- Octagon.mn
- Posts
- Шинэ дугаар
Шинэ дугаар
Octagon News
Маркетийн талаарх бодол:
Энэ 7 хоногийн хувьд муу мэдээнээс их зүйл байсангүй. Дэлхийн хамгийн том крипто бирж болох FTX-ийн гүйцэтгэх захирал Sam Bankman-Fried крипто биржүүд эхнээсээ дампуурч эхэлж байгааг анхааруулж байна. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр та өөрийн крипто өмчөө крипто бирж, платформ дээр хадгалж байгаа бол үүрд алдах эрсдэл ч байна гэсэн үг. Тиймээс өөрийн хэтэвч рүүгээ шилжүүлснээр тэр аюулыг тойрч гарч болно.
Нөгөө талаас дэлхийн эдийн засаг хямарч байна. Ганц таатай мэдээ гэвэл барууны орнууд энэ бүх хямрал дунд крипто болон дижитал хөрөнгийн хууль эрх зүйн зохицуулалт хийх гэж байгаа. Магадгүй криптог хуульчлаад зохицуулчихвал үнэ нь огцом өсөж шалаар нэг унадаг нь болих сайн талтай.
Metaverse News:
Zuckerberg Метад үнэнч хэвээр
Тэрбумтнуудын хувьд мөнгө олох асуудал биш болсон.
Mark Zuckerberg "Дэлхийг өөрчлөх виртуал платформ"-аа танилцууулахад олон хүмүүс эргэлзэж "Хариуд нь юу өгөх вэ?" гэж асуусаар байгаа.
Mark Zuckerberg-ийн үзэж буйгаар Metaverse бол 2021 он, түүнээс хойшхи хамгийн их hype-тай зүйлд тооцогдож байгаа.
Тэрбээр “Метаверс нь асар том эдийн засгийг эргэлтийг бий болгож чадна" гэв.
Metaверсийн зорилго бол дижитал контент зарж олон тэрбумыг олох.
Дижитал контент, аватар, чимэглэл болон бусад хэрэглүүр видео тоглоомын ертөнцөд маш түгээмэл.
Виртуал ертөнцийн хэрэглээ: Epic Games нь Fortnite дахь нэг багц "skin"-ээс ихэвчлэн 50 сая долларын орлого олдог. Meta тэдний мөнгө олох жорыг олж мэдээд илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх гэж байна.
"Бид Метаверсээр олон тэрбум хүнд хүрэхийн тулд олон зуун мянган ам.долларын худалдаа хийнэ. Дижитал бүтээгдэхүүн бүр хүний өөрийгөө илэрхийлэх өөр өөр арга байх болно"
Crypto News:
БНХАУ-д Биткойн “0” болтлоо унана
Хятадын төрийн хэвлэл мэдээлэл хэрэгсэлд “Өнгөрсөн оны 7-р сард биткойныг хориглосон үйлдлээ зөвтгөх зорилготой нийтлэл бичсэн байна. Мөн стэйбл койн, TerraUSD болон Luna-ийн сүйрлээр жишээ авсан байна. Уншигчдадаа биткойны ханш “0” болно гэж анхааруулсан өнгө аястай мэдээ хүргэж байна.
"Биткойн бол хямд байхад нь аваад үнэд ороход нь зарж ашиг олдог дижитал кодны цуглуулга. Ирээдүйд хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдаж, гадаад улс орнууд биткойныг хориглоход биткойны жинхэнэ үнэ цэн харагдах болно. Өөрөөр хэлвэл, ямар ч үнэ цэнгүй".
Энийг сонсохоор үнэний ортой ч юм шиг. Гэхдээ Хятадын коммунист нам өөрийн дижитал юаниар ард бусдын санхүүгийн зарцуулалтад хяналт тавих ашиг сонирхолтой байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Inflation News:
“Nike” энэ онд хөлөө олох гэж тэмцсээр байна
Өчигдөр Nike(NKE -6.98%) АНУ-ын хувьцааны орлогын цоо шинэ улирлыг эхлүүлсэн.
Жижиглэнгийн худалдаачид IV улирлын хүлээлтээс илүү ашигтай борлуулалт хийсэн тоо баримт гарсан.
Сайн мэдээ: Nike-ын пүүз, хувцасны эрэлт хэрэгцээ хэвээр байна.
Муу мэдээ: Инфляцийн дарамт нь компанийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Тээврийн зардал өссөн, тээвэрлэлтийн хугацаа урт болсон нь Nike-ын бараа материал нэг жилийн өмнөхөөс 23%-иар өссөн байна.
Хятад улс өнгөрсөн улиралд олон үйлдвэрээ удаан хугацаагаар хаасан тул цар тахлын карантин нь Nike-ын олон улсын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна.
Үдэшлэг дууслаа
Airbnb(ABNB -3.91%) үдэшлэг хийх түр зуурын хоригоо харамсалтай нь үүрдийн хориг болголоо.
Хоёр жилийн өмнө тус компани үймээн самуун, хохирол учруулсан үйл явдлуудыг хориглох шийдвэрээр үдэшлэг хийхийг түр зуур хориглох шийдвэр гаргаснаа хойш үдэшлэг хийсэн гомдол 44%-иар буурчээ.
Airbnb-д бүртгэлтэй газар үдэшлэг зохион байгуулах гэж оролдсон болон дүрэм зөрчигчдийг платформоос нь түдгэлзүүлэх эсвэл ашиглах эрхийг нь бүр мөсөн хориглох гэнэ.
Бухагийн эргэн тойронд юу болов?
“Buha NFT” бүр Polygon Blockchain дэмждэг олон улсын бүх маркетплейст зочлох эрхтэй болж амжилттай Минт хийв. Бидний тооцооллоор энэ 7 хоногтоо багтаад дэлхийд данстай Opensea-д Минт хийгдэх төлөвтэй байна. Товчхондоо гэвэл Буха бүр олон улсын зах зээлд албан ёсоор данстай боллоо гэсэн үг.
Бидэнд итгэл хүлээлгэж энэ гайхалтайг хамтдаа хуваалцах бүх идэвхтэй гишүүд, тэр дундаа Буха цуглуулагч бүрдээ талархал илэрхийлье.
Буха статистик:
Өнөөдрийг хүртэл “Fusion” буюу Шатаах Механизм маань төгс төгөлдөр ажиллаж зах зээл дээр байгаа Буханы 30%-ийг амжилттай шатаагаад байна.
Нийт 275 Буха NFT шинээр мэндэлжээ.
Бид 18 өндөг дуудлага худалдаагаар борлуулж Ферм эрхлэгч цуглуулагчид маань Хэрхэн Legend, Titan болохын төлөө өрсөлдөж явна.
“NFT Нэвтэрхий Толь”
Slang Word:
MOONBOY- Crypto&NFT зах зээлийн үнэ ханш яаж өсөж, буурахыг оновчтой таамаглаж чаддаг арилжаалагч. “Эрхий мэргэн харваач”
MOON\MOONING- Крипто валютын үнэ ханш огцом өсөж тэнгэрт хадахыг хэлнэ. “Пуужиндах”
“...Дахин давтагдашгүй төрлийн токен буюу NFT-ийн хувьд ямар нэг давтагдашгүй зүйлийг төлөөлдөг. Жишээлбэл, та Vincent van Gogh-ын “Starry Night” зургийг Pablo Picasso-ын “Weeping woman” зургаар сольж болохгүй. Яагаад гэвэлү энэ 2 зураг хоёулаа давтагдашгүй шинж чанартай. Гол хэсэг нь токений доторх мэдээллийн сан\metadata\-д бичигдсэн байдаг бөгөөд…”\”NFT Нэвтэрхий толь” номоос\
Манай “NFT Нэвтэрхий Толь”
https://octagon.mn/book/629f07c5439ecb14a5cfd1b0
Интерном төв салбар
Мир төв салбар
"Alpha book" номын дэлгүүр
Booklo.mn зэргээр худалдаалж эхэллээ.
Тун удахгүй Азхур, Bookking.mn болон Номин сүлжээ дэлгүүрийн номын тасгаар худалдаалах болно.
Ирэх 7 хоногийн энэ өдрөө эргэн уулзацгаая.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.