- Octagon.mn
- Posts
- Шинэ шуудан
Шинэ шуудан
Octagon News
Маркетийн талаар бодол:
Крипто болон NFT зах зээл өмнөх 7 хоногуудын адилаар хөл үймээн ихтэй өнгөрөв. Алдартнуудын итгэж сурталчилсан крипто валютууд эхнээсээ дампуурах шахуу байхад нөгөө талд бүхэл бүтэн 1 тэрбум USDT өчигдөр орой манай цагаар 22:30 цагт Tron Blockchain дээр Mint хийгдэж байх жишээний. Үнэхээр л унасан шигээ үнэ цэнгүй юм бол эрхэм хакерууд юунд хэдэн арван сая дижитал валютыг ажил болгон хулгайлна вэ?
Японы төв том банк дижитал хөрөнгийн салбар руу орохоо зарлачихсан энэ цаг үед бид ч бас мэдлэг мэдээллээс хоцрохгүй байх нь зөв юм.
Крипто мэдээ:
Олны танилуудын крипто хараал?
Өнгөрсөн 6-р сарын байдлаар гэхэд 2 их наяд ам.доллар крипто зах зээлээс арчигджээ.
"Крипто өвөл" эхлэхээс өмнө бүх салбарын алдартнууд дижитал хөрөнгийн гэрээ хэлцэл хийж байсан. Одоо тэдний ихэнх нь буруу таамаглалынхаа төлөөсийг төлж байна.
Жүжигчин Мэтт Дэймон өнгөрсөн намар Crypto.com сайтын сурталчилгаанд тоглосныхоо дараа шүтэн бишрэгчдэдээ "Эрсдэлтэй хөрөнгийг сурталчилсан" гэсэн шүүмжлэлийг хүлээсэн. Зар сурталчилгаа цацагдсанаас хойш биткойны үнэ 60%-иар буурсан байна.
Боксчин Майк Тайсон өнгөрсөн жил өөрийн NFT цуглуулгануудаа танилцуулж эхэлсэн бөгөөд түүний чих хазсан хэрэг явдлаас хойш NFT-үүд нь өнгөрсөн 9-р сараас хойш арилжаа хийгээгүй бөгөөд цуглуулгын үнэ 95%-иар буурсан байна.
Тэрбумтан, хөрөнгө оруулагч Марк Кубан TITAN токенийн талаар өнгөрсөн жил блогтоо нийтэлсэн. Харамсалтай нь TITAN токенийн үнэ 99% унасны дараа хөрөнгө оруулалтын зөвлөгөө ямар гамшиг авчирч болохыг хүлээн зөвшөөрсөн юм.
Магадгүй баатруудаас санхүүгийн зөвлөгөө авч болохгүй.
Дижитал хөрөнгийг цагдаа нар хураавал юу болох вэ?
Хэрэв та гэмт хэрэгтэй холбоотой кино үздэг бол ихэнх тохиолдолд хананд өлгөсөн зурагний ард талд эсвэл номын завсраас нууц түлхүүр ч юм уу, нууц хариултыг олохыг харж байсан байх. Харин бодит амьдрал дээр хууль сахиулах байгууллагууд тиймэрхүү аргаар хайх нь энгийн үзэгдэл болсон байна.
2021 оны байдлаар Англи болон Америкийн цагдаа нар олон сая ам.долларын дижитал хөрөнгийг хураан авсан байна. Маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа учраас хэрхэн хурааж авах арга замыг тэр дороо хурдан сурч байна.
Хулгай бас дахин хулгай!
Хакерууд 200 сая ам.долларын үнэ бүхий криптог гарааны бизнес Nomad-аас хулгайлсан байна.
Nomad бол хэрэглэгчдэд бусад блокчэйнуудаас токен шилжүүлэх боломжийг олгодог гүүр болсон платформ юм.
Тэд үүнийг яаж хийсэн бэ?
Хакерууд Nomad-ын сүүлийн үеийн шинэчлэлтээс кодны алдаа илрүүлсэн бөгөөд хэрэглэгчид гүйлгээ хийх бүрд олон тооны токенийг татан авах боломжтой болсон. Энэ халдлагыг "Free-For-All" гэж нэрлэдэг.
Хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгох эсэх, ямар нэгэн сэжигтний талаар хараахан мэдэгдээгүй байна.
PeckShield блокчэйн хамгаалалтын компани 9 сая ам.долларыг эргүүлж олж авч чадсанаа мэдэгдсэн. Энэ нь ойролцоогоор алдсан нийт хэмжээний ердөө 4.75% юм.
Халдлагаас буцааж авсан токенийн дийлэнх нь стэйблкойн байна. 3.78 сая ам.доллар USDC, 2 сая USDT-ийг гадны олон тооны хаягаас буцаасан байна.
Дэлхийн мэдээ:
Хятадын эдийн засаг асуудалтай байна
Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт нь Хятадын жилийн төсвийн том хэсгийг бүрдүүлдэг.
Харамсалтай нь тэдний хувьд үл хөдлөх хөрөнгийн борлуулалт энэ жил 30 хувиар буурсан байна.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд Хятадын эдийн засгийг чирж болзошгүй үр дагавартай юм.
Хятадын зах зээлд тулгамдаж буй гол асуудлуудыг дурьдвал:
China Evergrande Group (Хятадын үл хөдлөх хөрөнгийн компани) өнгөрсөн амралтын өдөр 300 тэрбум ам.долларын бүтцийн өөрчлөлт хийх томоохон төлөвлөгөөгөө баталж чадаагүй юм.
Хятадын 22 хотын орон сууцны эзэд дуусаагүй орон сууцны төслийн зээлээ төлөхөөс татгалзлаа..
Дээрээс нь Хятад улс ДНБ-ийн 5.5%-ийн өсөлтийн зорилтоо биелүүлэхгүй байх магадлалтай байна.
Бухагийн эргэн тойронд юу болов?
Octagon NFT маркетплейс маань “START” венчур бюьлдерийн портфолио компаниудын нэг болж хамтын ажиллагааг эхлүүлсэн таатай мэдээгээр шинэ 7 хоногоо угтлаа. Ингэснээр Октагоны хамт олон Web3 технологийн ертөнц доторх хөгжүүлэгч гэдгээ маш олон залууст батлан харуулах арга зам улам хурдсах юм. Бидний бүтээсэн платформ нь нийт 12 үйлдэл, үйлчилгээнээс бүрдсэн цогц экосистем бүхий төсөл билээ.
Буха гэр бүлд маань 10 дахь Dragon NFT мэндэллээ.
Манай төслийн шатаах механизм буюу NFT GAME модел хэрэгжиж эхэлснээс хойш нийт “10” Dragon NFT мэндэлсэн байна.
#Dragon төрүүлэх үйл явцад “811” OG Buha NFT шатаагдаж “318” Mutant Buha мэндэлсэн байна.
Цаашдаа ч нэмэгдэх юм.
🔥10 Dragon NFT мэндэллээ🔥🐉
-Төслийн шатаах механизм буюу NFT GAME модел хэрэгжиж эхэлснээс хойш нийт “10” Dragon NFT мэндэлсэн байна. 🐉
Харин #Dragon төрүүлэх үйл явцад “811” OG Buha NFT шатаагдаж “318” Mutant Buha мэндэлсэн байна.🚀🚀
Цаашдаа ч нэмэгдэх болно✅
— Angry Red Buha @NFT Club (@RedBuha)
5:54 AM • Aug 2, 2022
Бид ирэх 7 хоногийн дугаараараа өөрсдийн цоо шинэхэн төслийг та бүхэндээ танилцуулах болно.
“NFT нэвтэрхий толь” номоос…
2018-2019 оны хооронд NFT экосистем маш том өсөлт үзүүлсэн. 100, 100 шинэ төсөл хэрэгжиж ажил хэргийн маш олон харилцаа үүссэн. “SuperRare” болон “OpenSea” зэрэг NFT зах зээлийн талбар яг энэ үеэс хурдтай цэцэглэж эхэлсэн. Хэдийгээр бусад крипто зах зээлтэй харьцуулахад арилжааны нийт хэмжээ нь харьцангуй бага байсан хэдий ч тэд хурдан өсч, хол явж чадсан. Metamask шиг крипто хэтэвч “Web3”-ийг дагаад хөгжиж эхэлсэн.
Web 3.0- Интернетийн 3-р үе буюу бидний одоогийн хэрэглэж хэвшсэн хөгжлийн дараагийн үсрэнгүй үе шат. Хэрэглэгч интернетийн эзэн нь байх болно — “NFT нэвтэрхий толь” номоос…
Бүх номын дэлгүүрээс болон octagon.mn болон booklo.mn-ээс хүргүүлээд аваарай.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.