- Octagon.mn
- Posts
- Катарын аймшигт нууц
Катарын аймшигт нууц

Шинэхэн 7 хоногийн мэнд ээ! ☀️Өнөөдөр хэм -22 цочир хүйтэн. 🥶Энэ 7 хоног өдөртөө -20, шөнөдөө бүр -35 хүрэх тул хүйтний эрчээр дулаалаарай.❄️🧤🧣🧦 Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 22 секундийг зарцуулна⏰⌚️

Маркетийн талаар бодол:🧐

Холбооны нөөцийн банкны өмнөх хурлын “minutes” буюу бодлогын хүүг бага хэмжээгээр нэмэх мэдээлэл ил тод болоход зах зээл бага зэрэг өссөн. 📈Өнгөрсөн 7 хоногт зах зээл тогтвортой тайван байж баярын өдрүүдэд өссөн.🎉🎁 Энэ 7 хоногийн хамгийн чухал гараг болох Баасан гараг буюу 12-р сарын 2-ны өдөр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайлан гарна.📊🗂 ХНБ тэр тайлангаас үүдэж дараагийн хурлаар бодлогын хүүг нэмэх эсвэл нэмэхгүй нь тодорхой болох юм.🗓📮
Хураангуй TL;DR
Disney шинэ гүйцэтгэх захирал томилов🕺🏻
Мета дотоод асуудалтай байна🩺🔭
Элон Твиттерийн ажилчдаа халж ханаад ажилчин хөлсөлж эхлэв👩🏻🏫👨🏻🏫
Катарын хүн амын 90% нь нэн ядуу😔😟
“Fizz” сошиал медиа апп газар авч байна.📲

Disney-н эмх замбараагүй шидэт ертөнц🎆🎇🏛
Disney-н гүйцэтгэх захирал Боб Чапек огцорч хуучин гүйцэтгэх захирал Боб Игер эргэн томилогдлоо. 👨💼

Уучлаарай Боб, энэ компанид 2 Боб багтахгүй!👎🏻🙅♀️
Хөрөнгө оруулагчид албан тушаалын халааг сайшаасан учир нь Диснейн хувьцаа энэ онд -37 хувиар унасан байна.📉
Mark Zuckerberg яг огцорлоо юу?🤦♂️

Маркыг албан тушаалаасаа огцорно гэхэд Метагийн хувьцаа 1%-иар өссөн.📊Мэдээж Meta худал мэдээлэл гэдгийг мэдэгдсэн.📢📣
Юу болсон бэ?🤓
Хөрөнгө оруулагчид Mark Zuckerberg-г Метаверст хэтэрхий их мөнгө зарцуулж байгаад сэтгэл дундуур байгаа. 👎🏻
Twitter шинэчлэлт🤦♂️

Hive-н нэр хүнд нэмэгдсэн гол учир нь Твиттерийн хэрэглэгчид дүрвэсэнтэй холбоотой.🎣
Hive-д албан ёсоор 1 сая гаруй хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд өнгөрсөн Баасан гарагаас хойш 144,000 гаруй шинэ хэрэглэгчтэй болжээ.💻📱
Твиттерийн юу нь буруудсан бэ? 🧐
Хэнээс асуухаас хамаарна. Сошиал сүлжээний ихэнх хэрэглэгчид "8 ам.долларын баталгаажуулах тэмдэг" гэсэн гутамшигт шаардлагад дургүйцсэн хэвээр байгаа бол зарим нь улс төрийн мэдэгдэл хийж байна.📣
Элон Маск өнгөрсөн 7 хоногт Ерөнхийлөгч асан Donald Trump болон Kanye West нарын бүртгэлийг сэргээсэнд нэлээн олон хэрэглэгч эсэргүүцэж жиргээгээ орхиход хүрсэн.😳😱
Гэхдээ Twitter 400 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй хэвээр тул сүйрэх болоогүй.🧑🏻💻👩🏻💻
Мөн Элон Маск олон цагаар шаргуу хөдөлмөрлөхгүй байгаа ажилчдаа халж ханасан тул цагийн ажилтан хайж байгаа гэнэ. 💡🔦
Дараагийн Zuckerberg🤴👑
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шинэ апп олны анхаарлыг татаж байна.📲

Teddy Solomon Facebook-тэй төстэй, зөвхөн их сургуулийн оюутнууд ашиглах боломжтой Fizz хэмээх сошиал апп бүтээжээ.🪩
Зарим нь Solomon-г дараагийн Mark Zuckerberg гэж нэрлэж байна.💎
Fizz юугаараа онцгой юм бэ? ✨
Зөвхөн нэг сургуульд сурдаг оюутнууд хоорондоо ашиглах боломжтой апп. Оюутнууд нэрээ нууцлан нийтлэх, бусдын нийтлэлд эерэг, сөрөг санал өгөх, бусад хэрэглэгчтэй мессеж бичих боломжтой.😲👯♀️👯♂️
Энэ яагаад чухал вэ? 🪫🔋
Залуу үеийнхэн харилцах шинэ арга замыг эрэлхийлж байна. Твиттерийн маргааны хажуугаар сошиал медиа хэрэглэгчид бусад сошиал аппуудыг хайж байна.✈️🚀
Дэлхийн мэдээ:🌏
Катарын нууц🤫
Хөл бөмбөгийн дэлхийн аварга Катард үргэлжилж байна. Харамсалтай 1 мэдээ нь ихэнх хүмүүс Катар улс хүний эрхийн эсрэг харгис хэрцгий улс гэдгийг мэддэггүй.🤷♀️🤷♂️

Катар Азийн ядуу буурай улс орнуудаас олон мянган ядарсан хүнийг ажилд оруулна гэж зуулчлаад хэтэрхий давуу талтай хөдөлмөрийн гэрээ байгуулж Катарт хүрч ирэнгүүт нь пасспортыг нь хурааж аваад тэднийг 48 цельс халуунд 18 цаг ажиллуулдаг байсан талаар баримт байдаг гэнэ.😱‼️
Юу хийлгэсэн бэ гэж үү?
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал, бусад байгууламжийг бариулахад ашиглажээ.👷🏰🏟
Мөн 2013 оноос хойш 7 хоног бүр 10 ажилчин нас бардаг байжээ.😢
Катар орчин үеийн боолчлолд живсэн улс болсон тул хүн амын 90%-ийг нь тэдгээр ажилчид эзэлдэг гэнэ.😔

Metamask шиг крипто хэтэвч “Web3”-г дагаад хөгжиж эхэлсэн. Даппер Лабс\Dapper Labs\ “Gas”(Этириум дээр гүйлгээ хийхэд гардаг гүйлгээний шимтгэл)-н шимтгэл шаарддаггүй өөрсдийнхөө “Dapper” крипто хэтэвчийг гаргасан. Үүнтэй зэрэгцэн “ntrcryptonews.com” болон “nonfungible.com” шиг сайтууд NFT-ээр тоглох гарын авлага, хөтөч, зах зээлийн судалгаа болон бусад ерөнхий мэдээллийг өгч эхэлсэн.
NFT-д хязгааргүй хэрэглээ байгаа. Тухайлбал, виртуал хувцас, дүрийн нэр(домэйн нэр шиг), виртуал газар, виртуал жижиг гараг дээр үйл ажиллагаа явуулах уурхайн нөөц хүртэл гээд олон зүйл бий. Хамгийн сэтгэл хөдөлмөөр нэг хэсэг нь хэд хэдэн NFT төсөл болон тоглоомын компаниуд хамтарч харилцан ажилладаг болж байгаа юм.
Жишээ нь, тоглогч нэг тоглоом дээр хэрэглэх сүхтэй байлаа гэхэд үүнийгээ өөр тоглоом дээр ховор төрлийн хувцас хэрэглэл болгон хувиргах боломжтой. Ийм төрлийн хамтарсан ажиллагаанд хэрэглэгчийн эдлэх боломж хязгааргүй байдаг давуу талтай.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.