- Octagon.mn
- Posts
- Octagon NFT
Octagon NFT
Маркетийн талаар бодол:
Crypto зах зээл тэр чигээрээ савлаж байгаа энэ үед Bitcoin 29'000 ам.доллар дээр ханшаа барьж байна. Энэ их хямралын үед ингэж үнээ барьж байгаа нь Bitcoin-ыг Long Term HODL хийж байгаа маш олон хүн байгаа учраас сайны дохио юм.
Энэ бүх хямралын дараа Crypto өсөх нь ойлгомжтой юм. Гэхдээ Stable Coin-ы уналтаас шалтгаалаад хууль эрх зүйн талаар хэлэлцэж эхэлсэн нь маш их эргэлзээг дагуулж байгаа.
Энэ намар 11 дүгээр сарын 8-ны өдөр АНУ-ын Конгрессийн сонгууль болно. Сонгуулийн хүрээнд Bitcoin-ыг хууль ёсны болгох ажлын амлалтууд маш ихээр яригдана.
Ethereum 2.0-оо ирэх наймдугаар сард танилцуулна гэдгээ хэлсэн. Хэрэв Mainnet-ээ LAUNCH хийвэл Proof of Work-оос Proof of Stake рүү шилжиж маш сайн зүйл болно. Ингэснээр Bitcoin ганцаараа Proof of Work дээр үлдэж байгаа.
Terra Luna-ын хувьд энэ Баасан гараг буюу маргааш Hard Fork-оо хийхэд тараасан Token-ийг нь аваад зарчихъя гэсэн маш олон хүн байгаа. Тэр хүртлээ өсөж байгаад гарангуут нь огцом унах магадлал өндөр учраас та бүхнийг хөрөнгө оруулалтаа хийхдээ болгоомжтой байгаасай гэж хүсэж байна. Крипто шинээр гарахдаа өсдөг хуультай учраас судалгаагаа сайн хийж байж хөрөнгө оруулалт хийх нь зөв шүү.
POS – Proof of stake. Гүйлгээ баталгаажуулах арга. POW\Proof of Work\-тай ойролцоо. Гэхдээ азтай ганц хүн шинэ блок хийх үйлдлийг хийнэ. Тэр азтай хүний нэг нь болохын тулд “Stake” буюу өөрөөсөө барьцаа мөнгө гаргаж хадгалуулах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл булхайцах эсвэл тооцоолох ажлаа хийхгүй байх нөхцөлд тэр барьцаа мөнгийг нь хурааж шийтгэдэг үйл явц
Crypto News
Filecoin жинхнээсээ сар руу пуужиндах нь
Filecoin Foundation болон Lockheed Martin нь төвлөрсөн бус дата хадгалах системээ сансарт хүргэхийн тулд хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь дэлхий болон сансар огторгуйн хооронд мэдээлэл солилцох, харилцаа холбоог хурдасгах, дата хадгалах зардлыг бууруулах дэд бүтцийг бий болгох зорилготой юм.
Учир нь өнөөдрийн төвлөрсөн интернетийн систем сансарт үр дүнтэй ажилладаггүй. Интернетэд ямар нэг хандалт хийх бүрд төвлөрсөн серверээс дата авч ирэх шаардлагатай байдаг. Хэрэв та саран дээр байх юм бол тэр датаг дэлхийгээс авч ирэх гэж хэд хэдэн секунд хоцрох болно.Харин IPFS буюу Filecoin-ын дата хадгалах загварыг ашиглавал датаг дэлхийн төв серверээс нааш цааш зөөхийн оронд тухайн контентын хуулбарыг хадгалж байгаа хамгийн ойрхон байгаа эх сурвалжаас авчихна. Магадгүй хиймэл дагуул эсвэл сансрын хөлөг онгоц. Ингэж байж датаны туулах орон зай богино болно.
“GameStop” өөрийн хэтэвчээ гаргалаа
GameStop-ын хэтэвч нь тоглогчдод крипто болон NFT илгээж, хүлээж авах боломж олгоно. Тэд Ethereum дээр суурилсан Immunable X-тэй хамтран ажиллаж байгаа. Хэдийгээр NFT болон видео тоглоом хоёрын огтлолцол цаг үеэсээ эрт байгаа ч гэсэн ийм зүйл болох нь тодорхой.
Тоглогчид аль хэдийнээ дижитал өмчид мөнгө зарцуулаад эхэлсэн. Жишээлбэл, Dota 2-ын янз бүрийн хувцас, скин, хэрэглүүр г.м.
Хэрэв GameStop NFT marketplace-ээ видео тоглоом дээр хэрэгжүүлчихвэл тэдний хөрөнгө оруулалт нь маш ашигтай байх болно.
NFT мэдээ:
Америк жүжигчин Seth Green $308’000 үнэтэй NFT цуглуулгаа алджээ
Жүжигчин Seth Green “phishing” линк дээр дараад өөрийн MetaMask-аа холбосноор хэтэвчиндээ байсан BAYC болон Doodle цуглуулгаа алдсан байна.
“Phishing scam” танд ч гэсэн тохиолдож болно
Тэр нь яаж явагддаг вэ? гэвэл баталгаагүй эх сурвалжаас итгэмээргүй өндөр ашигтай санал эсвэл алдартай NFT цуглуулга итгэмээргүй хямд үнээр санал болгодог, анхаарах зүйл нь тэдний явуулж байгаа линк нь олонд танигдсан website-тай нэлээн төстэй харагддаг, opensea.io-г “0pensea.io” болгох жишээний. Тиймээс phishing scam-наас урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол баталгаагүй эх сурвалжаас ирсэн линк дээр дарахгүй байх.
Well frens it happened to me. Got phished and had 4NFT stolen. @BoredApeYC@opensea@doodles@yugalabs please don’t buy or trade these while I work to resolve:
@DarkWing84 looks like you bought my stolen ape- hit me up so we can fix it— Seth Green (@SethGreen)
3:40 PM • May 17, 2022
Дэлхий түүхэн дэх хамгийн том крипто төсөл
Нигер улс иргэддээ бүх төрлийн IP бүртгүүлж түүнээсээ роялти авах боломжтой крипто хэтэвчийг хөгжүүлэх гэж байна. Бүртгүүлж болох зүйл:
патент
үнэмлэх
хэрэглээний программ
дуу хөгжим
бичлэг
лекц
зохиогчийн эрхтэй байж болох бүхий л контент
Нигерийн Засгийн Газар DAG(Developing Africa Group)-д хэтэвчийг хийх эрхийг олгосон бөгөөд DAG үүнийг Koibanx-тай хамтарч Algorand блокчэйн дээр хийхээр боллоо.
Нигерийн 206 сая иргэн бүгдээрээ хэрэглээд эхэлвэл Африка улс гэлтгүй дэлхийд өөрчлөлтийг авчирна.
Koibanx + @Algorand + Nigeria = THE FUTURE 🚀
Can you imagine a country that launches a crypto wallet which enables citizens to register any form of IP and earn worldwide royalties on them?
Well Nigeria is doing it and it is probably the biggest crypto project in the world.
👇🧵— Koibanx (@koibanx)
8:04 PM • May 23, 2022
Бухагийн эргэн тойронд юу болов?
Octagon marketplace маань Roadmap 2.0-оо танилцууулсан. Танилцуулах танилцуулахдаа Монголдоо анх удаа Metaverse, NFT, Web3 эвентийг зохион байгуулсан LEAP-2022 арга хэмжээний үеэр 500 залуусын өмнө танилцуулсан билээ. Та ирээдүй хаашаа чиглэж байгааг дараах бичлэгээс мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Үүний хажуугаар манай Whitelist маш амжилттай явагдаж 550 гишүүн маань даалгавраа биелүүлэн урьдчилсан захиалганд орох эрхээ баталгаажуулж чадсан. Урьдчилсан захиалга маань 5+1 буюу бэлэгтэй бяртай урамшууллаар одоо ч үргэлжилсээр байна.
Яагаад Буха NFT гэж ???
“ARBC” бол крипто хөрөнгө оруулагч DAO коммюнити бөгөөд таны эзэмшсэн Буханы ард тодорхой хэмжээний #Биткойн крипто валют байршиж, арилжаалагдаад танд ноогдол ашиг олгох юм.
Төгс ажилладаг /Шатаах механизм/
#Play2earn моделоор зах зээл дээрх Буханууд хоорондоо нэгдэж тоо багасах бөгөөд эрэлт нэмэгдэж өдөр бүр үнэ цэнээ өсгөх юм.
Эдгээрээс гадна Буха клуб нь нийт 9 онцгой хэрэглүүртэй томоохон экосистем юм.
Дүгнэлт
Тавдугаар сарын CPI гарахыг дэлхий даяараа хүлээж байна. Өмнөх сарын 8.3%-аасаа бага гарвал маш сайн байна. Үүнээс хамаараад бодлогын хүү буурах эсэх нь шийдэгдэнэ. Зээлийн хүү нэмэгдсэнээс болоод АНУ-д зээл гарах нь эрс багассан. Зээс багасч гар дээр эргэлддэг бэлэн мөнгө хомсдохоор ажлын байр дагаад буурдаг. Ажилгүйдэл ихдэж хямрал болоход эргээд зээлийн хүүгээ багасгаад мөнгө хэвлэх ажил эхэлдэг. Энэ бол "Мөнхийн хар новшийн тойрог".
Дараагийн нэг зүйл бол Орос Украйн хоорондын дайн тийм удаан үргэлжлээд байх боломжгүй. Үүний хажуугаар "Сармагчний цэцэг өвчин"-г бид мэдээгүй юм шиг сууж болохгүй. Дайн, цар тахал гээд хүн төрөлтөн ойрын хэдэн арван жил үзээгүй их гарз хохирлыг амссан энэ хүйтэн үед өөртөө хэрэгтэй эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн зөв хөрөнгө оруулалтыг хийх нь чухал юм.
худалдан авах захиалга
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.