- Octagon.mn
- Posts
- Биткойн олборлох зорилгоор Bitdeer $500m-ын хөрөнгө босгоно 🤫
Биткойн олборлох зорилгоор Bitdeer $500m-ын хөрөнгө босгоно 🤫
Шинэхэн өглөөний мэнд! Зах зээл шинэ мэдээгээр дүүрэн өдөр эхэлж байна. Хөрөнгө оруулагч, арилжаачид та бүхэн зах зээлийн холбоотой мэдлэг мэдээлэлтэй ойр байснаар өөрийн хөрөнгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дөхөм байх болно.
5 сарын эдийн засгийн хуваарь
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
Бутаны Хаант Улсад Биткойн олборлох зорилгоор Bitdeer $500m-ын хөрөнгө босгоно 🤫
NASDAQ-д бүртгэлтэй, Биткойн олборлогч Bitdeer фирм Ази, Номхон Далайн бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Бутаны Хаант Улсад олборлолтоо эхлүүлэхээр болжээ.
Хамтрал
Bitdeer болон Bitmain Technologies-н гүйцэтгэх захирал асан Jihan Wu өнгөрсөн Лхагва гарагт Бутаны Хаант Улсын Засгийн газрын арилжааны төлөөлөгч болох Druk Holdings & Investment (DHI)-тай стратегийн түншлэл байгуулсан талаараа зарлалаа.
Түншлэлийн хүрээнд “Нүүрстөрөгчийн хий огт ялгаруулдаггүй усан цахилгаан станцыг тус улсын уул уурхайн шинэ төвд байршуулж крипто олборлолтын үйл ажиллагааг эхлүүлнэ” гэх мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Эх сурвалж: Decrypt
Зардал
Усан цахилгаан станц барихад шаардагдах $500M санхүүжилтийг олон улсын хамтын нийгэмлэгээс босгох ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлэх төлөвтэй байна.
АНУ болон Норвеги улсад крипто валют олборлох дата төвөө аль хэдийнээ байгуулсан тус фирм Blue Safari Group-тай SPAC хийж NASDAQ дээр арилжаалагдах эрхээ авсан билээ. 🤝
Харин тэд энэ удаа, хууль эрх зүйн орчны зохицуулаалтаас хамаарч Бутаны Хаант Улсад 100 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажлаа энэ оны 9-р сар гэхэд дуусгах зорилготой гэнэ.
Мэдүүштэй
Бутаны Хаант Улс нь гол мөрөнд түшиглэсэн усан цахилгаан станцуудын өртөг хямд сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй гэдгээрээ давуу талтай. Энэ нь Бутаны Хаант Улсыг крипто олборлох таатай орчин бүрдүүлээд зогсохгүй DHI-н санхүүгийн тайланд тусгагдсанаар Биткойны ханш $5000 байх үеэс эхлэн олборлолт хийж ирсэн гэх мэдээ бий. Тиймдээ ч DHI нь Blockfi болон Celsius гэх томоохон крипто зээлийн байгууллагуудаас зээл авч байсан гэх мэдээллийн талаар гүйцэтгэх захирал Ujjwal Deep Dahal “Бутаны Хаант Улс дижитал хөрөнгийн зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулсан” гэв. 🤔
Ямартай ч крипто олборлолтын дахин нэг томоохон өлгий нутаг бий болж байна. Биткойн олборлолтын томоохон компаниуд маань зүгээр суухгүй нь ойлгомжтой…
Дахиад л AI 😪
Дэлхийн технологийн томоохон компаниудын нэг болох IBM хэрэглэгчтэй шууд харилцдаггүй ажлын байрыг цомхотгох хүсэлтэй байгаагаа мэдээллээ.
IBM хиймэл оюун ухаанаар орлуулах боломжит албан тушаалд ажил авах процессыг царцаах төлөвлөгөөтэй байгаа ба гүйцэтгэх захирал Arvind Krishna-н харж буйгаар нийт 30% буюу 26,000 орчим ажлын байр устана гэв.
Хиймэл оюун ухаан боловсролын салбарт хохирол учруулж байна.
АНУ-н боловсролын апп болох CHEGG (NYSE:CHEGG)-н хувьцаа он гарснаас хойш буюу хиймэл оюун ухааны хэрэглээ эрс нэмэгдсэн сүүлийн хагас жилд нийт 64%-ийн уналт үзүүлээд байна. 📉
Эх сурвалж: BNN
CHEGG нь дэлхийн томоохон их, дээд сургуулиуд болон коллежид заадаг хичээлийн ном, сурах бичгийн цогц сайт бөгөөд хэрэглэгчид уг материалыг буруу замаар буюу шалгалтын үеэр хуулахад ашиглаж байгааг салбарын шинжээчид тогтоожээ.
CHEGG-н 2023 оны эхний хагасын борлуулт хүлээлтээс доогуур буюу 7% байв. Ганц аврал нь өөрсдийн хөгжүүлсэн CheggMate буюу хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын туслах үйлчилгээ. Гэтэл Citigroup-н шинжээчид уг бүтээгдэхүүнийг Chat-GPT бүрэн орлох боломжтой гэж дүгнээд байгаа нь бас нэг дарамт юм. 🫣
Долларын сулрал 🫥
Эдийн засгийн чадамж өндөр улс, гүрнүүд Америк доллартай харьцах харьцааг бууруулсны үндсэн дээр ам.долларын ханш эрчимтэйгээр буурч байна.
Өнгөрсөн оны 9 сард бүх цаг үеийн дээд ханш дээр хүрээд байсан ам.долларын индекс ханш сүүлийн 3 улиралд 12%-ийн уналттай байгаа ба АНУ-ын ЗГ эдийн засгаа бууруулж, инфляцийг тогтвортой хэмжээнд барих арга хэмжээ авч байна хэмээн шинжээчид дүгнээд буй.
Долларын ханш & бусад валютын ханш
Ам.долларын ханш буурахад бусад валютын ханш өсдөг нь зах зээлийн хууль билээ. Тиймээс монгол төгрөг ам.доллартай харьцах чадамж ч мөн сайжирч төгрөгийн ханш бага ч болов чангарч байна гэсэн үг.
Өнгөрсөн 3 дугаар сард $1=3528 төгрөгт хүрээд ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1.4%-иар буурсан байна. 👍
Төгрөгийн ханш чангарч байна:
Тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч эсвэл сулрах нь макро болон микро түвшний эдийн засаг, импорт экспорт, инфляци, бодлогын хүү зэргээс шууд хамааралтай байдаг. Тэгвэл Монгол улсын Засгийн газрын хувьд дараах нөлөөг үзүүлжээ:
Дотоодын валютын нөөц: Монгол улсын валютын нөөцийг улсын Төв банк буюу Монгол банк хариуцдаг. Монгол улсын дотоодын валютын нөөц хэмжээ өмнөх оныхоос 11.58%-иар өссөн байна.
Гадаад худалдаа: Монгол улс 2023 оны эхний улиралд нийт 125 улстай гадаад худалдаа хийсэн ба гадаад худалдааны бараа эргэлтийн нийт хэмжээ $5.7 тэрбум ам.доллар, үүнээс $3.8 тэрбум нь экспорт, $1.9 тэрбум нь импорт гэх задаргаатай байна.
Бондын эргэн төлөлт: МУ-ын Засгийн газрын хувьд 2022 оны Чингис бонд, энэ 2023 оны Гэрэгэ бондын эргэн төлөлтийг барагдуулсан сайшаалтай үзүүлэлт байна.
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.