CitiGroup 🤝 Blockchain

Өглөөний мэнд! Хаврын сэрүүн хавирга нэвт гэдэг дээ… Цаг агаарын мэдээгээ харж, гадуур хувцасаа тааруулж өмсөөрэй 🫰🏻

#tiktokmademebuyit 💳🛍️

АНУ-ын борлуулалтын сайтын зах зээл шинэ тоглогчтой боллоо.

Tiktok өнгөрсөн 8-р сард TikTok Shop буюу онлайн худалдааны хэсгийг хөгжүүлснээ олон нийтэд танилцуулсан.

Нээлтээ хийснээс хойш буюу 1 сарын хугацаад АНУ-д нийт 150 сая идэвхтэй хэрэглэгчтэй болоод зогсохгүй богино бичлэгийн голоор гарч буй барааг тухайн бичлэг дээрх холбоосоор шууд худалдан авах боломжтой гэнэ.

TikTok тухайн зах зээлийн томоохон өрсөлдөгч болох Amazon-тай дүйцэхүйц платформыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ба Хятадын Shein болон Temu зэрэг платформуудтай өрсөлдөхүйц систем хөгжүүлсэн хэмээн мэдэгдсэн байна. Мөн хямд үнийн бодлого баримталж байгаа гэнэ.

Ирэх 10-р сарын 27-ноос 11-р сарын 30-ныг хүртэл TikTok нийт барааны үнээ 50% хүртэл хямдруулах бодлоготой ажиллаж байгаа гэнэ.

  • TikTok компани энэ жилийн бараа бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо 20 тэрбум ам.долларт хүргэх зорилготой ба тус дүн нь өнгөрсөн жилийн хүлээлтээс 4 дахин их байна.

Гэхдээ АНУ-ын зах зээлд цахим сүлжээгээр дамжуулан шууд онлайн захиалга хийх үйлдэл нь амжилт олоогүй билээ.

Хулхи

Хэдийгээр хямд үнийг амлаж байгаа ч гэсэн бараа бүтээгдэхүүн тодорхой түвшинд чанартай байх шаардлагатай билээ. Харамсалтай нь масс үйлдвэрлэл болон зохиогчийн эрхтэй холбоотойгоор буруу бичигдсэн брэндийн нэртэй, хэмжээ зөрүүтэй хувцасны үйлдвэрлэл ихтэй байгааг хэрэглэгчид шүүмжилж байна.

  • TikTok-ын зүгээс мэдээлж буйгаар АНУ-ын хэмжээнд нийт 200,000 TikTok Shop албан ёсны эрхтэй, оргинал бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

  • Bloomberg-ийн мэдээлж байгаагаар TikTok болон Amazon дээрх зарим Хятад брэнд хуурамч сэтгэгдэл үлдээж өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчилж байсныг илрүүлэн таслан зогсоогоод байна.

CitiGroup 🤝 Blockchain

Санхүүгийн салбарын дөрвөн өндөрлөгийн нэг болох Citigroup буюу Citi банк дотоод хэрэглээндээ Блокчэйн технологийг нэвтрүүллээ.

Банкны салбар тэр дундаа их дөрвөлд хамаарах аль нэг банк хэрэглээндээ Блокчэйн технологийг нэвтрүүлж амжаагүй байтал CitiGroup зоригтойгоор ийнхүү түүхийг эхлүүллээ.

Citi Bank нь дотоод хэрэглээнд буюу салбар хоорондын их хэмжээний мөнгөн гуйвуулга, томоохон байгууллагуудын мөнгөн гуйвуулга зэрэг хувь хүн бус байгууллага хоорондын санхүүгийн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн ба өөрсдийн хөгжүүлсэн Блокчэйн, шинээр бичсэн smart contract дээр гүйлгээ бүрийг хийх гэнэ.

Тус сүлжээ Ethereum сүлжээнд бичигдсэн бөгөөд хямд, хурдан байх нь гарцаагүй бизээ.

Блокчэйн дээр хийгдэж байгаа учир томоохон хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хамгийн хурдандаа 4 өдрийг зарцуулдаг байсан бол одоо хэдхэн минут дотор шилжүүлэг хийх боломжтой болсон гэж мэдээллээ.

Салбар бүрийн томчууд Блокчэйнийг сонирхоод эхэлж байна даа. Baby steps…

Google Bard Gmail, Google Docs, Maps-тай хоршиж ажиллаж эхэллээ

Google компанийн хөгжүүлдэг хиймэл оюун ухаан болох Bard нь Google, Chrome дээр нэмэлт функц болон нэмэгдэж орлоо. Энэхүү хиймэл оюун ухааныг ашиглан gmail, google docs болон Maps зэрэг сайтуудаас мэдээлэл татан боловсруулах боломжтой боллоо гэсэн үг.

Үүгээр ч зогсохгүй Google компаниас үзүүлдэг өөр үйлчилгээнүүд болох YouTube, Google Flights зэрэг сайтууд дээрх мэдээллийг ашиглан таны хайлт хийж буй мэдээллийг өөртөө боловсруулан хамгийн хэрэгцээт гэх мэдээллийг боловсруулж өгдгөөрөө Chat-GPT хиймэл оюун ухаанаас давуу гэж хөгжүүлэгчид тайлбарлаж байна.

Гэхдээ, хиймэл оюун ухаан ашиглан gmail, google docs зэрэг нууцлал ихээхэн шаардлагатай сайтуудаас мэдээлэл татан өгөгдлийг боловсруулахад тулгарах томоохон асуудал бол аюулгүй байдал болон мэдээлэл захиран зарцуулах эрх билээ. Тэгвэл хөгжүүлэлтийн багийн зүгээс мэдэгдэж буйгаар “Хэрэглэгч Bard ашиглан өөрийн хаягууд дээрх мэдээллийг боловсруулсан тохиолдолд мэдээллийг хадгалж үлдэхгүй бөгөөд таны эмзэг мэдээллүүд хэсэг хугацааны дараа автоматаар устана” хэмээн тайлбарлаж байгаа юм.