- Octagon.mn
- Posts
- Octagon News
Octagon News
"SAMSUNG" КРИПТО БИРЖ НЭЭНЭ
Маркетийн талаарх бодол:
Дэлхийн эргэн тойронд сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна.
Америкт дараагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан эрх мэдэлтнүүд сонгогчдын анхаарлыг хямралаас сарниулах шинэ аргаа бодож олжээ.
Та Америкийн хөөсөрсөн өндөр үнэтэй их сургуульд зээлээр сурсан уу?
Мэдээж үгүй. Яагаад гэвэл бид сургалтын төлбөрийн зээл авах бараг боломжгүй шүү дээ.
Тэгвэл ерөнхийлөгч Байден болон түүний найзууд зээлтэй оюутан бүрийн төлөлтөөс 10,000-20,000 ам.доллараар хөнгөлөх төлөвлөгөөтэй байна.
Үүний үр дагаварт ам.долларын инфляци улам дордож болзошгүй талаар зарим мэргэжилтнүүд дурджээ. Хариуд нь оюутны сургалтын зээл аваагүй ч гэсэн инфляцид өртөж болно гэсэн үг.
Гэхдээ яг юу болохыг цаг хугацаа л харуулна.
Харин БНХАУ-д XXI зууны хамгийн том үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал явагдаж байна. Хэрэв энэ асуудлаа шийдэж чадахгүй удаж, ард иргэд хувьсгал гаргах гэвэл Тайвань руу дайрч анхаарлыг нь сарниулах сонголт тэдэнд үргэлж байгаа. Мэдээж энэ бүгд крипто болон хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ 9-р сарын 20-21-ний өдөр болох Холбооны Нөөцийн Банкны хурлын мэдэгдэл Хятад улсын дараагийн үйлдэл хаашаа чиглэхийг тодорхойлох юм.
Крипто мэдээ:
40,000 жилийн хорих ялтай гэмт хэрэгтэнг баривчиллаа
“Rug Pull” хэрэгт буруутгагдаж буй “Thodex” компанийн гүйцэтгэх захирал Фарук Фатих Озерийг Албани улсад баривчилж, Турк руу шилжүүлэн өгөхөөр болжээ.
Бирж дампуурсны дараа Озер 2021 оноос хойш эрх чөлөөтэй байсан.
Татан буугдсан Туркийн крипто биржийн Thodex-ийн гүйцэтгэх захирал Фарук Фатих Озерыг Албани улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилж, Турк руу шилжүүлэн өгөхөөр болсон тухай Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.
Озер Туркэд очвол түүнийг Туркийн прокуроруудын санал болгож буй 40,000 жилийн хорих ял хүлээж байгаа.
“Thodex” нь 2021 оны 4-р сард арилжаагаа гэнэт зогсоохоос өмнө тус улсын хамгийн том крипто валют биржүүдийн нэг байсан бөгөөд 400,000 гаруй хэрэглэгчийн нийт 2 тэрбум орчим ам.долларын хохирол учруулсан юм. Тухайн үед орон нутгийн мэдээллүүд Озерыг эх орноосоо Албани руу зугтсан гэж таамаглаж байв.
Талибанчууд крипто ьалютаас харшилтай болов уу?
Террорист бүлэг гэж тооцогддог байсан Талибан 2021 оны 8-р сард төрийн эрх барьдаг болсны дараагаар эдийн засгийн олон хориг арга хэмжээ авсны үр дүнд Афганистаны эдийн засаг болон мөнгөн дэвсгэрт тогтворгүй болж эхэлсэн. Аз болоход тус улсын ард иргэд крипто валют хэрэглэж эхэлсэн.
Chainalysis-ийн судалгаанд Афганистан крипто хэрэглээгээрээ дэлхийд 20-р байр эзэлдэг гэв. Харин Талибан үүнийг өөрчлөх төлөвлөгөөтэй байна. Олон жилийн турш дайн үргэлжилсэн, эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөж байсан болохоор Афганистаны валют, банк санхүүгийн байгууллагын дэд бүтэц тогтворгүй байсаар ирсэн тул мөнгөө инфляци, хямралаас хамгаалах ганц гарц нь крипто валют байлаа. Мөн гадаад улсад амьдарч байгаа гэр бүл, найз нөхдөөсөө крипто валютаар мөнгөн тусламж авдаг байлаа.
Харин 2022 оны 8-р сард Талибан крипто валютыг луйвар бас мөрийтэй тоглоомтой холбож хориглох арга хэмжээ авч, зуучилсан хүмүүсийг баривчилсан байна. Бас иргэддээ крипто валют ашиглахгүй байхыг уриалж байна.
Харин Монголын крипто зах зээлд ямар н*вш нь болоод байна аа?
Аз болоход ARBC-ийн хамт олон энэ тал дээр судалгаа хийсэн “RED REPORT” тайлангаа нийтлэхэд бэлэн боллоо.
Бухагийн эргэн тойронд юу болов?
Тийм ээ, манай “Октагон Эн Эф Ти” ХХК нь энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн технологийн байгууллага бөгөөд Блокчэйн, Крипто, NFT зах зээлийн талаар дэлхий нийтийн хэмжээнд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдлэг мэдээлэл боловсруулж олон нийтэд танин мэдэхүйн боловсрол түгээх зорилгоор сүүлийн 2 сарын хугацаанд дотоодын болон дэлхий нийтийн хэмжээнд блокчэйн салбарт мэргэжлийн баг хамт олны оролцоотойгоор судалгаа, дүн шинжилгээ хийсэн “RED REPORT” хэмээх маш сонирхолтой тайланг гаргаад байна.
Давуу тал: Энэхүү тайланд дотооддоо энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдгээрийн хэмжээ, үнэлгээ, өсөлт, үнэ цэнийн талаар дэлгэрэнгүй судалсан.
Бид маргааш буюу 9-р сарын 2-ны өдөр мэдээллийн хамтрагч байгууллага болох https://lemonpress.mn/ вебээр цацахад бэлэн болоод байна.
Буха эзэмшигчдэд ээ: Буха сүрэг маань NFT топ зах болсон Opensea дээр бэлчихэд бэлэн болсон. Түүгээр ч зогсохгүй та Бухагаа Opensea-с Facebook рүүгээ нэвтрүүлэх бүрэн боломжтой болсон таатай мэдээллээр энэ 7 хоногийн дугаараа жаргааж байна.
Ethereum 2.0 "Төвлөрсөн" рүү хөтлөх үү?
Ердөө гурван 7 хоногийн дараа гэхэд удаан хугацаанд хүлээлгэсэн Ethereum-ийн "Merge" болох POW(Proof Of Work)-оос POS(Proof Of Stake) рүү шилжсэнээр эрчим хүчний хэрэглээг 90%-иас дээш хувиар бууруулна.
Мэдээж энэ мэдээ “мод тэврэгч” хүмүүст сайхан сонсогдох хэдий ч крипто орчинд шинэ төрлийн монополи төвлөрөл үүсгэх аюултай байж болзошгүй.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Ethereum-ийн гүйлгээг тусгай төхөөрөмжөөр боловсруулж, шинээр "ETH" олборлодог "Miners"-ууд хэрэггүй болж, оронд нь "Builders" гэх бүлэг тэдний орон зайг эзэлж Ethereum-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, эрх мэдэл, мөнгөний төвлөрөл үүсгэх аюултай байж болзошгүй юм.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр, шинээр ETH олборлох босго оноо хамаагүй өндөр болж эрх мэдэлд шунаж байгаа хүмүүс, тэр эрх мэдлийг худалдаад авах эрсдэл дагуулж байна.
Ethereum-ийн менежмент тийм зүйл болгохгүйн тулд анхаарах болно гэнэ.
Зарим хэрэглэгчийн хувьд энэ тал дээр арга хэмжээ авах хүртэл “Merge“-ийг хойшлуулах саналтай байна.
Хөгжүүлэгчдийн эсрэг дайн эхэлсэн үү?
Tornado Cash-ын хөгжүүлэгч Alexey Pertsev-ийг суллахыг шаардсан жагсаал өрнөж байна.
Одоогоор крипто салбарт ажилладаг 2000 гаруй залуус гарын үсгээ цуглуулж түүний баривчлагдсан талаар олон нийтэд мэдэгдэж, суллахыг зорьж байна. Pertsev-ийг баривчилсан нь компьютерийн код бичих нь үзэл бодлоо илэрхийлэх нэг арга зам, эрх чөлөөг хязгаарлаж байна гэж олон хүн үзэж байна.
Голландын эрх баригчид Pertsev-ийг энэ сарын 12-ны өдөр Tornado Cash-аар дамжуулан мөнгө угаах үйл ажиллагааг зохион байгуулсан хэрэгт сэжиглэн баривчилсан.
Tornado Cash-ыг анх хөгжүүлж байхад ямар нэгэн асуудал байгаагүй боловч энэ сарын эхээр гэнэт хууль бус үйлдэл болчихсон.
Тэгэхээр энэ үйл явдал хөгжүүлэгчдийн эсрэг дайн зарласнаас өөрцгүй гэж үзэж байгаа тул хүмүүс нэгдээд байна.
Дэлхийн мэдээ:
Дэлхий дулаарал бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд нөлөөлөв
Шанхайн үйлдвэрүүд цахилгааны хязгаарлалтаас болж үйлдвэрлэлээ зогсоолоо.
Сычуань муж Засгийн Газрын цахилгааны хязгаарлалтын улмаас хаалттай байна.
БНХАУ-ын Сычуань бол томоохон лити үйлдвэрлэгчдийн нутаг юм.
Үйлдвэрлэлийг юу зогсоов?
Хятадад үүссэн хэт халалтын улмаас гол үйлдвэрүүд хаалгаа барьжээ. Засгийн Газар хэт халалтын өндөр температурыг даван туулахын тулд хүчээ хуваарилахыг оролдож байна. Импортын хоцрогдол 2023 оны эхний улирал хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Цоо шинэ кофе “Star” ОХУ-д ирлээ
“Starbucks” ч бишээ “Star Coffee” Орост үүд хаалгаа нээлээ.
Өнгөрсөн 2-р сард кофены сүлжээ Орост логогоо ашиглуулахыг хориглож, дэлгүүрээ хаасан юм. Орос Украйн руу халдсаны дараахан олон компани бизнес эрхлэхээ больсон.
Москвагийн рэппер Тимати, бизнесмен Антон Пинский нар өнгөрсөн 7 хоногт компаниа "Шинэ" логотой болгож, үүд хаалгаа нээлээ.
Пинский “Хүмүүсийн ойлголт өөр байж болно. Гэхдээ бүх зүйлийг нь харьцуулж үзвэл юугаараа ч адилгүй" гэв.
Бухагийн эргэн тойронд юу болов?
Бид Мягмар гарагт Алтан Буха "Fusion"-ээ эхэллээ.
"NFT Нэвтэрхий Толь" номоос...
“Fusion”-ийг NFT маркет дээр “Шатаах” гэвэл илүү тохиромжтой. Та өөрийн эзэмших NFT-ээ ижил шинжтэйгээр нь нийлүүлж илүү ховор эсвэл онцгой шинж чанартай NFT-ийг үүсгэж авахыг Fusion-дэх гээд ойлговол илүү хялбар.
Таны NFT “Үнсгэлжин” болон хувирна. Octagon маркет дээр "Fusion" хийх тоглоом нь хэрэглэгчид өөрт байгаа ижил Rarity буюу ховор шинж чанартай хоёр Buha-гаа нийлүүлж илүү түвшний Rarity-тай нэг Buha гаргаж авах боломжийг олгоно гэж тайлбарласан байна. Fusion хийх процесс нь Common Буха NFT-ээс эхлээд Golden Dragon хүртэл явах боломжтой гэж тусгасан.
Тэгвэл дараах заавраар та тус маркет дээр Fusion хийх нь:
Өөрт байгаа Buha-уудаас 2 ижил rarity-тайг сонгож оруулаад Fusion товчийг дарна. Уг хоёр Buha устахыг анхаарна уу.
Энэ үйлдлийг үргэлжлүүсэн тохиолдолд буцаах боломжгүйг анхааруулсан санамж гарч ирнэ.
Fusion хийх үйлдэл 3 хоног үргэлжилнэ.
Fusion хийж дуусаад танд цоо шинэ Buha гарч ирэх юм гэж зааварласныг уншихад энэ цоо шинэ модель ойлгомжтой байна.
Октагоноос Танд зориулсан оюуны хөрөнгө оруулалт📚🧠
🌐Дотоодын зах зээлд NFT, Блокчэйнтэй холбоотой шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг бол яалт ч үгүй энэхүү “NFT Нэвтэрхий Толь" ном юм. 📈
Энгийн, ойлгомжтой🚀
📌Захиалах: 99071858— Octagon press (@Octagon2press)
2:50 AM • Jun 6, 2022
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.