Шинэ шуудан

Octagon News

Маркетийн талаар бодол:

Сүүлийн нэг сарын хугацаанд крипто зах зээл бага зэрэг сэргэж байгаа үзүүлэлт гарсан. Гэхдээ энэ байдал хэн нэгний энэ тоглоомоос гарах төлөвлөгөөний нэг хэсэг нь ч байж болзошгүй. Бух зах зээл хаалга тогших хараахан болоогүй. Крипто зах зээлийг баавгай зах зээл рүү оруулсан дайн, тахал, ачаа тээвэр зэрэг дэлхий нийтийг хамарсан томоохон асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.

Крипто мэдээ:

ТАБНУ-д юу болов?

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон сүүлийн хэдэн сардаа зүгээр суугаагүй байна.

Санаа авмаар зүйл нь Засгийн Газар нь “Sango Coin” койноо гаргачихсан.

"Sango Coin нь ТАБНУ-ын уул уурхайн баялгаар баталгаажсан" талаар Michel Muna мэдээлэв. Тус улсын ЗГ-ын зүгээс дайнд сүйрсэн Африкийн улсыг хөгжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн. Тэд дараа жил гэхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгийг Sango Coin-ын эргэлтээс босгох төлөвлөгөөтэй байна.

Крипто хатанг баривчлах үйл ажиллагаа явагдаж байна

Ruja Ignatova гэх эмэгтэй 4 тэрбум ам.доллартай тэнцэхүйц “OneCoin” гэх хуурамч крипто валют ашиглан луйвар хийсэн нь тогтоогджээ. Түүнийг ХМТ(Холбооны Мөрдөх Товчоо) эрэн сурвалжилж байгаа.

Ruja 2017 онд Софиагаас Афин руу онгоцоор зугтааснаас хойш сураггүй алга болсон мэдээлэл байдаг.

Грекийн цагдаагийн газрын зүгээс "Хэдхэн хоногийн өмнө Ignatova Грекийн өмнөд хэсэгт хүмүүстэй уулзсан байж магадгүй” гэж мэдээлсэн хэдий ч одоог хүртэл баривчлаагүй байна.. Хэрэв Ruja баригдвал 90 жилийн хорих ял түүнийг хүлээж байгаа. Түүнийг баривчлахад тус болсон хүнд 100’000$ шагнал амласасан.

NFT News:

SMBC дижитал хөрөнгийн салбар руу орно

Нийт 463 салбартай Японы хоёр дахь том банк SMBC дижитал хөрөнгөний зах зээл рүү орохоор болсноо мэдэгдэв.

Үүнд NFT болон Web3 платформууд багтаж байгаа. SMBC Hashport-той хамтрахаа ч давхар зарлав. Hashport бол токенжуулах үйлчилгээ болон лист хийх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тэд хамтдаа крипто валют зах зээл, NFT үйлчилгээ, Web3 платформын үйлчилгээг гол зорилгодоо оруулахаар боллоо.

Тэдний мэдээлснээр "Бид олон NFT хэрэглэгчтэй экосистем хөгжүүлэх зорилготой байна. Ингэснээр Web3-ыг Японд өргөн дэлгэрүүлнэ" гэв.

Coinbase асуудалд орлоо

Үнэт цаасны биржийн комисс Coinbase-ийг хараандаа авсан гэх мэдээ гарахад Coinbase-ийн хувьцаа 20%-иар унасан.

Яагаад гэвэл Coinbase дижитал хөрөнгийг үнэт цаас гэж тооцохгүйгээр хэрэглэгчдийг хууль бус арилжаа хийхийг зөвшөөрсөн.

Энэ оны байдлаар Coinbase-ийн хувьцаа 77%-иар унасан байна.

Бухагийн эргэн тойронд юу болов?

Хүсэн хүлээсэн контентийн уралдааны маань ялагчид тодорч бэлгийн хур манай Ууртай Буханууд дунд асгарав аа. Өөрийн сэтгэл, зүтгэлээр оролцоод шал үнэ нь нэг сая байдаг Луу төрөх боломжтой Өндөгтэй болчихно гэдэг ёстой хамгийн саак бэлэг биз дээ. Манай Буха эзэмшигчид Луугийн ферм эрхэлж яваандаа маркетийнхаа хувьцаа эзэмшигчид болохын төлөө итгэлээ өгсөн бидний ажлын хамаг л урам зориг юм шүү дээ. Бид ялагчаа тодруулахдаа ч шударга ёсоор DAO-аараа санал хураачихсан. Шилдэг 5 оролцогч маань ирэх 7 хоногт манай оффисоор зочлон бэлгээ хүлээн авах юм.

Бид дараагийн төсөлдөө аль хэдийнээ шамдан орсноо аль хэдийнээ хэлчихсэн шүү дээ. Тун удахгүй шинэ мэдээлэл хамгийн холын алсын хараатайгаар та бүхэнтэйгээ уулзахдаа таатай байх болно.

Шинэ 7 хоногтоо шинэ мэдээлэлтэйгээр эргэн уулзацгаая.

Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.