- Octagon.mn
- Posts
- Ethereum-ийн Gas Fee пуужиндлаа🚀
Ethereum-ийн Gas Fee пуужиндлаа🚀
🤟Өглөөний мэнд. Танд шинэхэн талх мэт амттай крипто мэдээллийг илгээж байна.🪙
Цаг хугацаа давчуу, нөөц бололцоо хомс цаг үед хамгийн агуу нээлтүүд төрсөн гэдэгт би хувьдаа итгэдэг. Хүн гэдэг дарах тусам тэсэрч, бэрхшээлийг боломж болгон ашигладаг чанараараа амьтнаас илүү билээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан 1945 онд хүн төрөлхтөн урд хожид хэзээ ч байгаагүйгээрээ гайхалтай хөгжлийг бүтээж чадсан. Харин тэр цаг үеэс хойшхи ээлжит хямрал болсон Ковид, дайн, нийлүүлэлтийн гинжин хэлхээний гэмтэл, инфляци зэргээс дэлхийд гамшиг нүүрлээд байгаа. Нөгөө талдаа бас нэгэн гайхамшигт цаг үе ч ирээд байна. Энэ цаг үеийн хамгийн шилдэг технологи бол яах аргагүй BLOCKCHAIN ба түүний үр шимийг хүртэж эхлэх өдөр ойртож байгаа явдал юм.
🌐Маркетийн талаарх бодол:
Бид Bear ч биш, Bull ч биш Кангаруу маркетийн хаяанд нэлээд удлаа. Маргааш Америкийн Төв банк инфляциа хэд гэж зарлахаас шалтгаалаад бодлогын хүүгээ хэд дээр барихаа шийдэх юм. Энэ мэдэгдлээс улаанаараа эргэлдээд байгаа хөрөнгийн зах зээл өсөх үү, буурах уу? гэсэн асуултын хариу бэлхнээ олдоно.
📊Эдийн засгийн их хямрал бидний өмнө ирж байх шиг.
Хэдий тийм ч эсрэг талдаа Төв Африк, Панам, Швед, Куба, Бразил зэрэг улс мөнгөн тэмдэгт дээрээ нэмэлтээр криптог хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн нь нэгийг хэлнэ. Бидний өмнө ирэх хямралын жилүүдэд улс орнууд бүгд уралдан крипто руу хошууран шилжих цаг үе тун ойрхон байна даа.
Австралийн хөрөнгийн бирж дээр шинээр 3 Биткойн ETF зарласантай зэргэцээд Goldman Sucks крипто барьцаалсан зээл олгох болсноо мэдэгдэв. Эндээс ирээдүй хаашаа чиглэж байгаа нь бэлхэн харагдаж байна.
🎁Airdrop гэж юу вэ?
Мөнгө модон дээр ургадаггүй. Гэхдээ өөр газар ургадаг. Олон орны Засгийн Газар, банк дураараа мөнгө хэвлэж ашигладаг. Жишээ нь, өнгөрсөн онд цар тахлын хөл хорионы үеэр Монгол хүн бүрт 300’000 төгрөг тараасан шиг. Мэдээж үнэгүй юм авах сайхан. Гэхдээ яг үнэгүй юу гэвэл үгүй. Өнөөдөр та бид инфляциар зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сараар авч үзэх төдийд 15% буюу 1 сая төгрөгийн орлого тутмынхаа 150к-ийг эргүүлээд төлсөн гэсэн үг.
Үнэгүй зүйл гэж байдаггүй. Хэрвээ байвал эргээд танаас заавал нэг зүйлийг хүснэ, авна л гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд бэлэг бол өөрийгөө таниулах болон дахин үйлчлүүлэх урамшуулал өгөх шалтгаантай байж болно.
Яг үүний адилаар хэрвээ та Airdrop-оос бэлэг авмаар байвал заавал тодорхой шаардлага хангаж байж хүссэн зүйлээ хожно гэсэн үг.
Тиймээс таныг DYOR буюу судалгаагаа өөрөө бие дааж хийдэг хариуцлагатай иргэн гэж үзээд өнөөдрийн байдлаар явагдаж байгаа хамгийн шилдэг Airdrop-уудтай танилцуулъя.
🌐Brave Browser /BAT/
Танд нэмэлт орлого олох сонирхол байдаг хэдий ч хаанаас юуг эхлэхээ мэдэхгүй үе байсан уу?
Таныг дуртай контентоо үзэж байхад ямар ч хамаагүй сурталчилгаа гарч ирээд саад болохоос залхаж байна уу? Тэгвэл танд Brave Browser яг тохирно.
BAT-ийг Батаа нэртэй хүн бүтээгээгүй ээ. Basic Attention Token гэдгийн товчлол юм. Тэгэхээр BAT-аа таны анхаарлыг токен болгож урамшуулдаг ид шидтэй платформ. Цаашлаад та дуртай уран бүтээлч болон website-аа ашиглан tip буюу урамшуулал авч болно.
Тэгэхийн тулд Brave browser гэх арслангийн логотой browser-ийг ашиглахад л хангалттай.
Энэ нь контент бүтээхэд, хэрэглэгч анхаарал хандуулахад өөрийг нь урамшуулдаг оновчтой сурталчилгаа явуулах боломжтой сүлжээ юм.
Та Youtube, Google Chrome, Mozilla Firefox-оор үздэг бүхнээ Brave browser-ийг ашигласныхаа төлөө BAT-аар урамшуулал авч болохгүй гэж үү?
Заавар:📩
Энд дарж Brave Browser татаж аваарай
Brave browser рүүгээ ороод дараах үйлдлийг хийнэ үү
Settings>Brave Rewards>Brave Private Ads идэвхжүүлнэ
Одоо та ингээд та BAT токен авч эхлэх болно. Тэрийгээ цуглуулаад тодорхой хэмжээнд хүргээд хэтэвчиндээ USD болгоод авах эсвэл дуртай уран бүтээлчдээ урамшуулал болгож бэлэглэх эсэх нь таны дур.
Дэлхийн мэдээ:
💹Algorand FIFA-тай хамтран ажиллана
Algorand нь FIFA-ын албан ёсны блокчэйн платформ болж, блокчэйн дэмждэг дижитал хэтэвчний шийдлийг хангах талаар гэрээ байгуулав. Ивээн тэтгэгчийн гэрээний дагуу Algorand нь Хойд Америк, Европ дахь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2022 Катар бүсийн дэмжигч, Австрали, Шинэ Зеланд 2023-ын FIFA эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны ивээн тэтгэгчээр оролцохоо зарлав.
Нэг ёсондоо Algorand FIFA-ын дижитал хөрөнгийн стратеги хөгжүүлэхэд нь тусалж, FIFA-ын хувьд сурталчилгаа, PR, хэвлэл мэдээлэл зэрэг тал дээр ажиллана гэв.
😱📊Ethereum-ийн Gas fee 5 хүрлээ!
Ethereum блокчэйн үеийн үед шимтгэл өндөр, цаг хугацааны тал дээр хүлээлттэй гэдгээрээ алдартай.
Энэ сарын эхний өдөр гэхэд 5 ETH болж\14’270 ам.доллар\ өссөн нь бүтээгдэхүүнээсээ давах шахав.
Учир нь Yuga labs\Bored Ape Yatch Club-ийг хөгжүүлсэн компани\ 5-р сарын 1-ний өдөр удаан хүлээлгэсэн метаверс Otherside-ынхаа 55’000 виртуал газрыг зарж 320 сая ам.долларын хөрөнгө босгосон. Гэхдээ хамгийн солиотой нь тэр газрыг NFT болгож Mint хийх буюу бүртгэхэд 123 сая ам.долларын зардал худалдан авагчдын талаас төлсөн.
Otherside-ын эрэлт дэндүү их байсан нь худалдаанд гармагц Ethereum блокчэйны ачаалал эрс нэмэгдэж Gas fee буюу гүйлгээний шимтгэл нь 5 ETH\14,270 ам доллар\ болтол өссөн. Өөрөөр хэлбэл зөвхөн шимтгэл гэхэд л Otherside-ын газраас илүү өндөр үнэд хүрсэн гэсэн үг.
Амжилттай Mint хийсэн нь газраа авч чадсан. Харин Mint хийж чадаагүй нь gas fee-гээ төлөөд л хоосон хоцорсон гэсэнс үг. Энэ галзуу бас гунигтай үйл явдалд Yuga Labs twitter дээр Apecoin өөрийн гэсэн “Chain” рүү шилжүүлэх шаардлагатай болсон талаар жиргэсэн. Apecoin-ыд тусдаа блокчэйн хөгжүүлэх талаар хэлэлцэхэд хүргэсэн бололтой. Yuga Labs twitter дээрээ Mint хийж чадаагүй дан “gas fee” төлсөн гишүүддээ нөхөн олговор олгох тухайгаа мэдэгдсэн байна.
We are still working on refunding all Otherdeed minters with failed transactions their gas. Note that you do not need to do anything - we will transfer it all back to your wallet and announce when it is completed. Don't click any links.
— Yuga Labs (@yugalabs)
12:06 AM • May 2, 2022
Энэ 7 хоногийн онцлох NFT цуглуулга:
⚱️Pharagods ба Metaverse museum
Фарагодс бол метаверс дээрх хамгийн анхны эртний үеийн музей юм. Хэрэв та Эртний Египетийн талаар сонирхдог бол танд гарцаагүй таалагдана. Pharagods NFT-тэй болсноор энэхүү метаверс музейн зарим хэсгийг эзэмшиж түүнээсээ ашиг хүртэх гэнэ. Тус NFT цуглуулга нийт 3’333 ширхэг бүтээгдсэн бөгөөд Ready Player One, Venom, Wonder Woman, X-Men Phoenix, Mulan, Lost In Space зэрэг гайхамшигт киноны дүр хувиргалд гар бие оролцсон чадварлаг баг хамт олон хамтран ажилласан тул онцлох нь зүйтэй.
Энэхүү цуглуулга энэ сарын 9-ний өдөр буюу ирэх Даваа гарагт 15:00 (UTC) цагт зарагдаж эхлэх юм.
😎 MindBlowon Universe-ийн талаар...
Тус NFT цуглуулгыг комик номын ертөнцөд олон нийтэд танигдсан Lickpalik бүтээж байгаа тул энэхүү NFT цуглуулганы эрэлт өндөр байх юм.
Нийт 6’969 ширхэг NFT гаргах бөгөөд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд 14:00-19:30\UTC\ цагийн хооронд Голландад дуудлага худалдаагаар зарагдана.
🐥Twitter:291’000
⚙️Discord: 58’000
Бухагийн эргэн тойронд юу болов?
🐂Буха гэр бүлд маань Dragon Mutant Buha NFT мэндэлж шал үнээ 1’500’000\нэг сая таван зуу\-аар мөргөж орхив.
Буха NFT Whitelist даалгаврууд зарлагдаж аль хэдийнээ 202 хүн WL бүртгэгдээд байна. 202/500. Тун удахгүй дүүрэх нь шүү.🤯
Whitelist шаардлага: /Зөвхөн Буха эзэмшигч нарт/
3️⃣ “Angry Red Buha Club” Discord Server дээр Level 3 хүрсэн байх📤
4️⃣ Octagon Marketplace – Facebook болон Instagram хуудсуудыг дагасан байх👥
6️⃣ Angry Red Buha – Facebook хуудас дээр top fan badge хүртсэн байх— Angry Red Buha @NFT Club (@RedBuha)
6:46 AM • May 2, 2022
Octagon маркетийн хувьд нийгмийн соён гэгээрүүлэх үүргийн өмнө өөрийн хамгийн анхны хэвлэмэл бүтээгдэхүүн болох “NFT Нэвтэрхий Толь” номоо хэвлэлээс өлгийдөн авч байгаадаа туйлын баяртай байна. Манай улсад блокчэйн, крипто, NFT гэх ойлголтын талаар хэн ч уншсан бай танин мэдэх боломжтой ном товхимол байдаггүйтэй холбоотойгоор бид онол, практик, үг хэллэг гээд огт мэдэхгүй байх тусмаа ойлгуулахын тулд бүтээсэн учраас хүн бүхэнд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна. .
Mint функц маань бэлэн боллоо. Та өөрийн уран бүтээл, бизнесийг сурталчлах зорилгоор өөртөө зориулан бүтээсэн NFT-ийгээ Octagon marketplace дээр байршуулаад хөрөнгө оруулалт татах боломжтой дэлхий нийтийн жишиг манайдаа хамгийн анх удаа амжилттай хэрэгжиж эхэллээ.
DAO-ын маань санал асуулга ирэх 7 хоногт эхэлнэ. Хөгжүүлэлт бэлэн болсон тул та бүхэн саналаа өгөөрэй.
“Super Money” хөтөлбөр маань өчигдөр орой буюу Лхагва гарагт бэлэн болсон байгаа. Play to Earn моделийн хүрээнд маш хурдтай явагдах учир тоглоомын дүрмээ маш сайн ойлгоод NFT эзэмшсэнийхээ төлөө SUPER Airdrop-уудыг хүртэх боломжтой гэдгээрээ Unique шүү.
📨Дүгнэлт
Сүүлийн 7 хоногт крипто зах зээл унаж байгаатай холбогдуулаад та бидэнд өөрийн хүсэж байсан хөрөнгө оруулалтаа яг одоо хийхэд тун тохиромжтой цаг үе харагдаж байна. Гэхдээ крипто дээр хөрөнгө оруулсан хүмүүсийн 50% нь 2021 онд орж ирсэн хөрөнгө оруулагчид тул жинхэнэ “Критто өвөл”-ийн хүйтнийг үзээгүй хүний хувьд паникд орох магадлалтай гэдгийг санах хэрэгтэй. Эцэст нь сонссон бүхэндээ итгэх хэрэггүй тул DYOR = Do your own research.
🔥Заа тэгээд NFT, Metaverse, Crypto-г бүүүүүүр эхнээс нь гүнзгий судлахыг хүсвэл доорх номыг уншихыг зөвлөж байна. Ер нь бичвэр, дизайн, агуулгын хувьд хамгийн супер түвшний ном жүү.📩😎
Анхаарна уу!!! Энэ бол санхүүгийн зөвлөгөө бус зөвхөн крипто зах зээл дэх хэрэглэгсчдэд санхүүгийн боловсрол олгох зорилготой “Newsletter” болно.