- Octagon.mn
- Posts
- Octagon NFT
Octagon NFT
Маркетийн талаар бодол?
Одоогоор крипто зах зээл FUD(Fear, Uncertainty, Doubt) нөхцөл байдалд орчихсон байгаа тул бид маш сайн судалгаагаа хийх шаардлагатай. Хөрөнгө оруулагчдийн дунд эргэлзээ, таамаглал, тодорхой бус нөхцөл байдал үүсээд байна. АНУ-ын SEC буюу үнэт цаас, биржийн комисс гэхэд хамгийн том бирж Binance-ийн BNB-ийг шалгаж байна.
Крипто зах зээлд маш их хэмжээний луйвар болж байгаа тул хуулийн зохицуулалт удахгүй орж ирэх талаар хаа сайгүй хэлэлцэж байна.
Дэлхий нийтэд юу болов?
Террористууд хааччихав?
Al-Qaeda, Al-Shabaab, ISIS гэх мэт террорист байгууллагуудыг АНУ-ын зэвсэгт хүчин дарж чадсан. Газар доогуур ортол нь дарж чадсан болохоор террористууд одоо кибер терроризм руу шилжсэн гэж хэлж болно.
Кибертерроризм гэж юу вэ?
Кибер орчин болон терроризм хоёрын нийлбэр. Энэ бол хувь хүн, компани, аливаа нэг улс орны эсрэг дэд бүтэц, санхүү эдийн засгийн тогтолцоо, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд халдаж устгах эсвэл тасалдуулах зорилгоор цахим халдлага хийх явдал юм. (Энийг Хактивизмтай андуурч болохгүй)
Израйл улсын ерөнхий сайд Benjamin Netanyahu хэлэхдээ “Өнөө цагийн дайн өөрчлөгдсөн. Би бодит биет дайны талаар яриагүй байна. Би боломжийн талаар ярьж байна. Энэ төсөөлөл биш. Ирээдүй рүү чиглэсэн биш. Хэтрүүлэг ч биш юм. Нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж ганцхан товчлуур дараад томоохон гүрнийг хүртэл өвдөг дээр нь сөгдүүлж болдог цаг үед ирээд байна. Систем бүрийг хакдаж болдог тийм нөхцөл бүрдчихсэн” гэв.
Өнөөдөр террорист байгууллагууд энд тэнд дэд бүтэц дэлбэлэхийн оронд кибер терроризм хийх нь илүү хор хөнөөлтэйгээс гадна илүү хямд төсөр болсон.
2017 оны 6-р сарын 17-ны өдөр Украйны интернет орчинд холбогдсон бүх компьютер ажиллахаа больсон. Чернобылийн цахилгаан станц унтарсан. АТМ ажиллахаа больсон. Хүмүүс гүйлгээ хийх боломжгүй болж Украйнтай хамтарч ажилладаг компаниудын мэдээллийг устгасан. Украйны бүх компьютерийн 80%-ийн мэдээллийг устгачихсан. Энийг үйлдсэн кибер террористууд өөрийн ганц ч хүнийг эрсдэлд оруулахгүйгээр Украйнд ердөө 24 цагийн дотор 10 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулжээ.
2017 онд Украйн улс интернет холболтын байдлаараа 50% төдий хэмжээнд байсан. Хэрэв өөрийгөө жолооддог машинтай, цөмийн автомат цахилгаан станцтай бүх сүлжээ нь интернеттэй холбогдсон улс гүрэн рүү яг ийм төрлийн халдлага хийвэл юу болох вэ?
Элон Маск Twitter-ийг сүрдүүлэв
Элон Маск 44 тэрбум ам.доллароор Twitter-ийг худалдан авалтаа цуцална гэж сүрдүүлэв.
Яагаад?
Ботууд.Твиттер платформ дээрээ байгаа спам бүртгэлийн тоо хэмжээг үнэн зөвөөр мэдээлэхээстатгалзаж байна гэж Элон мэдэгджээ.
Маскийн хуулийн асуудлыг хариуцсан багийн зүгээс хүссэн мэдээллээ авч чадаагүй гэж мэдэгджээ. Хэрэв хүссэн мэдээллээ үнэн бодитоор авч чадахгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдэв.
Тоталитар засаглал айсуй!!!
CBDC буюу Төв банкны зүгээс гаргах дижитал валют нь бидний ирээдүй болох бүрэн боломж нээгдсэн. Одоогоор БНХАУ, Энэтхэг, Бразил зэрэг улсын Төв банк өөрсдийн дижитал валютыг гаргаад ашиглаж байна.
Гэхдээ энэ төрлийн валютыг ашиглахын тулд хэрэглэгч өөрийн хувийн нууц мэдээлэл буюу “privacy”-ийг мартах хэрэгтэй болдог. CBDC-ийг ашиглавал Төв банк таны бүх худалдан авалтад хяналт тавих болно. Мөн Засгийн газарт таалагдахгүй зүйл худалдаж авах гэвэл таны мөнгийг хурааж авч эрхтэй гэсэн үг. Ер нь бол таны мөнгө таных биш болдог.
Харин эсрэгээрээ хувийн мэдээллийг нууцалдаг “privacy coin”-ууд CBDC-ийн эсрэг тэмцсээр байгаа. Энэ төрлийн койн нь хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг нууцалдаг онцлогтой.
Ямар хувийн мэдээлэл гэж үү?
Хэнээс, хаанаас, ямар хэмжээний орлого хүлээн авсан болон зарлага гаргасан. Өмнөх худалдан авалтын түүх зэрэг таны бүх гүйлгээ таны хувийн мэдээлэлд багтдаг.
БНХАУ-ын дижитал юань бол дэлхий нийтээр хэрэгжиж чадаж байгаа CBDC юм. Төр засаг нь ард түмнээ хамгаалах нэрийн доор бүх санхүүгийн харилцааг нь хянахад ашиглаж байгаа л гэсэн үг.
NFT News
BAYC-ийн Discord сервер халдлагад өртөж 200 ETH-ээ алдлаа!
Discord серверийн менежер Boris Vagner-ын бүртгэл рүү нэвтэрч орсноор энэ халдлага эхэлжээ.
Нэвтэрсний дараа “phishing” линк постолсноор хэрэглэгчид линк дээр дарж мөнгө болон дижитал хэлбэрийн бүх өмчөө алдсан байна.
Gordon Goner энэ халдлагад дискордыг буруутгаж “Discord Web 3.0 дээр тохирохгүй байна. Бидэнд хамгаалалтаа нэгт тавьдаг найдвартай платформ хэрэгтэй байна” гэж жиргэжээ.
Discord isn’t working for web3 communities. We need a better platform that puts security first.
— GordonGoner.eth (@GordonGoner)
8:42 PM • Jun 4, 2022
Бухагийн эргэн тойронд юу болов?
Бид энэ зургаадугаар сарыг зуны зугаатай уур амьсгал бүрдүүлж бүх хүмүүст эрх тэгш оролцож олон гайхалтай бэлгийн эзэн болох боломжтой супер тэмцээнийг зарлалаа. Шалгуур нь маш амархан. Харин бэлэг нь мааааш сээгсий шүү.
Та энэ тэмцээнд оролцохын тулд өөрийн эзэмшдэг эсвэл эзэмшихийг хүсдэг BUHA NFT-ийг зураг, бүтээл, видео контент бүтээл болгон амилуулаад цахим орчинд түгээхэд л хангалттай. Таны бүтээл заавал техникийн өндөр чадамжтай байх албагүй. Таны чин сэтгэл үнэртэж байхад л болох юм. Энэ тэмцээний шагналын эзэд энэ сарын сүүлийн өдөр тодрох юм шүү.
Octagon-ын хамт олон өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт буюу зургаадугаар сарын 3-ны өдөр “Amcham Mongolia” Web 3.0-ийн хүрээн зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнд баг хамт олноороо оролцлоо. Бид арга хэмжээний үеэр NFT Auction буюу дижитал уран бүтээлийн дуудлага худалдааг “Real-time” дээр амжилттай явуулсан нь хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж уулзалтуудыг товлосон юм.
Бид маркет дээрээ DAO-аар санал асуулгаа авч аливаа шийдлийг авч хэлэлцэхээр ажиллаад эхэлсэн. Бидний энэ 7 хоногт зах зээл дээр хэдэн ширхэг өндөг дуудлага худалдаанд оруулах вэ? гэсэн ил тод асуулга байлаа. Бид гишүүдийнхээ саналын дагуу эхний ээлжинд 6 өндгөөс 2-ыг нь дуудлага худалдаанд оруулахаар шийдлээ. “Өндөг” гэдэг нь манай маркетийн хувьцаа эзэмшигч болох гишүүдийн гол түлхүүр юм. Өндгөө Бухагаараа хооллочихно. Өндөгнөөс л Луу төрнө. Луутай хүн манай маркетийн цэвэр ашгийг хүртэх цаашлаад компанийн хувьцаа эзэмших гол баатрууд билээ.
Дүгнэлт
Энэ олон муу мэдээ крипто зах зээлийг бүр ч уналтад оруулж ч болно. Эсвэл хөрөнгө оруулагчдыг шалгах багахан шалгуур ч байж болно. Урт удаан хугацаанд хөрөнгө оруулж байгаа хүмүүст иймэрхүү мэдээ ач холбогдол багатай байх. Өвөл дуусаж зун болдгийг тэд хэнээс ч илүү мэдэж байгаа.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш тул та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.