Шинэ шуудан

Octagon News

Маркетийн талаар бодол: 

Бид баавгай зах зээл дээр байсаар байгаа цаад учир нь дэлхийн нийтийн хэмжээнд дайн, ковид, хориг, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тасалдал гээд макро түвшний асуудалтай байхад крипто болон хөрөнгийн зах зээл өсөх үндэслэл байхгүй. Сүүлийн хэдэн 7 хоногт харагдсан багахан өсөлт нь хэн нэгний энэ тоглоомоос гарах төлөвлөгөө ч байж магадгүй.

Хэрвээ та дижитал хөрөнгө эзэмшдэг бол өөрийн хувийн хэтэвчиндээ хадгалаарай. Харин бэлэн мөнгөө хөрөнгө оруулахад бэлэн байлгах нь таны сонголт. Дараагийн “Dip” буюу зад хямдрал ирж мэднэ.

Дэлхийн мэдээ:

Шри Ланкийн эдийн засгийн уналт

Шри Ланка 2010 онд Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг байсан.

Энэ жил тус улс эдийн засгийн бүтцийн сул дорой байдал, Засгийн Газрын муу удирдлагаас шалтгаалан бүтэн 180 градус эргэснээ зарласан.

Инфляциар авч үзэхэд 50%-иас дээш буюу “Hyperinflation”-ийг давсан.

Одоогийн байдлаар асар их хоол хүнс, эм тариа, хангамжийн хомсдолтой тулгараад байна.

Энэ оны тавдугаар сард тус улсын Засгийн газар түүхэндээ анх удаа өр зээлээ төлж чадаагүй гэдгээ мэдэгдсэнээр эргэж буцалтгүй “дампуурах” болсон нь тодорхой болсон.

Шри Ланкийн энэ байдал бусад хөгжиж буй зах зээлд анхааруулах дохио болно гэж олон шинжээч үзэж байна.

Хятад улс зорилгодоо хүрч чадсангүй

Хятадад хэрэглэгчийн талаар чухал мэдээлэл гарсны дараа уртхан өдөр өнгөрөв.

Өнгөрсөн долдугаар сарын судалгааг танилцуулъя.

Жижиглэнгийн борлуулалт: 2.7%-иар өссөн. Хүлээж байсан үр дүн нь 5%.

Аж үйлдвэрийн хүчин чадал: 3.8%-иар өссөн. Хүлээж байсан үр дүн нь 4.6%.

Үл хөдлөх хөрөнгө: Хөрөнгө оруулалт 7-р сарынхаас санаснаас хурдацтай буурсан.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн уналт, цар тахлын хөл хорио нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна.

Ажилгүйдэл: Ажилгүйдлийн түвшин 7-р сард 5.4% хүртэл буурсан ч залуучуудын дунд ажилгүйдэл өндөр байна. 16-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин 19.9 хувьтай байгаа нь 2018 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

Чиний нууц бидний ч бнууц

Хятадын технологийн компаниуд нууц жороо орхихоос өөр аргагүйд хүрлээ.

Хятадын Кибер орон зайн удирдах газар Хятадын технологийн компаниудад хатуу арга хэмжээ авч байна.

Энэ нь Alibaba, Tencent, ByteDance зэрэг технологийн компанийг алгоритмынхаа талаар дэлгэрэнгүй хуваалцахад хүргэв.

Техникийн компаниуд мэдээлэл авахын тулд хүчин чадал өндөр алгоритмуудыг ашигладаг. Ихэвчлэн тэдгээр алгоритм нь хэрэглэгчийн талаарх мэдээлэлд үндэслэн бүтээгдэхүүн, зар сурталчилгааг хэрэглэгчдэд чиглүүлэхэд ашиглагддаг.

Хятадын алгоритмын бүртгэлийн системийг бий болгох алхам нь дэлхийн түүхэнд болж байгаагүй үзэгдэл юм.

Крипто мэдээ:

Reddit X FTX

Reddit дээрх бүртгэлтэй хэрэглэгчид одооноос эхлэн FTX-ийн интеграциар платформ дээрээсээ албан ёсны эрхтэйгээр Ethereum (ETH) худалдан авах боломжтой боллоо.

Community оноо: Reddit 2020 онд хэрэглэгчдийг идэвхээр нь урамшуулах зорилгоор community оноог гаргасан.

Оноо нь Ether blockchain дээр байдаг бөгөөд хэрэглэгчийн блокчэйн хэтэвчинд хадгалагддаг. Хэрэглэгчид оноогоо янз бүрийн урамшуулал, гишүүнчлэлд ашиглах боломжтой.

Гэхдээ яг одоо эдгээр криптод суурилсан шагналыг зөвхөн r/cryptocurrency болон r/FortniteBR гэсэн хоёр Subreddit дээр авах боломжтой.

Тэмцэж байна!

Энэ сарын эхээр Voyager дампуурлаа зарласнаар хэрэглэгчид нь мөнгөө буцааж авахыг шаардаж байна.

Тэдний үйлчлүүлэгч Магнолиа гэхэд л платформ дээр нэг сая гаруй ам.доллар хадгалж, хүүхдийнхээ их сургуулийн төлбөрийг төлөх зорилгоор 350,000 ам.доллар хадгалсан гэнэ.

Магнолиа энэ хөрөнгийг өөртөө болон гэр бүлийнхээ төлөө 24 жил цуглуулсан гэнэ.

Харамсалтай нь тэрээр 3.5 сая үйлчлүүлэгчийн зөвхөн нэг нь юм.

Хэзээ нэгэн цагт мөнгөө буцааж авна гэж найдаж Voyager-ийн хэргийг хянадаг Нью-Йоркийн дампуурлын шүүгчид тус групп асуудлаа шууд хүргэж байна.

Бухагийн эргэн тойронд юу болов?

Бид шинэ төсөл, шинэ түнш гээд завгүй 7 хоногийг өнгөрүүлж хэд хэдэн хөгжүүлэлтийг хийж амжлаа.

Өнгөрсөн 7 хоногт Луугийн фермд маань шинээр 2 ганган Луу мэндэлж бүл нэмлээ. Ингээд бид 14 Луутай өнөр өтгөн гэр бүл болж байна.

Октагоны хэрэглэгчид Social pay аппликейшнээ ашиглаж Octagon маркетплэйс дээрх дансаа хялбар бас хурдан хугацаанд цэнэглэх боломжтой боллоо.

Блокчэйн технологи, Крипто зах зээл, NFT өмчийг сонирхогч хүн бүрд зориулсан “Red Report” тайлан маань өнөөдөр, маргаашгүй мэндлэх гээд мэргэжлийн баг хамт олны гараар бэлтгэгдэж байгаа тул хаана ч, хэнд ч байхгүй мэдлэгийг түгээх гэж байгаадаа маш их баяртай байна. Бид дөнгөж эхэлж байна...

"NFT Нэвтэрхий толь" номоос...

...NFT-д хөрөнгө оруулж эхлэхийн тулд хэтэвчээ сонгох нь чухал

"...Энгийнээр хэлбэл төвлөрсөн бус санхүү нь (DeFi) блокчэйний сүлжээнд хийсэн, олон төрлийн санхүүгийн хэрэглээний экосистем юм. Энэ дундаас ухаалаг гэрээний хүртээмжээрээ хамгийн түгээмэл ашиглагддаг нь Ethereum блокчэйн.

DeFi-ийн гол зорилго нь open-source шилэн дансан дахь санхүүгийн үйлчилгээний экосистем бүтээх юм. Энэ нь ямар нэг төвлөрсөн удирдлагагүйгээр хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагаа явуулах эрхтэй байдгаараа давуу талтай..."

Дараа 7 хоногт дахин шинэ мэдлэгтэйгээр уулзацгаая.

Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.