- Octagon.mn
- Posts
- Шинэ шуудан
Шинэ шуудан
Octagon News
Маркетийн талаарх бодол:🔭
Тайвань улсын хувьд нөхцөл байдал хурц байна. Хэрэв Украйн шиг нөхцөл байдал үүсчихвэл “Яана аа” гэж дэлхий нийтээрээ санаа зовниж сууна. 🇹🇼
Тайвань улсыг эзлэх гол шалтгаан нь хагас дамжуулагч(Semiconductor) үйлдвэрүүдийг Хятад өөрийн гарт оруулах явдал юм. Гэхдээ эзлэх явцдаа тэдгээр үйлдвэрийг устгачихвал утгагүй учраас дайн гарахгүй байх гэж таамаглаж байна.🙏🏻
Крипто зах зээлийг хөдөлгөгч дараагийн хүчин зүйл болохыг эрмэлзсэн Ethereum-ийн “Merge” шинэчлэлт удахгүй гарах гэж байгаа тул ихэнх крипто валют багагүй хэмжээгээр өслөө. Эсрэг тэсрэг хүчин зүйлстэй сонин цаг үе үргэлжилсээр…🤔
Дэлхийн мэдээ:🌏
Хятадын асуудал🇨🇳
Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Хятад улс АНУ-тай хамтын ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн улмаас цэрэг зэвсгийн харилцаанд хүртэл өөрчлөлт гарсан. Хятад АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна.
Яагаад вэ? 😳
Тайвань, Хятад хоёр маш том маргаантай байгаа хэдэн өдөрт АНУ Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татав.😯🔔
Тоо баримтууд: Өнгөрсөн жил Тайванийн экспортын 42%-ийг Хятад, Хонг Конг эзэлж байсан бол АНУ 15%-ийг эзэлжээ.🛫🗺
"Тэд Тайваньчуудыг өөр газар зочлохыг хориглож болох ч биднийг тэнд аялахад саад болж тусгаарлаж чадахгүй" гэж АНУ-ын зүгээс мэдэгджээ.🇺🇸📣
Чип тайзан дээр гарлаа📸🎤
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Байден Хятадтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилготой хоёр намын хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Үүнийгээ “The Chips and Science Act” гэж нэрлэсэн.
Уг хуулийн төсөлд:
Хагас дамжуулагч(semiconductor) үйлдвэрлэдэг АНУ-ын компаниудад 53 тэрбум гаруй ам.доллартэй тэнцэхүйц санхүүжилтийг чип үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. Үүний үр дүнд Micron(MU -3.74%) АНУ-ын чипний үйлдвэрлэлд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв. Хөрөнгө оруулалтаар АНУ-д 40,000 ажлын байр, Micron-д 5,000 ажлын байр бий болно гэж таамаглаж байна.👨💻👩🏻🔧👨🏻🔧
Яагаад чип гэж?☝🏻
Чип(хагас дамжуулагч) нь 2020 онд хомсдолд орсноос хойш халуун сэдэв хэвээр байна. Хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчид чип маш чухал гэдгийг мэдчихсэн.🤝
Гар утас, машин гээд олон бүтээгдэхүүний амин чухал эд юм.
АНУ импортын чипээс хамааралтай байгаа нь тэдэнд “Нийлүүлэлтийн сүлжээний асуудал” үүсгэж байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байна.
Крипто мэдээ:
Дэлхийн хамгийн догь дарангуйлагч юу хийв?😎👏🏻
Bitcoin крипто валют Эль Сальвадорын олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлж чадаж байна.🇸🇻
Ерөнхийлөгч Нажиб Бүкэлэ хэлэхдээ гэмт хэргийн тоо буурснаас гадна 2019 онтой харьцуулахад тус улсын аялал жуулчлал 6%-аар өссөн байна. Цөөн тооны улс орон аялал жуулчлалын салбараа цар тахлын өмнөх үе рүү орж сэргээж чадсан. 📈
Крипто сүйрэл💣🧨
Tornado Cash бол нэрээ нууцалж крипто солилцох, худалдан авах зориулалттай крипто солилцооны платформ боловч Америкийн Төрийн сангийн яамны зүгээс гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна.🪓
Сангийн яамны мэдээлснээр 2019 онд ашиглалтад орсноос хойш 7 тэрбум гаруй ам.долларын дижитал валютыг уг платформ дээр угаасан байна.💰
Tornado Cash ашиглан ransomware, хакердах, залилангийн халдлагаар дор хаяж 1.5 тэрбум ам.долларыг луйварджээ.
Сангийн яамны мөрдөн байцаалт эцэст нь Tornado Cash-ийн гэмгүй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг дэлгэж хохирол учруулах магадлал өндөр байна.
Бухагийн эргэн тойронд юу болов?🔥
Хүсэн хүлээсэн хоёр дахь арилжаа маань 08\08 буюу өнгөрсөн Даваа гарагт нээгдсэн тул өөрийн цуглуулгад хэрэгтэй Бухагаа олж авах, Буха сүргээ шинэчлэх сэргээх гээд боломж нээгдлээ.
Буха гэр бүлд маань дахин нэгэн өндөг хагарахад бэлэн болсон. Тодруулбал, Буха эзэмшигч, сонирхогчдынхоо дунд зарласан контентийн ялагч маань шагналын өндгөө Бухануудаар хооллоод өчигдөр бэлэн болжээ гэсэн үг. Драгон Мутант Буха юу?, Луу төрөх үү гэдэг нь хүлээлттэй байсан юм. Өчигдөр орой 22:00 цагт шинэхэн өндөг маань хагарч дахин нэгэн күүл Луугаар бүл нэмлээ.
Ингээд контентийн ялагч маань давхар баяр хөөр болов оо.👏🏻📸🔥
Ёндоотой Луугийн эзэндээ амжилт хүсье.🤝
Хамгийн сонирхолтой мэдээллээ хүргэхэд манай “Октагон Эн Эф Ти” ХХК Блокчэйн, Крипто, NFT зах зээлийн талаар дэлхий нийтийн хэмжээнд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдлэг мэдээлэл боловсруулж та бүхэндээ хүргэхийг зорьдог бөгөөд сүүлийн 2 сарын хугацаанд дотоодын блокчэйн салбарт мэргэжлийн баг хамт олны оролцоотойгоор судалгаа, дүн шинжилгээ хийсэн маш сонирхолтой тайлан болох “Red Report”-оо танилцуулахад бэлэн болсноо дуулгахад таатай байна. Энэхүү тайланд дотооддоо энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдгээрийн хэмжээ, үнэлгээ, өсөлт, үнэ цэнийн талаар дэлгэрэнгүй судалсан болно.
“NFT Нэвтэрхий Толь” номноос…
“...Ихэнх хүмүүс блокчэйн бол биткойныг бүтээсэн технологи гэж боддог. Тэр нь зөв. Гэхдээ блокчэйн үүнээс илүүг хийх боломжтой хүчирхэг хэрэгсэл юм. Хэрэв та өнөө үед гэмт хэрэгтэн байсан бол блокчэйнийг ашиглаж галт зэвсэг, хар тамхи, мөнгө угаах зэрэгт ашиглах байсан байх. Гэхдээ НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF) болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(USAID) зэрэг томоохон байгууллагууд энэ технологийг дэлхийн хамгийн ядуу, хэцүү нөхцөл байдалд байгаа хүмүүст туслах нэгэн түлхүүр гэж харж эхэлсэн. Тэгэхээр блокчэйн гэж яг юу бэ? гэдэг талаар сонирхож мэдэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм…”
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.