- Octagon.mn
- Posts
- Шинэ шуудан
Шинэ шуудан
МУИС-ийн хөрөнгө оруулагч болох боломж
TLDR / Хураангуй
Украйн дайны талбарт хожиж байгаа хэдий ч Европ бүхэлдээ Путинд ялагдаж байна
Энэтхэг улс чип үйлдвэрлэгч гүрэн болох уу?
Walmart болон Disney Метаверс руу үйл ажиллагаагаа тэлж эхэллээ
Tether Polkadot-ын сүлжээнд стэйбл койноо гаргалаа
Маркетийн талаар бодол:
Долларын дифляци явагдаж эхэлж байна. АНУ-ын төв банк Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Повел бодлогын хүүг дахиад 0.75%-иар нэмсэн. Хариуд нь хөрөнгө оруулагчид крипто, технологийн компанийн хувьцаа зэрэг “эрсдэлтэй” гэх хөрөнгөө зарсан.
Хөрөнгө оруулагчид мөнгөө эрсдэлгүй хадгалахын тулд ам.доллар, алт мөнгөн гулдмай, галт зэвсэг болгон хадгалаад, дараагийн хямралын давалгааг хүлээж байгаа тул ам.доллар хүчтэй болсоор…
Харин бусад валют бага багаар “ариун цэврийн цаас” болж хувирна гэсэн үг (инфляци)
Бардам ам, шалдан гуя гэгчээр Европ амаа барив
ОХУ-ийн зүгээс Европ руу экспортолж байсан байгалийн хийг зогсооход Европын эрчим хүчний 41.1% тасалдсан. Үүний үр нөлөөгөөр Европын эрчим хүчний үнэ тэнгэрт хадаж, айл өрхүүдэд халуун ус, халаалт хүрэлцэхгүй хомсдолд орж, байгууллагууд эрчим хүч ашигласан төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байна. Иргэд ажилгүй, орлогогүй, том хотууд нь оройн цагаар гудамж талбайн гэрлээ асаах ч нөөцгүй болоод байна.
Европын эрх баригчид хүйтрэхээс өмнө Путины тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол Европ даяар жагсаал, үймээн самуун, эсэргүүцэл гарна.
Хамгийн чухал асуулт бол хэний нөөц баялаг түрүүлж тасрах вэ?
Баяртай Тайвань
Энэтхэг семи-кондукторийн салбарт томоохон түлхэц үзүүлж, шинэ төв болохыг хүсч байна.
Яаж тэр вэ?
Зах зээлийн томоохон тоглогчдыг татахыг тулд үйлдвэрлэлийн тал дээр анхаарлаа төвлөрүүлж байна.
Ноёрхол: Тайвань, Өмнөд Солонгос нь дэлхийн семи-кондукторын үйлдвэрлэлийн зах зээлийн 80 хувийг эзэлдэг. Үйлдвэр нь бусад компанийн загварыг ашиглаж чип үйлдвэрлэдэг гэсэн үг. Энэтхэг улс өөрийн гэсэн хувьтай болох гэж байна. Хэрвээ тэгж чадвал АНУ-д Тайванийн семи-кондуктор хэрэггүй болох болно.
Metaverse-д шинэ тоглогч орж ирлээ
Roblox бол залууст чиглэсэн хамгийн том онлайн тоглоомын платформуудын нэг юм.
Walmart (WMT + 0.96%) бүтээгдэхүүнээ зарахыг хүсч байгаа тул Roblox-той хамтарч "өвөрмөц шинэ" зүйл турших гэнэ.
Walmart хэрэглэгчдийнхээ дунд цаг үеэсээ хоцрохгүйн тулд шинэ арга барил туршиж байна. Walmart нь дэлгүүртээ залуу хэрэглэгчдийг татахыг хүсч байгаа нь тодорхой харагдаж байна.
“Walmart Land” болон “Walmart's Universe of Play” гэх хоёр газар Roblox-д бэлэн болно. Walmart бодит ертөнцийг эзлээд ханаагүй тул виртуал ертөнц рүү эзэнт гүрнээ тэлж байна.
Виртуал болон бодит ертөнцийг хооронд нь холбох гэж оролдож байна.
Disney Web 3.0-д тавтай морил
Disney Web3-ын нутаг дэвсгэрт өргөжин тэлж байгаа тул "дараагийн түвшний зүйл"-д анхаарлаа хандуулж эхлэв.
Walt Disney нь NFT зэрэг технологийн шинэ боломжуудыг судлахын тулд гүйлгээний хуульч хөлслөхөөр хайж байна гэж LinkedIn сайтын ажлын зар хэсэгт "Дэлхийн шинээр хөгжиж буй технологийн төслүүдийг төлөвлөхөд бизнесийн багуудтай хамтран ажиллана" гэжээ.
Ерөнхийдөө бол гүйлгээний хуульчдийн хийдэг ажил нь нэгдэх, худалдан авах гэрээ болон бусад нарийн төвөгтэй бизнесийн хэлцлийг хянах юм.
Крипто мэдээ:
Tether зах зээлээ тэлсээр
Tether бол хамгийн том стэйбл койн (USDT) гаргагч юм.
2 хоногийн өмнө Tether USDT-ийг Polkadot (DOT) дээр гаргасан. Энэ бол Ethereum Блокчэйний өрсөлдөгчдийн нэг.
Зорилго нь төвлөрсөн бус экосистемд Polkadot-ын оролцоог нэмэгдүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, Ethereum Блокчэйнийг сүйрүүлэх зорилготой гэсэн үг.
USDT нь Solana (SOL), Avalanche (AVAX), Algorand (ALGO), Near Protocol (NEAR) зэрэг бусад өрсөлдөгч 10 сүлжээнд бас өөрсдийнхөө стэйбл койноо нэвтрүүлсэн.
Октагоны эргэн тойронд юу болов?
МУИС-иас санаачилсан хүндэтгэлийн самбарт нэрээ мөнхлөх нээлттэй боломж
МУИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээндээ Octagon Marketplace болон Guyuk Metaverse-тэй хамтран “МЕТА ИХ СУРГУУЛЬ”-ийг санаачилж буйгаа албан ёсоор зарласан юм.
Бүх цаг үеийн нийт төгсөгч, одоогийн суралцагсад, багш ажилчдадаа зориулан “NUM NFT” нэртэй дижитал тасалбар бүхий өөр хоорондоо дахин давтагдашгүй бүтээгдсэн нийт 6 төрлийн NFT-ийг хүргэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 12000 оюутан, суралцагч үнэ төлбөргүйгээр эзэмшээд байна.
“”Оюутан NFT”-ээс бусад 5 төрлөөс худалдан авсан нийт дүн МУИС-ийн сургалтын тэтгэлгийн санд нэгдэж нийт 150 хүүхдийн сургалтын тэтгэлэгт зориулагдах юм”
“NFT ТАСАЛБАР”: NFT эзэмшсэн эхний 30`000 хүн нэг дор цуглах тусламжтайгаар “Мета арга хэмжээ” дотооддоо анх удаа виртуал орчинд зохиогдох бөгөөд анги хамт олноороо уулзах, аварга том Х.Чойбалсан гуайн амьд мэт аватар үг хэлэхийг өөрийн биеэр сонсох, өөрийн дижитал өмчийг эзэмших, нууц эд зүйлс олж шагнал хүртэх зэрэг олон сонирхолтой үйл явдалд оролцсоноор ирээдүйд үнэ цэн бүтээх түүхийн эхлэлийг тавьж буй юм.
“Хөрөнгө оруулагч болгох NFT”: Дээрх 6 төрлийн дижитал үнэт зүйл дотроос “Sponsor NFT”-ийг эзэмшсэн аливаа хүн, байгууллага, хамт олны хувьд улсынхаа ууган их сургуулийн санаачилсан “Мета Их Сургууль”-ийн хүндэтгэлийн самбарт нэр төрөө өндөрт өргөж, үүрд мөнхлөхөөс гадна сургалтын тэтгэлийн санд нэгдэж нийт 150 хүүхдийн төлбөрт зориулагдах эрдмийн их үйлст хөрөнгө оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулагч болох юм.
“NFT ДИПЛОМ”: NFT эзэмшсэн хүн бүр өөрийн дипломын эх хувийг Блокчэйн технологи дээр насан туршдаа хадгалах боломж бүрдсэнээр сургууль төгссөн нь үнэн эсэх, дурсгалын цомог дээр зураг нь багтсан эсэх эргэлзээг бүр мөсөн халах юм. Таны боловсролын баталгааг төлөөлж чадах цор ганц “SOULBOUND NFT” буюу дижитал эх хувилбар болж хувирна гэсэн үг.
“МЕТА АРГА ХЭМЖЭЭ”-ний гэнэтийн бэлэг:
Төрөлх сургуулийнхаа Төв байраар виртуал хэлбэрээр аялж, дурсамж бүтээх аялагч
90 метрийн өндөртэй Х.Чойбалсан гуайн аватарыг бодит мэтээр үзэх гэрч
Оюутны клубийн эвентэд оролцож дуу хоолойгоо илэрхийлэх
“МУИС-д өнгөрүүлсэн 4 жил” дурсамж хэлэлцүүлгийн оролцогч
Захирал, удирдлага, шилдэг төгсөгчдийн сонирхолтой илтгэл сонсох эрхэм зэрэг маш олон гайхалтай хөтөлбөр бүхий арга хэмжээнд нэгдэх юм.
Хэрхэн “NUM NFT” эзэмших вэ?
Та дараах линкээр ороод и-мэйл хаягаа ашиглан маш хялбар бүртгүүлж, нэвтэрнэ.
Маркет руу зочилж өөрт хялбараар дансаа цэнэглээд өөрийн NFT-ийг эзэмшинэ.
Таны худалдан авсан NFT “Миний NFT” хэсэгт орох болно.
Анхаар! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.