- Octagon.mn
- Posts
- Octagon News
Octagon News
Америк доллар, Евроны дарангуйлал дууслаа
Маркетийн талаар бодол:
Дэлхийн эргэн тойронд сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна.
Америкт дараагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан эрх мэдэлтнүүд сонгогчдын анхаарлыг хямралаас сарниулах шинэ аргаа бодож олжээ.
Та Америкийн хөөсөрсөн өндөр үнэтэй их сургуульд зээлээр сурсан уу?
Мэдээж үгүй. Яагаад гэвэл бид сургалтын төлбөрийн зээл авах бараг боломжгүй шүү дээ.
Тэгвэл ерөнхийлөгч Байден болон түүний найзууд зээлтэй оюутан бүрийн төлөлтөөс 10,000-20,000 ам.доллараар хөнгөлөх төлөвлөгөөтэй байна.
Үүний үр дагаварт ам.долларын инфляци улам дордож болзошгүй талаар зарим мэргэжилтнүүд дурджээ. Хариуд нь оюутны сургалтын зээл аваагүй ч гэсэн инфляцид өртөж болно гэсэн үг.
Гэхдээ яг юу болохыг цаг хугацаа л харуулна.
Харин БНХАУ-д XXI зууны хамгийн том үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал явагдаж байна. Хэрэв энэ асуудлаа шийдэж чадахгүй удаж, ард иргэд хувьсгал гаргах гэвэл Тайвань руу дайрч анхаарлыг нь сарниулах сонголт тэдэнд үргэлж байгаа. Мэдээж энэ бүгд крипто болон хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ 9-р сарын 20-21-ний өдөр болох Холбооны Нөөцийн Банкны хурлын мэдэгдэл Хятад улсын дараагийн үйлдэл хаашаа чиглэхийг тодорхойлох юм.
Дэлхийн мэдээ:
Өвөл ойртож байна
Энэ гарчиг крипто сонирхогч хүн бүр уншихаас, сонсохоос “Аймаар” үг.
Харин бодит амьдрал дээр Европуудын хувьд энэ өвөл цоо шинэ сорилтуудтай нүүр тулах гэж байна.
8-р сарын 29-ний өдөр буюу өнгөрсөн Даваа гарагт Бельгийн Эрчим хүчний сайд Европын холбоо(ЕХ) байгалийн хийн үнэд дээд хязгаар тогтоохгүй бол Европт ирэх 5-10 өвөл "аймшигтай" байх болно гэж анхаарууллаа.
Нөхцөл байдал: ОХУ өнгөрсөн жил ЕХ-ны байгалийн хийн 40 орчим хувийг нийлүүлдэг байсан. Энд онцлох үг нь "байсан".
Одоо Европын эрх баригчид энэ өвөлд хангалттай хэмжээний хийтэй болохын тулд агуулахуудаа хийгээр дүүргэхээр улайрч байна.
Крипто мэдээ:
40,000 жилийн хорих ялтай гэмт хэрэгтэнг баривчиллаа
“Rug Pull” хэрэгт буруутгагдаж буй “Thodex” компанийн гүйцэтгэх захирал Фарук Фатих Озерийг Албани улсад баривчилж, Турк руу шилжүүлэн өгөхөөр болжээ.
Бирж дампуурсны дараа Озер 2021 оноос хойш эрх чөлөөтэй байсан.
Татан буугдсан Туркийн крипто биржийн Thodex-ийн гүйцэтгэх захирал Фарук Фатих Озерыг Албани улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилж, Турк руу шилжүүлэн өгөхөөр болсон тухай Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.
Озер Туркэд очвол түүнийг Туркийн прокуроруудын санал болгож буй 40,000 жилийн хорих ял хүлээж байгаа.
“Thodex” нь 2021 оны 4-р сард арилжаагаа гэнэт зогсоохоос өмнө тус улсын хамгийн том крипто валют биржүүдийн нэг байсан бөгөөд 400,000 гаруй хэрэглэгчийн нийт 2 тэрбум орчим ам.долларын хохирол учруулсан юм. Тухайн үед орон нутгийн мэдээллүүд Озерыг эх орноосоо Албани руу зугтсан гэж таамаглаж байв.
Америк доллар болон Евроны дарангуйлал дууслаа
Иран улс хатуу хориг арга хэмжээний улмаас 1979 оноос хойш ам.доллар, еврогоор худалдаа наймаа хийхдээ бүрэн хамааралтай байж өдийг хүрсэн.
Тус улсын Засгийн Газрын зүгээс крипто валютыг олон улсын арилжаанд ашиглахыг зохицуулах цогц нарийвчилсан хуулийн төсөл баталлаа. Өөрөөр хэлбэл, тус улс импортын гүйлгээндээ крипто валютыг ашиглах талаар хуульчиллаа.
Ираны аж үйлдвэр, уул уурхай, худалдааны сайд Реза Фатеми Амин Засгийн Газрын баталсан крипто валютын тухай шинэ хууль нь тус улсын бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүн импортлохдоо ам.доллар эсвэл евроны оронд крипто валют ашиглах боломжийг олгох талаараа мэдэгдэв.
Магадгүй Америк долларын ноёрхол дуусч байгаа юм болов уу?
Сонирхолтой баримт: 1935 оноос өмнө Иран улсын албан ёсны нэр нь Перс байв. Ромын эзэнт гүрэн мөхсөн байж болно. Гэхдээ тэдний дайсан Перс зүгээр л нэрээ өөрчилсөн төдий.
Талибанчууд крипто ьалютаас харшилтай болов уу?
Террорист бүлэг гэж тооцогддог байсан Талибан 2021 оны 8-р сард төрийн эрх барьдаг болсны дараагаар эдийн засгийн олон хориг арга хэмжээ авсны үр дүнд Афганистаны эдийн засаг болон мөнгөн дэвсгэрт тогтворгүй болж эхэлсэн. Аз болоход тус улсын ард иргэд крипто валют хэрэглэж эхэлсэн.
Chainalysis-ийн судалгаанд Афганистан крипто хэрэглээгээрээ дэлхийд 20-р байр эзэлдэг гэв. Харин Талибан үүнийг өөрчлөх төлөвлөгөөтэй байна. Олон жилийн турш дайн үргэлжилсэн, эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөж байсан болохоор Афганистаны валют, банк санхүүгийн байгууллагын дэд бүтэц тогтворгүй байсаар ирсэн тул мөнгөө инфляци, хямралаас хамгаалах ганц гарц нь крипто валют байлаа. Мөн гадаад улсад амьдарч байгаа гэр бүл, найз нөхдөөсөө крипто валютаар мөнгөн тусламж авдаг байлаа.
Харин 2022 оны 8-р сард Талибан крипто валютыг луйвар бас мөрийтэй тоглоомтой холбож хориглох арга хэмжээ авч, зуучилсан хүмүүсийг баривчилсан байна. Бас иргэддээ крипто валют ашиглахгүй байхыг уриалж байна.
Харин Монголын крипто зах зээлд ямар н*вш нь болоод байна аа?
Аз болоход ARBC-ийн хамт олон энэ тал дээр судалгаа хийсэн “RED REPORT” тайлангаа нийтлэхэд бэлэн боллоо.
Бухагийн эргэн тойронд юу болов?
Тийм ээ, манай “Октагон Эн Эф Ти” ХХК нь энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн технологийн байгууллага бөгөөд Блокчэйн, Крипто, NFT зах зээлийн талаар дэлхий нийтийн хэмжээнд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдлэг мэдээлэл боловсруулж олон нийтэд танин мэдэхүйн боловсрол түгээх зорилгоор сүүлийн 2 сарын хугацаанд дотоодын болон дэлхий нийтийн хэмжээнд блокчэйн салбарт мэргэжлийн баг хамт олны оролцоотойгоор судалгаа, дүн шинжилгээ хийсэн “RED REPORT” хэмээх маш сонирхолтой тайланг гаргаад байна.
Маргааш крипто "red report" цацагдана.
— Octagon press (@Octagon2press)
10:06 AM • Aug 31, 2022
Давуу тал: Энэхүү тайланд дотооддоо энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдгээрийн хэмжээ, үнэлгээ, өсөлт, үнэ цэнийн талаар дэлгэрэнгүй судалсан.
Бид маргааш буюу 9-р сарын 2-ны өдөр мэдээллийн хамтрагч байгууллага болох https://lemonpress.mn/ вебээр цацахад бэлэн болоод байна.
Буха эзэмшигчдэд ээ: Буха сүрэг маань NFT топ зах болсон "Opensea" дээр бэлчихэд бэлэн болсон. Түүгээр ч зогсохгүй одооноос та Бухагаа Opensea-с Facebook рүүгээ нэвтрүүлэх бүрэн боломжтой таатай мэдээллээр энэ 7 хоногийн дугаараа жаргааж байна.