэвч хөдөлгөөнд орж ирсэн нь ханш, итгэл үнэмшил гээд бүх тал дээр хөдөлгөөн оруулж байна. Зах зээл зөвхөн та биднээс хамаарахгүй тул хараад суралцаад л байж байя даа. 🫂

Zuckerberg хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулна 🤖

Өнгөрсөн Баасан гарагт Meta компанийн 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гарсан. Шинжээчид тус тайлангаас META (NASDAQ:META) дахин Metaverse болон хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулах сонирхолтой байна гэж үзлээ.

Үр ашгийн жил → Сэргэх жил

Тайлангаас онцлох нь :

  • Борлуулалт: Өнгөрөгч оны мөн үеэс 4%-иар буурсан хэдий ч өнгөрсөн улирлаас 3%-иар өссөн нь ирэх улирал гэхэд 11%-д хүрнэ гэх таамагтай байна. Хэрэв энэ зорилгодоо хүрч чадвал 2021 оноос хойших хамгийн хурдан өсөлтийг үзүүлнэ 🤑

  • Reality Labs алдагдалтай: Reality Labs буюу Metaverse-г бодит мэт мэдрэх боломжтой энэхүү лаборатори нь 2023 оны эхний улирал гэхэд $3.99B-ын алдагдалтай ажилласан төдийгүй Metaverse-т ашигладаг чихэвчний борлуулалт гэхэд л 53%-иар буурчээ. 📉

  • Алгоритм хөгжүүлэлт сайтай: Instagram-н Story, Reels хөгжүүлэлтийн алгоримтын үр дүн 24%-ийн өсөлттэй гарчээ. Гэхдээ Reels-с олох орлого Story-с бага байгаа нь асуудал юм. 🤔

Эх сурвалж: Average Joe

Хиймэл оюун ухаан & Meta хамаарал 🤖

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар цахим орчинд сонирхолтой контентийг бүтээдэг. Metа компанийн орлогоос харахад хиймэл оюун ухаанд оруулах хөрөнгө оруулалтаа зогсоох уу? гэвэл “Үгүй” гэж хариулахаар байна.

Зөвхөн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд л гэхэд $9B зарцуулаад байгаа түүний гол зорилго нь зар сурталчилгаа байршуулахад илүү таатай орчныг бүрдүүлэх гэнэ. Тиймээс Zuck-н “АВАРГА ТОМ” ганц хүсэл нь хиймэл оюун ухаан болон Metaverse-г хамтад нь бодит болгох явдал юм. Ингэж их хичээж байгаа юм чинь үр дүн сайн үзүүлэх байх л гэсэн хүлээлттэй сууж байя даа хэдүүлээ. 🤫

Анхаар ‼️Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.