Octagon NFT

🧐Маркетийн талаар бодол:

Дэлхий даяар крипто зах зээл хямарч байгаа хэдий ч крипто валютын хэрэглээ улам бүр нэмэгдсээр байна!

Албан байгууллага, хөрөнгө оруулагч, компани, Засгийн газар гээд маш олон улс орон баавгай зах зээлийн үед крипто зах зээл рүү орж олон дунд таниулж байна.

Тухайлбал:

-Bloomberg топ 50 криптог хэвлэлд мэдээлдэг болов

-Wall Street-ийн хамгийн том банкууд крипто зах зээл рүү оров

-Тэтгэврийн сан болон бусад том тоглогчид криптод хөрөнгө оруулж эхлэв

-Paypal, MoneyGram, MasterCard гэх мэт төлбөрийн платформ крипто болон NFT салбарт нэгдэв

-Fashion салбар крипто салбарт өнгө төрхөө тодорхойлов

Энд юу болж байна? гэвэд том тоглогчид баавгай зах зээлийн үеэр крипто хөрөнгөө хямдралтай үеэр хамж худалдан авч байна аа гэсэн үг.

World News

💭Крипто зах зээл хайлж байна!?

Даваа гарагийн өглөө Celsius крипто платформ зах зээлийн эрс тэс нөхцөлийн улмаас шилжүүлэг болон зарлага гаргахыг түр зогсоолоо.

Хачирхалтай мэдээ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Celsius ямар ч шалтгаангүйгээр 320 сая долларын үнэ бүхий криптог FTX платформ руу шилжүүлсэн.

Celsius-ийн арилжаагаа зогсоосон шалтгаан нь:

Дэлхийн хамгийн том крипто бирж Binance өчигдөр зарлага гаргахыг түр зогсоолоо.

Тавдугаар сарын огцом уналтын дараа биткойныг биржээс гаргахыг зогсоосон билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд биткойны ханш 17%-иар буурч 23’000 ам.доллараас доош унасан бол өчигдөр гэхэд л 21’000 ам.доллар болчхов.

Биткойны үнэ 2020 оны 12-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрлээ.

BlockFi ажилтнуудынхаа 20%-ийг ажлаас чөлөөлжээ!

Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөө их хэмжээгээр зарж байна. Крипто эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэж үзээд энэ тоглолтоос гарч байна. Нуулгүй хэлэхэд крипто АНУ-ын эрх баригчдын хяналтад орчихсон байгаа. Амралтын өдрүүд, Даваа гарагийн хооронд крипто зах зээлээс 200 тэрбум гаруй ам.доллар арчигджээ.

NFT News

NFT зах зээлд ч мөн адил баавгай орж ирлээ!

Хэрэв баавгайны зурагтай NFT цуглуулга төсөөлж байгаа бол үгүй ээ. NFT зах зээл 20%-иас илүү хэмжээгээр унаж албан ёсоор баавгай зах зээл рүү шилжлээ.

Өөрөөр хэлбэл алдартай NFT цуглуулгуудын шал үнэ буюу авч болох хамгийн бага үнэ нь улам багасаж байна гэсэн үг. Хамгийн алдартай цуглуулга болох BAYC, MAYC,CryptoPunks гэхэд л тус бүрдээ 30.95%, 27.49%, 15.83%-иар унасан байна. Шал үнэ дахин унах нь дундаж үнийг ч давхар унагаж байна. Харин CryptoPunks-ын дундаж үнэ шалихгүй 1.92%-иар буурсан нь юуг хэлж байна гэвэл ихэнх цуглуулагч зах зээлийн энэ уналтаас айхгүйгээр барахгүй зарах сонирхолгүй “Diamond hand”-тай байгааг харуулж байна.

Crypto News

Тогтвортой койны тогтворгүй мэдээ

TRX болон BTC-ээр баталгаажсан USDD болон Neutrino USD буюу USDN (WAVES-ээр баталгаажсан) гэх хоёр тогтвортой койн 1 долларын ханшаасаа доошилсон харагдаж байна.

TRON-ын шинээр гаргасан stablecoin (USDD) нь худалдаанд гарснаас хойш хэдхэн сарын дотор асуудалд орж магадгүй юм. USDD 0.98 ам.доллар болоход маш олон хөрөнгө оруулагчид Luna, UST-тэй адил нөхцөл байдал дахин үүсч байна гэж сандраад TRX болон USDD-г хаяснаар Tron-ын ханш 30% орчим буурсан байна.

Tron-ын гүйцэтгэх захирал Justin Sun мэдээлэхдээ USDD тогтворгүй байгаа гол шалтгаан бол олон тооны “short-seller”-үүд TRX-ийг Binance бирж дээр унагаах гэж оролдсоноос болсон гэв. Мөн Tron DAO-ийн зүгээс 2 тэрбум хүртэлх ам.долларын нөөц гаргаж short-seller-үүдтэй тэмцэнэ гэнэ.

Бухагийн эргэн тойронд юу болов?

Хүсэн хүлээсэн Public Sale маань эхлэхэд ГАНЦХАН хоног үлдлээ. Мөн ч их хүлээсэн дээ гэдэг шиг Буха гэр бүлийн гишүүд маань 5 Buha NFT худалдаж аваад 1 Buha-г бэлгэнд авах хэвээрээ тул дансаа цэнэглэсэн гишүүдэд маань хэрхэн Legend, Titan цуглуулагч болж цэвэр ашиг хүртэж, компанийн хувьцаа эзэмшигч болох талаар тооцоолол хийх зуны дэлгэр цагийг олгож байгаа юм.

Public sale нээж байгаа холбоотойгооор Ambassador 2.0 хөтөлбөр маань шинэчлэгдэн гарч ирж бүр илүү боломжийг олгож байна.

"Ambassador 2.0" хөтөлбөр-Илүү олуулаа, Илүү урамшуулал

  • “Ambassador” цолоос хамаарсан 5-25% хөнгөлөлт

  • Буха танилцуулаад Буха хүрт . Таны referral код 5 удаа ашиглагдах бүрдээ 1 NFT бэлгэнд авна. 5+1 common, 10+2 common, 15+1 uncommon, 20+1 rare, 25+1 Golden Buha зэргээр 5 тутамдаа 1 Буха авах уу? цуглуулж байгаад илүү ховрыг авах уу? гэдгээ та шийднэ

  • Та өөрийн referral кодыг найзууддаа ашиглуулаад Golden Buha-тай ч болох боломжтой

  • Ганцаараа бус олуулаа. Найзуудаа уриад наадмаар Бухатайгаа бут авъя

Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.