• Octagon.mn
  • Posts
  • GPT-5 юуг өөрчлөх вэ? 🤔

GPT-5 юуг өөрчлөх вэ? 🤔

АНУ-д энэ 7 хоногт ямар үйл явдал болох талаар мэдээлж байна. 🤗

Өмнөх дугааруудад Америк доллар моданаас гарч буй талаар нийтэлсэн хэдий ч “мода эргэдэг”-ийг мартаж болохгүй. Дэлхий нийтийн хэмжээнд ноёрхох байр суурьтай гэдгээрээ дураараа мөнгө хэвлээд бусдаар төлүүлдэг системийг та эсэргүүцдэг бол үргэлжлүүлэн уншина уу. 📖

Эдийн засаг 📊

Энэ сард календарь дээрээ тэмдэглэх чухал өдрүүд:

  • 4-р сарын 8-ны Бямба гараг - АНУ-ын Хөдөлмөрийн зах зээлийн тайлан

  • 4-р сарын 12-ны Лхагва гараг - АНУ-ын ХҮИ-ийн мэдээлэл

Өчигдөр 2023 оны 1-р улирал албан ёсоор дуусч, 2-р улирал эхэллээ. Энэ 4-р сар бол 1950-иад оноос хойш зах зээлийн хувьд хамгийн их өсөлттэй байгаа 2 дахь сар тул хөрөнгө оруулагчид зах зээлийн өсөлт үргэлжилсээр байгаасаа гэж найдаж байна.

Ажлын байрны мэдээлэл 🤠

Хөдөө аж ахуйгаас бусад салбарын цалингийн мэдээллийг энэ Баасан гарагийн өглөө 8:30 цагт гаргах болно. Шинжээчдийн үзэж буйгаар ажлын байр 235 мянгаар нэмэгдэнэ. Хөдөлмөрийн зах зээл удаашрахгүй байгаа учраас хөрөнгө оруулагчдын орлого буурах юм.

Хувьцаа 📈

Технологийн салбар 20%-иар өссөн нь Бух зах зээл эхэлсэн гэж үзэж болохоор хэдий ч энэ 7 хоногийн Баасан гараг болон ирэх 7 хоногт гарах чухал мэдээллээс хамаарч өөрчлөгдөж магадгүй байна.

IPO удааширсан 😪

Зах зээлд хувьцаа гаргах (IPO) үйл ажиллагаа удаашралтай байна. Сүүлийн 3 сарын хугацаанд дэлхий даяар нийт 299 компани хувьцаагаа гаргасан нь өмнөх оныхоос 8%-иар буурчээ. Эдгээр аж ахуй нэгжийн босгосон нийт хөрөнгө өмнөх оныхоос 61%-иар мөн адил буурсан байна.

Яагаад удаашрав?

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бодлогын өндөр хүү, инфляциас хамаарч зах зээлийн тогтворгүй нөхцөл байдал намжихыг хүлээж байна.

Крипто 🤑

Биткойны өсөлтийг ажиглах 30,000 ам.долларын хүлээлт хэвээр байна. Энэ түвшинд хүрэхэд зах зээлд тэсрэлт болно.

Энэ 7 хоногийн онцлох мэдээ 📢

Юу болов?

  • 3CX бол McDonald's, BMW зэрэгт ашигладаг програм хангамж хөгжүүлэгч, утасны систем юм. Цахим халдлага хийдэг этгээдүүд өгөгдлийн сан болон бусад төрлийн мэдээллийг хулгайлахын тулд компаниудын компьютерт хортой програм эсвэл вирус суулгажээ. 3CX нь дэлхий даяар 600,000 гаруй үйлчлүүлэгчтэй бөгөөд тэдгээр нь нийт 12 сая орчим хэрэглэгчтэй. Гэтэл 240,000 хэрэглэгчийн мэдээлэл хулгайд алдагджээ. 😔

Одоо яах вэ?

  • Дийлэнх бизнес онлайнаар хийгдэж байгаа цаг үе тул гарааны бизнес эрхлэгчид найдвартай хамгаалалтыг үл тоомсорлодгийн үр дагавар гарч байна.

  • Хакерууд өдрөөс өдөрт ур чадвараа дээшлүүлсээр байгаа тул бизнес эрхлэгчид өөрсдийгөө болон үйлчлүүлэгчдээ хамгаалахын тулд хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна. 💪

GPT-4 гэж юу болохыг танин мэдэж амжаагүй байхад юун GPT-5 гэж?

  • Хиймэл оюун ухаант технологи болох GPT-5 нь энэ жил худалдаанд гарах төлөвтэй байгаа бөгөөд хүний оюун ухааны түвшинд хүрнэ гэж үзэж байна. Технологийн салбарын бизнес эрхлэгч Сики Чен “GPT-5 нь жилийн эцэс гэхэд хиймэл оюун ухаан (AGI)-д хүрч чадна” гэж мэдэгдэв. Нэг ёсондоо бид нар шиг аливаа ажлыг ойлгож, сурч чадна гэсэн үг. 🤖

Энэ яагаад ач холбогдолтой вэ?

  • Элон Маск болон технологийн салбарын шилдгүүд хорт үр дагавраас зайлсхийхийн тулд хиймэл оюун ухааны лабораториудад GPT-4-ээс илүү хүчирхэг хиймэл оюун ухааны системийг хөгжүүлэх ажлыг дор хаяж зургаан сарын хугацаанд зогсоохыг хүссэн хүсэлтэд гарын үсэг зурцгаав. Хэрэв лабораториуд дагаж мөрдөхгүй бол Засгийн газрын зүгээс түр зогсоохыг шаардах болно гэнэ. 👀

 Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.