Крипто шуудан📩🌐

🌐Ковид, дайн, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, инфляци зэрэг угсраа цохилтуудын араас Terra-ын уналт хар дарсан зүүд шиг л аймшигтай туслаа🤯…

28 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан Luna зах зээл ердөө 3-хан өдрийн дотор нүдэн дээр тэр чигтээ алга болчхов. 

Хэрвээ Luna-ын уналт, UST Stable койнын талаар миний зүгээс удаан хугацаанд хийсэн судлаач, шинжээч байр сууринаас дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарж “Live” бичлэг үзээрэй. \Жич: Ганцхан өдрийн өмнөх энэ бичлэгт Luna-ын ханш 30 ам.доллар байсан гэдгийг хэлэх  нь зүйтэй биз ээ\

Маркетийн талаар бодол: 

Лунагийн уналтын дараа бид албан ёсоор BEAR зах зээл рүү орсон гэж хэлж болохоор санагдаж байна. Гэхдээ зах зээл сэргэх тухай сайн мэдээ энэхүү буланг бичиж суух үеэр үзэгдсэн нь өнгөрсөн гуравдугаар сард 8.5% зааж байсан инфляци 8.3% заагаад зах зээл эргэж сэргэх итгэлийг өгөх шиг.   

🔥Дайны анхны хохирогч бол”Үнэн”

Жил хүрэхгүй хугацааны өмнө бараг хэн ч мэдэхгүй Сальвадор улс биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосноо зарлаж дэлхий даяар өөрсдийгөө таниулж чадсан. Өнгөрсөн сард ТАБНУ (Төв Африкийн Бүгд Найрамдах Улс) Биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгохоо мөн адил зарласан.Мэдээж эдгээр хөгжих гэж хичээж буй ядуу улсын хувьд сайн мэдээ боловч нөөц баялгийг нь цөлмөж суудаг эзэн улсуудын хувьд муу мэдээ. Энийг ойлгохын тулд түүхийг нь мэдэж байхад илүүдэхгүй. ТАБНУ нь Францын колони улс байсан шигээ одоо ч гэсэн Засгийн Газар болон банк санхүүгийн байгууллагын тал дээр тусламж авдаг. ТАБНУ-ын мөнгөн дэвсгэрт нь Төв Африкийн франк бөгөөд франк нь Францын мөнгөн дэвсгэрт Еврогоор үнэ ханшаа тогтоодог. ТАБНУ болон бусад африкийн улс орнууд гадаад хөрөнгөнөөсөө хамгийн багадаа 50%-ийг нь Францын мөнгөний санд хадгалуулах шаардлагатай болдог нь эдгээр ядуу буурай орнуудын хөгжилд сөргөөр нөлөөлж чадаж байгаа юм.

Харин Биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосноор ТАБНУ хуучны тогтолцоог орхиж яг л бага насандаа найзуудтайгаа дураараа тоглох ямар байдгийн адил яг тийм эрх чөлөөг олгож байгаа юм.

Гэхдээ Европын холбоо хуучин колони улсаа тийм ч амар сул тавьж явуулах сонирхолгүй учраас биткойны ханш руу халдах арга хэмжээ авах нь ойлгомжтой юм. Өнгөрсөн 4-р сард Европын холбоо Биткойны Proof-of-Work механизм байгаль орчинд хортой гэх уриан дор “Хориглоно” гэж айлгаад ханшинд нь нөлөөлөх гэж оролдсон.

Гэсэн хэдий ч Сальвадор болон ТАБНУ хоёрын араас өөр улсууд дагаад биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгож буйгаа зарлах нь цаг хугацааны асуудал.

Украйнд болж байгаа дайныг зогсоохын тулд АНУ Оросуудад хориг тавьсан. Гэхдээ тэр хориг нь Оросын эдийн засгийг хохироохоосоо илүү Америк болон ам.доллар ашигладаг бусад эдийн засгийг хамгаас илүү хохироосон. Түүний хариу үйлдэлд нь олон сая хүн мөнгөө крипто валют руу шилжүүлсэн.

Энэ цаг үе дэлхийн том удирдагчид  Zoom Meeting-ээр уулзаад “За хамуудаа! Цөмийн зэвсэг ашиглахгүйгээр шинэ тоглоомуудаа Украйны ард түмэн дээр туршиж үзээд дэлхийн эдийн засгийг үймүүлье” гэж хуйвалдсан мэт сонин цаг үед бид амьдарч байна. Үнэнийг магадгүй бид хэзээ ч мэдэж чадахгүй. Яагаад гэвэл дайны анхны хохирогч бол “Үнэн”.

Энэ цаг үе дэлхийн том удирдагчид  Zoom Meeting-ээр уулзаад “За хамуудаа! Цөмийн зэвсэг ашиглахгүйгээр шинэ тоглоомуудаа Украйны ард түмэн дээр туршиж үзээд дэлхийн эдийн засгийг үймүүлье” гэж хуйвалдсан мэт сонин цаг үед бид амьдарч байна. Үнэнийг магадгүй бид хэзээ ч мэдэж чадахгүй. Яагаад гэвэл дайны анхны хохирогч бол “Үнэн”.

🥲Хямрал дундах хямдрал🚀

Хямрал, хямдрал хоёр ганц үсэгний ялгаатай. Гэхдээ хоёулаа боломжийг болгодог. Яг одоо крипто болон хөрөнгийн зах зээлд маш том “Хямрал ба хямдрал” явагдаж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг гээч? BUY THE DIP! Хямралын үед худалдан авалт хий.

Гэхдээ учиргүй бүх зүйлээ зараад барьцаалаад Биткойн авна гэсэн үг биш. Төлөвлөгөөтэй бас эрсдэлээ даах хэмжээнд худалдан авалтаа хийх хэрэгтэй.

Жишээлбэл, танд 1 сая төгрөг байлаа гэж бодъё. Биткойн 10% буурахад та 250,000 төгрөгөөр худалдан авалт хийгээрэй.  Биткойн дахиад 10% буурахад ахин 250,000 төгрөгөөр худалдан авалт хий. Ахин 10% буурахад 250,000 төгрөгөөр худалдан авалт хий. Хөрөнгийн зах зээл болон крипто зах зээлийг түүхийг нь харахад унасан л бол хэзээ нэгэн цагт буцаад өсдөг. Гэхдээ илүү өндөр ханш руу.

Энэ хөрөнгө оруулах стратегийг Buy the Dip гэдэг.

Энэ 7 хоногийн онцлох NFT цуглуулга:

9 Tales

🐥Twitter: 151.6k.        🌐Discord: 18.8k

9Tales нь NFT хэрэглүүртэй тоглоом юм. Та энэхүү NFT-ийг худалдаж авснаараа зүгээр нэг хүүхэлдэйн киноны зураг аваагүй бөгөөд энэ тоглоомон ертөнцөд тоглох дүрээ худалдаж авах нь.

Энэ NFT төслийг Ubisoft-ын уран бүтээлч, Magic болон Poker Pros-ын дизайнер хөгжүүлж, токеномиксийг нь математикийн PhD зэрэгтэй судлаачид гаргаж байгаа гэнэ.

Хэрэв та тоглоом тоглож мөнгө олох сонирхолтой бол танд тохирох NFT цуглуулга байж болох юм.

Нийт 4,444 ширхэг дүр гаргаж байгаа.

Pre-sale нь 2022 оны 5-р сарын 15-ны өдөр UTC 12:00 AM цагт эхэлж тус бүр нь 0.089 ETH үнээр худалдаанд гарах аж.

Энэ 7 хоногийн онцлох Airdrop:

Permission

Та хувийн мэдээллээ хэдээр зарах вэ? Таны хэдээр үнэлэх нь тийм ч чухал биш гэвэл танд ямар санагдаж байна. Та аль хэдийнээ хувийн мэдээллээ Google, Facebook, Amazon зэрэг томчуудад үнэгүй өгчихсөн шүү дээ. Харин тэд таны хувийн мэдээллийг хамгийн өндөр үнэ санал болгосонд нь зарж маш их хэмжээний ашиг олж байгаа.

Харин та тэр ашгаас юу ч хүртээгүй. Хэрвээ энэ тогтолцоо танд таалагдахгүй байгаа бол аз болж хувийн мэдээллээ эзэмшиж, мөнгө олох нэг боломж олгож байна. Permission энийг яаж хийх гэж байна гэхээр таны хувийн мэдээллийг ASK гэх крипто валют болгоод permission-ээр дамжуулж зарах зарахгүйгээ өөрөө шийднэ гэсэн үг. 

🎁Airdrop-д оролцох заавар:

  1. www.permission.io/-ийн бүртгэлийн хэсэгт очно уу

  2. Мэдээллээ оруулаад бүртгүүлээрэй

  3. Email-ээ баталгаажуулаад 100 ASK токен авна

  4. Өдөр тутмын жижиг даалгавар биелүүлэх болгонд ASK токен авна

  5. Ambassador болоод referral-аар найзаа урьж бүртгүүлэх бүрд 300 токен авах боломжтой

  6. KYC баталгаажуулахад таны токеныг таны хэтэвч рүү шилжүүлнэ.

🐃Бухагийн эргэн тойронд юу болов?

Даваа гарагийн өглөө Буха гэр бүлд маань дахин нэг өндөг хагарч Dragon Buha NFT мэндэлсэн юм. Бидний дунд тун удахгүй 6 түвшний NFT collector-ууд эхнээсээ төрж сар бүрийн цэвэр ашгаас хувь хүртэх цаашлаад манай компанийн хувьцаа эзэмшигч болох идэвхтэй гишүүдийн маань эрин үе улам ойртсоор байгаа.

Бид ердөө 9 хоногийн дараа буюу энэ тавдугаар сарын 21-ний өдөр Whitelist-нд багтаж чадсан эхний 500 хүндээ давуу эрхийг олгож 8008 ширхэг Buha NFT-ийгээ Release-дэж BOOM хийх төлөвлөгөө боловсруулсан байгаа. Одоогоор 376 гишүүн маань аль хэдийнээ Whitelist-нд багтжээ. Танд ч бас яг одоо манай маркет руу зочлоод өөрийн үнэ цэнээ бүтээх таатай орчин байгаа шүү. Та яг одоо энд дарж манай Discord сувагтай нэгдээд хэрхэн Whitelist-д багтах хялбархан даалгавартайгаа танилцаарай

Хэрвээ та #Whitelist-нд орвол 5 Buha NFT аваад Random-оор дахин нэгийг бэлгэнд авахаас гадна цуглуулагч болохын төлөө өрсөлдөж буй хүндтэй цөөн тооны гишүүддээ Limited Art toy-ыг бэлэглэх болно.

Яг ямар болзлыг хангаж #arttoy бэлгэнд авах вэ гэдгийг тун удахгүй зарлах болно

Octagon NFT маркетплейсийн DAO функц ажиллагаанд ороход бэлэн боллоо.

📊DAO гэж юу вэ ?

Decentralized Autonomous Organization буюу төвлөрсөн бус удирдлагатайгаар үйл ажиллагаагаа зохицуулж явах бүтэц юм. Бидний мэддэг Засгийн газар, арилжааны банк шиг бус гишүүд санал хураалтад үндэслэн хөгжиж явна.

Таны санал, шүүмж хамгаас үнэ цэнтэй гэсэн үг.

Хэн санал өгөх вэ ?

Хэрвээ та “Ууртай Улаан Буха”-ны бүлгэм буюу @angryredbuha NFT клубийн Буха эзэмшигч бол чөлөөтэй санал өгөх эрхтэй бөгөөд NFT-ийн BVP оноогоор таны санал хураалтад нөлөөлөх боломж тодорхойлогдох юм.

DAO-аар бид юу шийдэх вэ?

1️⃣Buha Community-ийн crypto portfolio хавтсыг удирдах

2️⃣Маркетплейст шинээр оруулах NFT коллекцийг зөвшөөрөх эсэх

3️⃣Буха клуб болон Octagon маркетплейстэй холбоотой бүхий л шийдвэр

Яг 7 хоногийн өмнө 04\05-ны Пүрэв гарагт Голомт банкнаас санаачлан зохион байгуулсан “Opentech 2022” арга хэмжээнд манай хамт олон оролцож хүрэлцэн ирсэн хүндэт 400 CEO-ын нүдийг хужирласан Booth хэсгээ фото зургаар танд дэлгэж байна. 

📩Энд дарж танилцаарай.

Дүгнэлт: