- Octagon.mn
- Posts
- Шинэ дугаар
Шинэ дугаар
Octagon News
Маркетийн талаар бодол:
Дэлхийн өнцөг булан бүрд төв банкууд инфляцитай тэмцэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ нэмж байгаа тул олон орон эдийн засгийн хямралд орохоос эмээж байна.
Nomura брокерийн фирмийн үзэж буйгаар ирэх 1 жилийн хугацаанд АНУ, Их Британи, Өмнөд Солонгос, Япон, Австрали, Канад зэрэг улс орон эдийн засгийн уналтад орно хэмээн таамаглаж байна.
Яагаад? гэсэн асуултад...Номурагийн ахлах эдийн засагч хэлэхдээ "Дэлхийн төв банкууд инфляцийг түр зуурынх гэж үзэн сүүлийн хоёр жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэсэн учраас тэр" гэнэ.
Крипто мэдээ:
10 бүхэл биткойны үнэтэй хакер!?
ChinaDan гэх Хятадын үл мэдэгдэх нэгэн хакер 1 тэрбум иргэний хувийн мэдээллийг Dark web-д 10 бүхэл биткойноор зарах санал тавьсан байна.
Түүнийг энэ оны эхний кибер халдлагын үеэр Ази бүсийн хүмүүсийн мэдээллийг хулгайлсан байх хэмээн таамаглаж байна.
Тус мэдээлэл дотор овог нэр, утасны дугаар, хаяг, төрсөн газар, иргэний үнэмлэхний дугаар, ял эдэлж байсан эсэх бүртгэл, эрүүл мэндийн түүх, жилийн орлогын хэмжээ, бэлгийн чиг хандлага зэрэг эмзэг мэдээллүүд байгаа гэнэ.
Алдагдсан мэдээлэл нь ойролцоогоор 23TB(терабаит) хэмжээтэй байгаа бөгөөд хорон муу санаатай хакеруудын платформ Breached.to-д 10 биткойн буюу ойролцоогоор 200,000 ам.доллараар зарах санал тавьсан байна.
Энэ хэрвээ 100% баттай бол дэлхийн түүхэн дэх хамгийн том хэмжээний хувийн мэдээллийн хулгай болжээ.
Крипто хөрөнгө оруулагч танд хамаатай юу?
Manta Network-ийн хамтран үүсгэн байгуулагч Kenny Li-гийн мэдэгдлээр бол хувийн мэдээлэл алдагдах явдал даамжирч крипто орчин руу хөрвөнө. Яаж вэ? гэвэл дээрх мэдээллийг 10 биткойноор худалдаж авсан цахим гэмт бүлэг эсвэл хэн нэгэн таны хувийн мэдээллийг ашиглаж phishing scam-аа илүү оновчтой явуулж таны крипто болон NFT-ийг хулгайлах боломжтой болно.
Тиймээс ч Binance-ийн гүйцэтгэх захирал CZ дэлхий даяарх олон олон байгууллага болон иргэд кибер хамгаалалтаа сайжруулахыг уриалж жиргэв.
hacker detection/prevention measures, mobile numbers used for account take overs, etc.
It is important for all platforms to enhance their security measures in this area. @binance has already stepped up verifications for users potentially affected.
Stay #SAFU. 🙏
— CZ 🔶 Binance (@cz_binance)
8:58 PM • Jul 3, 2022
Баавгайн өмнө дахиад нэг нь бөхийлөө
7-р сарын 4-ний өдөр дахиад нэг томоохон крипто зээлдүүлэгч зарлага гаргахыг зогсоов.
Энэ удаа Vauld платформ дээрээ зарлага гаргах, арилжаа хийх, хадгаламж түр зогсоосон. Одоо тус компани бүтцийн өөрчлөлт хийх хувилбаруудыг судалж байна.
Крипто валютын зах зээл 2022 онд бүр мөсөн унахгүйн тулд хичээнгүйлэн тэмцэж байна. Арилжаагаа зогсоосон крипто платформ цөөнгүй бий.
Vauld-ийн мэдээлснээр, хэрэглэгчид 6-р сарын 12-ноос хойш платформоос 197.7 гаруй сая ам.долларын зарлага гаргасан. Зах зээлийн энэ тогтворгүй байдлын улмаас санхүүгийн томоохон асуудалтай тулгарч байна.
Vauld өнгөрсөн тавдугаар сард 1 сая гаруй хэрэглэгчтэй 1 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдүүлдэг байсан бол баавгай зах зээлийн өмнө бөхийж байгаа бас нэг крипто компани боллоо.
Харин аз болоход тэдний өрсөлдөгч компани Nexo Vauld-ийг худалдаж авах санал тавьсан. Хэрэв Vauld нөхцөлийг нь зөвшөөрвөл Nexo крипто зээл олгох үйл ажиллагаагаа Зүүн Өмнөд Ази болон Энэтхэг рүү тэлэх сонирхолтой байна гэнэ.
@darshanbathija We are facing challenges despite our best efforts. This is due to a combination of circumstances such as the volatile market conditions, the financial difficulties of our key business partners inevitably affecting us, and the current market climate.
— Vauld (@VauldOfficial)
7:27 AM • Jul 4, 2022
Крипто өвөл GPU-ийн ханшийг унахад нөлөөлж байна
Крипто зах зээлийн хямралаас график картнуудын ханш дагаад унаж байна. Яагаад гэвэл крипто олборлоход ашиглах нь багасаж байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагчид крипто олборлохын оронд видео тоглоом тоглохдоо илүү ашиглаж байна гэсэн үг.
Сүүлийн 6 сард график карт ашиглаж Proof-of-Work олборлолтоор крипто олборлох нь буурсан байна.
Энэ оны 1-р сард 1,000 ам.доллараар зарагдаж байсан RTX3060ti гэхэд өнөөдөр eBay дээр 492 ам.доллар болжээ.
Бухагийн эргэн тойронд юу болов?
Баяр наадмын уур амьсгал орсон энэ 7 хоногт бид ажлаа урагшлуулсаар Буха цуглуулагчдадаа зориулан “Buha Naadam Collection”-ээр домгийн шувуугаа үргээж Монгол наадмаа угтаж байна.
“Buha Naadam Collection” XIII зуунаас…
Алтан дуулга өмсгөлтэй дахин давтагдашгүй цор ганц хувилбараар ердөө 69 тоогоор бүтээсэн Наадам коллекцийн Буха бүрийг "Buha Around the World" концефттэйгээр та бүхэндээ танилцуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа 200'000 Монголчуудынхаа хамгийн түгээмэл 40 орчим хотоор Буха маань аялж буйгаар хүрэх юм. Та амьдарч байгаа эсвэл очихыг хүсдэг хотоороо аялсан Бухагаа заавал олж авна гэдэгт итгэлтэй байна. Баяр наадамд зориулан бүтээсэн эдгээр онцгой Буха маш олон давуу талыг өөртөө агуулсан болно.
Худалдаа: 7-р сарын 7-нд
Эхлэх: 21:00 цаг
Бид эрхэм гишүүддээ зориулсан энэ коллекцио ердөө 69-хэн ширхгийг тус бүрийг нь 299’900 төгрөгөөр Алтан Бухатай Авдар буюу Mystery Box-оо хүргэхээр бэлдлээ.
1 минут хүрэлгүй хурууны хурдаар дуусдаг нууц хайрцгийн эзэн болохыг хүсвэл маркетдаа бүртгүүлээд дансаа цэнэглээд хүлээж байгаарай.
Маргааш орой эздэдээ очих Алтан Бухнуудад зориулсан алтан өндгийг танилцуулж байна.
Зөвхөн тухайн цуглуулгаас эзэмшигчдэд зориулсан энэхүү #Airdrop-оор 2 гайхалтай зүйл буух бөгөөд эхнийх нь хүн тус бүрд бэлэгтэй бол хоёрдох нь энэхүү алтан Өндөг юм. Гэхдээ #Airdrop буух хугацаа одоохондоо нууц.
Нэмэлт шалгуур: Энэхүү #airdrop-т оролцохын тулд та "Buha year of Tiger" коллекциос ч бас эзэмшсэн байх шаардлагатай.
Блокчэйн: #Polygon
"NFT Нэвтэрхий Толь" номоос...
"...Блокчэйн технологи нь мэдээлэл хадгалах зориулалттай цоо шинэхэн зүйл. Харин биткойн бол 2008 оны эдийн засгийн хямралын үед үүссэн инфляцийн асуудлыг шийдэхийн тулд бий болсон хамгийн анхны крипто валют. Койн нь өөрийн гэсэн блокчэйнтэй байхад токен нь бусдын блокчэйнийг ашиглаж оршдог..."
Өөрт ойр номын дэлгүүрээрээ зочлоод өөрийн биеэр уншаад үзээрэй.
Дүгнэлт:
Бөөн бөөн крипто мэдээллийн таагүй мэдээллээр энэ 7 хоног дүүрэн байлаа. Гэхдээ өвөл дуусаж зун ирдгийг бид бүгдээрээ мэдэх тул хамтдаа даваад гарна.
Баавгай зах зээлийн үед олон тооны крипто платформ бөхийж буй санхүүгийн хүнд нөхцөл байдал нь үнэрээо хэцүүхэн байгаа тул та крипто болон NFT өмчөө ямар нэг платформ дээр хадгалж байгаа бол өөрийн хувийн хэтэвчиндээ авахыг зөвлөе. Тэрнээс гадна phishing scam-аас болгоомжил. Танихгүй линк дээр хэзээ ч бүү дар.
Бид баяр наадмын нэгдсэн амралт таарсан ирэх 7 хоногийн энэ өдрөө\07/14\ мэдээллээ хүргэх тул та бүхэн тухлан сууж таалан болгоогоо.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.