- Octagon.mn
- Posts
- Шинэ дугаар
Шинэ дугаар
Octagon News
Маркетийн талаарх бодол:
Дэлхийн дижитал зах зээл уналттай байгаатай холбогдуулан олон том тоглогч дараагийн уналтад бүсээ чангалчихсан бэлдэж байна. Голландын банк анх таамаглаж байснаас ч илүү хүнд нөхцөл байдалд орох хандлагатай байна гэж мэдэгдэв. Германы банк 2023 онд АНУ-ын эдийн засаг 3-аас дээш хувиар жижгэрч 2024 онд тус улсад ажилгүйдэл 5.5% хүрнэ гэж таамаглаж байна.
Эдгээр нөхцөл байдал крипто зах зээлд ч мөн адил уялдаа хамараалтай тул дагаад унах хандлагатай байна.
CRYPTO NEWS
Криптог “ТБДВ” үгүйсгэв
Олон Улсын Төлбөр Тооцооны Банк(ОУТТБ)-ны зүгээс крипто валютыг санхүүгийн системд яг одоо оролцоход тохиромжгүй гэж үзэж байна. Өнгөрсөн Даваа гарагт тус банкны эдийн засгийн зөвлөх Hyun Song Shin хэлэхдээ "Криптогийн хийж чадах ажлыг CBDC(Төв банкны дижитал валют) илүү дээр хийж чадна"
Tether Английн паунд дээр үндэслэсэн Стэйбл койн гаргана
Дэлхийн хамгийн түгээмэл стэйбл койны компани Tether үйл ажиллагаагаа тэлэхийн тулд Англид стэйбл койн(GBPT) гаргахаар эрх баригч, зохицуулагч нартай хамтран ажиллахад бэлэн байгаа талаараа 6-р сарын 22-ны орой буюу өчигдөр орой 19:30 минутад мэдэгдэл хийлээ. Ирэх 7-р сарын эхээр бэлэн болгоно гэв.
Крипто хэлэлцээрүүд дууслаа
Crypto хөрөнгө оруулагч болон том компаниуд 2022 оны төсвөө татаж авах талаар бодож үзэж эхэллээ.
#1. Спортын хэлэлцээр: Крипто зах зээлийн нийт үнэлгээ 65%-иар буурахад крипто биржүүд үзэгчийн сандал дээр чимээгүйхэн суудлаа авч байна.
FTX L.A. Angels болон NBA-ийн багтай хамтран ажиллах яриа хэлэлцээр болон нэр нь үл мэдэгдэх крипто компанитай хийсэн спортын томоохон гэрээ энэ 7 хоногт мөн дуусгавар боллоо.
#2. Зар сурталчилгааны төсөв: Крипто биржүүд ажилчдаа цомхотгож, платформ дээрээсээ зарлага гаргахыг зогсоох зэргээр компаниуд төсвөө танаж байна.
NFT NEWS
Facebook болон Instagram NFT marketplace болох нь
Өнгөрсөн 3-р сард Mark Zuckerberg Instagram-ыг NFT marketplace болгох талаараа хэлж 5-р сард туршилтын журмаар NFT интеграциа цөө тооны хэрэглэгчдэдээ явуулсан. Тун удахгүй Facebook яг ийм тавилантай болох гэнэ.
6-р сарын 21-ний Мягмар гарагт Mark Zuckerberg Facebook болон Instagram дээр "Уран бүтээлчид Метаверсийг бүтээлцэх нь" төлөвлөгөөгөө Fb post хэлбэрээр нийтэлсэн.
Хамгийн муу мэдээ нь 47.5%-ийн шимтгэл авах гэнэ. Бусад томоохон NFT marketplace-ийн шимтгэл нь ихэвчлэн 2.5% байдагтай харьцуулахад санаанд багтамгүй өндөр
Бухагийн эргэн тойронд юу болов?
Өнгөрсөн Бямба гараг буюу 6-р сарын 16-ны өдөр Остагоны хамт олон Алтан Дорнод компинагийн зүгээс ивээн тэтгэж зохион байгуулсан “NFT Summit 2022” арга хэмжээнд маш амжилттай оролцлоо. Залуус нийтээрээ техник технологийн хөгжлийг сонирхож, судалдаг болсон нь сайшаалтай байв.
Ambassador 2.0 хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж найзууддаа өөрийн эзэмшдэг, сонирхдог, итгэдэг төслөө танилцуулаад өөрөө Бухагаа нэмэх боломжтой ил, далд өрсөлдөөн явагдаад л байгаа. Манай контент бүтээгч Буха эзэмшигч, эзэмшихийг хүсэгчид маань 12 бүтээл ирүүлжээ. Тийм хөөрхөн сэтгэл зүрхэнд нь маш их баярлаж байгаа.
Та инстаграм дээр филтер ашиглаж зураг, бичлэг хийж стори оруулдаг уу?
Тэгвэл зуны зугаатай чимэг болгоод Буха филтер маань мэндэллээ.
Биднээс маш түгээмэл асуудаг хэд хэдэн асуулт байдаг.
Буха-г аваад юунд хэрэглэх, хэрхэн ашиглах вэ? гэж боддог хүн бүрт эрдэнэ мэт 9 хэрэглүүрээ танилцуулж байна.
Бид тун удахгүй Монгол хүн бүрд хамаатай супер төслөө танилцуулахаар бэлдэж байгаа…
“NFT нэвтэрхий толь” номноос
Slang Words
WEAK HANDS
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө итгэлгүй эсвэл тэрийгээ гүйцэтгэх нөөцгүй хөрөнгө оруулагч. “Бушуу туулай”
DIAMOND HANDS
Хөрөнгө оруулах төлөвлөгөөндөө бүрэн итгэлтэй хөрөнгө оруулагч. Тэд ханш уналтад айж сандардаггүй, ханш өсөхөд шунал нь хөдөлдөггүй. Тэд бол алсын хараатай тоглогчид. “Дотроо бодолтой, доороо суурьтай"
Дүгнэлт:
Зах зээл уналттай байгаа ч технологийн хөгжүүлэлт явагдсаар л байна. Байх ч болно гэдэгтэй маргахгүй. Тэгэхээр зовсны эцэст жаргах болно. Хамгийн чухал асуулт гэвэл ямар крипто төсөл зовсны эцэст жаргах вэ?
Ирэх 7 хоногийн энэ өдрөө эгэн уулзацгаая.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.