Octagon News

Террористууд хүртэл NFT ашиглаж эхлэв

TL DR

  • Террористууд шинэ технологи ашиглаж эхэллээ

  • Биткойн хууль бус арилжаанд ашиглагдаж байсан

  • Компьютер урлагийн салбарын хүнийг хожлоо

  • Porsche энэ жилийн сүүлээр IPO хийнэ

  • Буха Openseaд тавтай морил

Маркетийн талаарх бодол:

Ойрын хугацаанд Монгол төгрөг үнэ цэнээ алдаж инфляци бүр хэцүүдэж магадгүй. Америкт Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ нэмэх тусам Америк долларын үнэ цэн нэмэгдэж харин бусад улсын мөнгөн дэвсгэрт үнэ цэнээ алдах эрсдэлтэй байна.

NFT Мэдээ:

Террористууд NFT ашиглаж эхэллээ

Блокчэйн технологийн давуу тал нь мэдээллийг найдвартай хадгалдаг тул тэдгээр мэдээллийг устгах, өөрчлөх боломж хомсоос гадна цензур харьцангуй өндөр. Энэ давуу талыг эрх чөлөө бас галт зэвсэгт хайртай Америкчууд, шүгэл үлээгчид, эмзэг сэдэв хөндөж сенсаци дэгдээдэг сэтгүүлчид ашиглаж эхэлснээр “хөгжил” явагдаж байна. Сайны хажуугаар саар гэгчээр эсрэг талд террорист бүлгүүд NFT ашиглаж өөрсдийн экстримист үзэл бодол болон санхүүжилтээ авах хандлагатай байна.

Жишээлбэл, Opensea маркет дээр “IS-NEWS #01” гэх нийтлэлд террорист бүлгийн “мессеж” агуулсан NFT борлуулах гэж оролдсон байна. Уг NFT нь Афганистанд байгаа террорист “дайчад”-ыг Талибаны ач холбогдолтой байрлалууд руу амжилттай довтолсон явдалд сайшаасан агуулга бүхий NFT байна. Онцлох үг нь “байна”. Opensea асуудалд орохоосоо өмнө платформоосоо хассан боловч Блокчэйн дээр тэр NFT байсаар...

Уг хэрэглэгч өмнө нь 2 төрлийн NFT гаргасан бөгөөд нэг нь хүүхдүүдэд яаж тэсрэх бодис хийхийг харуулсан “Chemist” гэх NFT. Харин нөгөөх нь тамхи татахыг буруутгасан агуулга бүхий NFT. Магадгүй Исламын террорист бүлгүүд бусдыг тамхи татахыг болиулах санаагаараа бүр эсрэгээр нь сэдэл өгөх гэж байгаа юм болов уу?

"Террористыг дэмжигч"-ийн үүсгэсэн NFT-ийн анхны тохиолдол ил болсон нь Блокчэйн технологийн хувиршгүй мөн чанар нь терроризм санаа, суртал ухуулгын тархалтад нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Дээрх 3 NFT Rarible болон бусад NFT маркетплейс дээр байсан гэсэн мэдээлэл ирсэн байна.

Хэдийгээр эдгээр NFT-нүүд борлуулагдаагүй байгаа боловч тэдний оршихуй олон мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Крипто мэдээ:

Яагаад АНУ-ын Засгийн Газар биткойнд дургүйцдэг байв?

2011 онд “Silk Road” буюу Торгоны зам гэх Амазон шиг вэбсайт нээгдсэн. Гэхдээ хүүхдэдээ шинэ PS5 авч өгөхөд ашигладаг вебсайт байгаагүй. Эсрэгээрээ сахилгагүй, зүггүй иргэдийн сонирхсон хар тамхи, галт зэвсэг болон бусад хууль бус зүйлс худалдаж авахад ашигладаг вебсайт байсан. Нийт арилжаалж байсан бүтээгдэхүүнийх нь 70%-ийг нь хар тамхи буюу сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис эзэлж байв. Мэдээж төлбөрөө анхны крипто валют болох биткойноор хийнэ.

Борлуулагч бүр өөрийн гэсэн товч намтартай. Жишээлбэл, “Би химийн шинжлэх ухаанд докторын зэрэг хамгаалсан. Химид хайртай. Химитэй холбогдолтой бүхэн миний сэтгэлийг хөдөлгөдөг. Тийм болохоор би сэтгэлээ бүтээгдэхүүндээ шингээдэг.” Тиймээс тэр бүтээгдэхүүн нь мэдээж хар тамхи, магадгүй тэсрэх бодис”.

Ээ бурхан минь цагдаа нар юу хийж байсан юм бэ?

Аз болоход 2013 онд Холбооны Мөрдөх Товчоо тус веб сайтыг үүсгэн байгуулагч Росс Ульбрихтийг баривчилж, 2014 онд вебсайтыг нь бүр мөсөн хаасан.

Тэгвэл Торгоны замын хэрэглэгчид хаачсан бэ? Торгоны зам нь хаагдангуут хэд хэдэн ойролцоо вебсайт нээгдэж хэрэглэгчдийг нь татаж эхэлсэн.

Энэ үзэгдлийг мэргэжилтнүүд Грекийн домогт гардаг араатан Гидратай адилтгаж нэрлэсэн. Учир нь Гидрагийн толгойг таслахад дахиад 2 толгой тэр дороо ургачихдаг. Яг үүн шиг вебсайтыг хаахад дахиад 2-3 төстэй вебсайт шинээр нээгдэж байдаг.

Асуудал нь ийм төрлийн вебсайтдаа биш харин хар тамхи, галт зэвсэг зэрэг хориотой бүтээгдэхүүний эрэлт хэтэрхий их байгаа учраас их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Вебсайтуудыг хаахын оронд эрэлтийг нь бууруулах арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй байж болох юм.

Хэрэв та хүүхэдтэй бол тэдний интернетийг нь таслах гэсний хэрэггүй. Харин үл бүтэх хүүхдүүдтэй нийлж байгаа эсэхэд нь л санаа зовох хэрэгтэй. Ийм төрлийн вебсайт руу хэн хүссэн нь орж чаддаггүй.

Орохын тулд компьютер, технологийн талаар багагүй мэдлэгтэй туршлагатай байх хэрэгтэй. Google Chrome эсвэл Firefox мэтийн browser-оор орох боломжгүй. “Tor” гэх тусгай browser ашиглаж "Darkweb" гэх интернет хэсгээр нэвтэррдэг.

Түүх давтагддаггүй

Харин хэмнэлтэйгээр сүүл, толгой холбодог 

25 жилийн өмнө IBM-ийн “Deep Blue” гэх программ шатрын дэлхийн аварга Гэрри Каспаровийг ялсан. Харин тэр үед зарим хүмүүс компьютерт хожигдсондоо эвлэрч чадахгүй бухимдаж байсан түүх бий.

Тэгвэл 2022 онд компьютер уран бүтээлчдийг хожиж эхлэв. Тодруулбал, Колорадо мужийн үзэсгэлэнгийн дүрслэх урлагийн тэмцээнд Jason Allen хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн уран бүтээл тэргүүн байрыг эзэлсэн. Хүмүүс компьютерт хожигдсонтойгоо эвлэрч чадахгүй байгаа тул зарим нь уран бүтээл биш гэж үзэж байгаа бол зарим нь Jason Allen-г булхайцсан гэж үзэж байна.

Тэгвэл уран бүтээл гэж юу болохыг хэн шийддэг юм бэ?

Дэлхийн мэдээ:

Польшууд өвөлдөө бэлдэж байна

Польш улс Европын эрчим хүчний хямралын аймшигтай нөлөөг мэдэрч байна.

Байдал дэндүү муу байгаа тул хүмүүс өвлийн түлшээ нөөцлөхөөр орон нутгийн нүүрсний уурхайн үүдэнд машин, ачааны машинаар өдөр шөнөгүй оочерлож байна.

Өвлийн улиралд улсын хэмжээнд 3.8 сая өрхөд нүүрс шаардлагатай.

Юу болоод байна?

Польш болон Европын холбоо (ЕХ) Украйнд дайн гарсны дараа Оросоос нүүрс импортлохыг хориглосон. Польш улс өрхийн халаалтын дийлэнх хувийг импортын нүүрсээр хангадаг аж.

Бухагийн эргэн тойронд юу болов?

Та өөрийн Бухаг МетаMаск дижитал хэтэвчээр дамжуулан Opensea дээр борлуулах боломжтой боллоо.

Бид дараагийн дугаараараа тээлжит шинэ төслийн талаарх мэдээллээрээ уулзах болно. Магадгүй та, таны эргэн тойрны олон хүнд хамааралтай маш сонирхолтой төсөл учраас баяртай мэдээгээр уулзацгаая.

“NFT Нэвтэрхий Толь” номноос…

“SuperRare” болон “OpenSea” зэрэг NFT зах зээлийн талбар яг энэ үеэс хурдтай цэцэглэж эхэлсэн. Хэдийгээр бусад крипто зах зээлтэй харьцуулахад арилжааны нийт хэмжээ нь харьцангуй бага байсан хэдий ч тэд хурдан өсч, хол явж чадсан. Metamask шиг крипто хэтэвч “Web3”-ийг дагаад хөгжиж эхэлсэн. Даппер Лабс\Dapper Labs\ “Gas”(Этириум дээр гүйлгээ хийхэд гардаг гүйлгээний шимтгэл) шаарддаггүй өөрийн “Dapper” крипто хэтэвчийг гаргасан...

Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.