Шинэ шуудан

Octagon News

Маркетийн талаар бодол:

Сүүлийн хэдхэн хоногоос харахад крипто зах зээл дажгүй өсөлттэй сэргэж байна. Баавгай зах зээл ашгүй цаашилж байж магадгүй. Гэхдээ бид сэтгэл амар байж болохгүй ээ. Шуурганы өмнө тогтуун байдгийн адил дараагийн том уналтын өмнө хоосон итгэл найдвар төрүүлэхийн тулд бага зэрэг сэхэл өгч байж ч мэднэ. Үнэнийг хэлэхэд юу болох нь тодорхойгүй цаг үе ирчихсэн байгаа. Энэ удаагийн жижигхээн крипто Бух зах зээлийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчид биш харин томоохон байгууллага, халим түвшний тоглогчид эхлүүлэх болно. Яагаад гэвэл крипто дижитал хөрөнгийг дэлхий даяар хуульчлахыг тоглогч бүр тэсэн ядан хүлээж байна.

Дэлхийн мэдээ:

Европ халуурч байна

Европт "Дулаарлын Апокалипс" гэгдэх температурын аюултай дулаарал нүүрлэж байна.

Хэр аймшигтай вэ? 

Нисэх буудлын хөөрөх зурвас хайлж, олон зуун га газар хамарсан түймэр дэгдээд зогсохгүй олон мянган иргэд гэр орноосоо дайжиж байна. Одоогийн байдлаар 1000 гаруй хүн халууны улмаас нас баржээ.

Температурын энэхүү өөрчлөлт нь Европт аль хэдийнээ хомсдож байгаа эрчим хүчний үйлдвэрлэлд зориулсан байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлсээр байна.

Эрчим хүчний хямралыг товчхондоо дүгнэвэл: Орос Украйн руу халдсанаар байгалийн хийн үнийг өсгөж, Европ Оросын экспортоос ихээхэн хамааралтай болохыг харуулсан гэж ойлгож болно.

Оросын эрчим хүчний аварга компани "Газпром" гэхэд л "Урьдчилан таамаглах боломжгүй" нөхцөл байдлын улмаас Европын орнуудад байгалийн хий нийлүүлэхээ түр зогсоохоо мэдэгдэв.

-Герман улс энэ алхмыг "Үндэслэлгүй" гэж үзэж байгаа. Учир нь Европын хийн импортын 40% нь Оросоос хамааралтай хэвээр...

Байгалийн хийн үнэ өндөр байгаа тул Орос Европ руу өмнөхөөсөө хамаагүй бага хий нийлүүлэхийн зэрэгцээ өмнөхөөсөө дутахааргүй эсвэл бүр илүү их ашиг олох боломжтой болсон.

Одоо үзэж байгаа хүн байна уу?

Netflix-ийн 2022 оны тоймыг энд оруулав.

Цомхотгол, хувьцааны уналт, хэрэглэгчдийн тоо буурсан.

Хүмүүс Netflix (NFLX +5.61%)-ийн хураамжаас татгалзаж өөр платформ ашиглах эсвэл зардлаа бүр мөсөн танаж байгаа тул Netflix өрсөлдөгчдөө гүйцэж чадахгүй болоод байна.

Netflix-ийн хандалт зөвхөн энэ оны байдлаар гэхэд 70 орчим хувиар буурсан байна!

Тиймээс өчигдрийн орлогын тайлан нь компанийн хувьд хүнд мэдээ байлаа.

Нэгж хувьцаанд ногдох ашиг 2,94 ам.долларын тооцоотой байснаас 3,20 ам.доллар болж өссөн хэдий ч энэ оны нийт орлого нь 7,97 тэрбум ам.доллар байгаа нь 8,035 тэрбум ам.доллар гэж тооцоолсноос бага байна.

Энэ тайлангийн хамгийн чухал ач холбогдолтой хэсэг нь хэрэглэгчдийн тоо байв. Netflix хоёрдугаар улиралд 2 сая хэрэглэгчээ алдана гэж таамаглаж байсан бол азтай ч гэмээр юм уу 970,000-ыг л алдсан байна.

Крипто мэдээ:

Тог хулгайлж крипто олборлов

Украйны Аюулгүй байдлын алба Харьков хотын ойролцоо байрласан крипто фермийн үйл ажиллагааг таслан зогсоолоо.

Тодруулбал, тухайн крипто ферм нь маш их хэмжээний хулгайн эрчим хүчээр крипто олборлох үйл ажиллагаа явуулж байсан тул дэд бүтцэд шаардлагатай эрчим хүчний нийлүүлэлтийг таслалдуулах эрсдэл үүсгэсэн.

Украйн Европ дотроо криптогоороо тэргүүлэх улсын нэг буюу крипто дижитал хөрөнгийг хуульчилсан. Гэхдээ крипто олборлолтыг хуульчлах ажлыг дутуу хийсэн байгаа болохоор ийм асуудал гарлаа.

Олборлогчдийн гарах төлөвлөгөө

Биткойн олборлогчид өөр мэргэжил хайж байгаа бололтой.

CryptoQuant-ийн мэдээллээр нэг өдрийн дотор олборлогчдын хэтэвчнээс одоогийн ханшаар 300 сая долларын үнэ бүхий 14,000 биткойн шилжсэн байна.

Сүүлийн хэдэн 7 хоногт крипто олборлогчид 2021 оноос хойшхи хамгийн их хэмжээний BTC-ыг зарсан байна.

Энэ юу гэсэн үг вэ?

Крипто зах зээл 2022 онд уналтад орсон.

Инфляци эрчим хүчний зардлыг өсгөж байгаа- Биткойныг олборлоход маш их эрчим хүч шаарддаг. Мэдээжийн хэрэг олборлогчдын ашгийн хэмжээ багасч байгаа тул зарим нь зарж байна.

Бухагийн эргэн тойронд юу болов?

Бид баяр наадмын давхар урамшуулал болгож өнгөрсөн зургаадугаар сард Буха контентийн уралдааныг бүтэн сарын хугацаатай зарласан. Уралдаанд маань маш бүтээлч Буха эзэмшигчид болон Буха коммюнитид идэвхтэй байдаг залуус маань оролцлоо. Бид өөрсдийн давуу талыг ашиглаж DAO санал хураалтаар 48 цагийн хугацаатай санал хураах гэж байна. Тус санал хураалтад Буха эзэмшдэг хүн бүр өөрийн саналыг өгөх бүрэн эрхтэй шүү.

"NFT Нэвтэрхий Толь" номоос...

DAO(Decentralized Autonomous Organization) гэж юу вэ?

Блокчэйн технологи дээр тухайн marketplace төвлөрсөн бус удирдлагаар хөгжиж ажиллах юм. Аливаа хувь хүн, байгууллагаас үл хамааран тухайн зах зээл дээрх NFT эзэмшигч гишүүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, санал хураалтад оролцох эрхтэй гэдгээрээ давуу талтай. Энэ зарчим нь хөгжлийн өндөр түвшинд хэрэгждэг биржийн үйл ажиллагаа нь хэн нэгнээс хараат бус байх дэвшилтэт хэрэглээ юм. Жишээлбэл, Octagon marketplace-ийн гишүүд хөгжлийнхөө явцад DAO-ыг баримталж цаашид ямар нэмэлт үйлчилгээ нэвтрүүлэхэд үзэл бодлоо илэрхийлэх, санал хураах эрхтэй болно гэсэн үг.

DAO- Гишүүд санал өгөх, үзэл бодлоо илэрхийлэх төвлөрсөн бус удирдлагаар хөгждөг зах зээлийн орчин

Бид тун удахгүй цоо шинэ төслөөрөө та бүхэнтэйгээ уулзах гээд бэлдэж байгаагаа дуулгахад таатай байна.

Ирэх 7 хоногт эргэн шинэ мэдээлэлтэйгээр уулзацгаая.