• Octagon.mn
  • Posts
  • Крипто зах зээл 11-р сард 🟢

Крипто зах зээл 11-р сард 🟢

Шинэхэн сарын мэнд ээ! Өнгөрсөн 10-р сар Крипто зах зээлийн хувьд өндөр өгөөжтэй саруудын нэг байлаа. Тэгвэл энэ сард зах зээл хэр зэрэг хүлээлттэй байгаа талаар шинжээчдийн дүгнэлтийг энэ удаагийн дугаараас олж мэдээрэй! Мөн өнөөдрийн дугаар маань Guyuk төсөлтэй хамтран хүрч байгаа ба та бүхэндээ дуулгах бяцхан мэдээтэй.

Монгол залуусын хөгжүүлж буй метаверст виртуал эвент зохиогдож байна

Гарааны Дижитал Солюшнс ХХК Голомт банктай хамтран SocialPay 3.0 хувилбар хэрэглээнд нэвтэрч буйг тохиолдуулан гурван хэмжээст хийсвэр ертөнц болох GUYUK метаверст виртуал эвент зохион байгуулж байна.✊🏻

Энэхүү эвент 2023.10.30-11.30 хүртэл нэг сарын турш үргэлжлэх юм. “SocialPay 3.0 метаверс эвент”-д хамрагдан нийт таван төрлийн тэмцээн, уралдаанд оролцож хамтрагч байгууллагуудын гарын бэлгийн эзэн болох боломжтой.

Та бүхэн www.guyuk.mn вэб хуудас руу хандан GUYUK metaverse аппликейшнг суурин болон зөөврийн компьютер, таблет, гар утас дээрээ суулган монголчуудын бүтээж буй хийсвэр ертөнцөөр зочилж, виртуал эвентэд хамрагдан шинэ найз нөхөдтэй болоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг GUYUK Metaverse фэйсбүүк хуудаснаас авна уу.

ВИРТУАЛ ЭВЕНТЭД ОРОЛЦООД ТОГЛО, БЭЛЭГ АВ, ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛ, ХӨГЖИЛД

ИЛҮҮ БОДИТ, СОНИРХОЛТОЙ ВИРТУАЛЭВЕНТ

Крипто зах зээл 11-р сард 🟢

Өнгөрсөн 10-р сарын хамгийн эхний дугаарт бид жил бүрийн үзүүлэлтээс үндэслэн крипто зах зээл 10-р сард ямар байх талаар шинжээчдийн хүлээлтийг та бүхэндээ хуваалцсан билээ. 10-р сард:

  • Биткойн 29%-ийн өсөлттэй

  • Этэриум 9%-ийн өсөлттэй

  • DeFi төслүүлэд түгжигдсэн нийт мөнгөний хэмжээ (TVL) 8%-иар өссөн. 

Тэгвэл энэ их өсөлт 11-р сард хэвээр эсвэл үргэлжлэх үү? Дараах 2 зүйлийг санахад хариулт нь тодорхой болно.

  1. Жил бүрийн 11-р сар Биткойны хамгийн өндөр өсөлттэй түүхэн саруудын нэг

Бидний хэлж заншсанаар  11-р сар нь Биткойны хувьд “Ханш нээх” сар билээ. Биткойн дангаар 40%-ийн өсөлт үзүүлж байсан түүхтэй.

Гэхдээ… Энэ жил 9 болон 10-р саруудын Биткойны хаалтын ханш удаа дараа өсөлттэй байсан нь олон жилд ердөө 2-хон удаа л тохиосон явдал юм.

Мөн 2 жил дарааллан 11 болон 12-р сард өсөлттэй байсан үе байсан гэж үзвэл шинжээчид энэ жилийн хувьд ижил хүлээлттэй байна. Тэгвэл 3 дахь жилдээ өсөлттэй хаагдах ч бүрэн боломжтой хэмээн дүгнээд байна.

  1. Уналтын Гамма” Биткойны ханш өсөхөд түлхэц болж байна.

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр “Уналтын гамма” гэх зүйл нэлээдгүй яригдав. Энгийн хөрөнгө оруулагч биднээс ихээхэн хол энэхүү үг хэллэг том хөрөнгө оруулалтын ертөнцөд өргөнөөр ашиглагддаг нэр томьёо гэнэ шүү.

Уналтын гамма гэдэг нь зах зээл дээрх худалдан авалтын гэрээний зөрүүн дээр үүсэх ба зах зээлийн үндсэн зарчим алдагдаж, хөрөнгө оруулалтын фирмүүд хүчээр буюу албан байдлаар зах зээлд хөрөнгө оруулах үйл явцыг хэлдэг байна.

Тэгвэл Биткойны өсөлтөд уналтын гамма үүсэж зарах захиалгын давуу байдал үүсэж, хөрөнгө оруулалтын фирм болон томоохон халимнууд зах зээлээс Биткойн авахаас өөр аргагүй байдал үүссэн байна.

Шинжээчид ч уг байдал дахин 11-р сард үргэлжлэх төлөвтэй байгааг таамаглаж байна.

Эцэст нь… Бид хөрөнгө оруулалтын фирм болоод зах зээлд нөлөө үзүүлэх хэмжээний том хөрөнгө оруулагчид биш учир зах зээлийн мэдээ мэдээлэлтэй ойр байж өөрийн хөрөнгийг хамгаалах нь чухал. Тиймдээ ч, манай товхимолтой ойр байгаарай!

MMF 💰

Бодлогын хүү өсөж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтын зах зээлийг сонирхогч хүн бүр дор бүрнээ боломжит хөрөнгө оруулалтыг хайж байгаа бололтой. 10-р сард АНУ-ын дундаж хадгаламжийн хүүгийн хэмжээ 0.46%-иар буурч, ХНС-гаас гаргасан бодлогын хүүгийн 5.5%-д ч хүрэхгүй байна гэх гомдол олноор иржээ. Үүний үр дүнд хадгаламжтай хүмүүсийн тоо буурч байна.

Тэгвэл богино хугацаанд тоглох боломжтой Мөнгөний зах зээл сонирхох хүмүүсийн тоо олширчээ. Мөнгөний зах зээл нь эрсдэл бага бөгөөд хүүгийн өгөөж өндөртэйгөөрөө хөрөнгийн зах зээл болон корпорациудын бондоос ялгарч байгаа юм.

  • 2023 оны 10-р сарын байдлаар мөнгөнийн зах зээлийн дундаж өгөөжийн хэмжээ 5.19% байна.

  • Тэгвэл, 2020 оноос хойш тус зах зээлд нийт $5.6 их наяд ам.доллар төвлөрсөн гэх судалгаа бий.

Мөнгөний зах зээл нь дундын сангуудтай ижил бөгөөд урсгал зардлын шимтгэл гэх асуудал гэхэд л хамгийн бага буюу 0.12% гэнэ. Хэрэв шимтгэлийн зардлыг хассан дүнгээр тооцвол 5.07% гэдэг нь ам.долларын хувьд чамлахгүй өгөөж билээ.

MMF vs SP500 🤺

ХНС-гаас гаргасан өгөөжгүй бондод хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид маань мөнгөний зах зээл болон SP500 индекст хөрөнгө оруулах нь элбэг байна. Үүнийг тоон үзүүлэлтээр харвал:

  • Мөнгөний зах зээл сүүлийн 22 жилийн хугацаанд нийт 402%-ийн өсөлт үзүүлээд байгаа бол SP500-гийн хувьд 3500%-ийн өсөлт үзүүлэв.

  • Хэдийгээр индекс хувьцаанд хөрөнгө оруулах нь нэлээдгүй эрсдэлийг дагуулдаг ч хөрөнгө оруулагчид эрсдэл даах чадвар өндөр харагдаж байна.

Ирээдүйд… Vanguard хөрөнгө оруулалтын фирмийн шинжээчдийн үзэж буйгаар “Мөнгөний зах зээлийг сонирхох хөрөнгө оруулагчийн тоо нэмэгдсээр байвал өгөөжийн хэмжээ ч төдий чинээгээр өснө. Цаг хугацаа бүхнийг харуулна” гэх байр суурьтай байна. Vanguard ингэж хэлж байхад бид чих тавин сонсоод судалгаа хийхээс өөр яах билээ.

“Аймшигтай” хурдан 💨

Apple (NASDAQ: AAPL) урьд хожид байгаагүйгээр гацсан үе.

Суурин ком болон зөөврийн комын борлуулалт удаашралтай, 2023 оны 2-р хагаст борлуулалт 7%-иар унасан үед Apple-ийн зүгээс авч хэрэгжүүлсэн алхам нь “Аймшигтай хурдан” гэх шинэ загварын компьютер байлаа.

Macbook болон iMac загварын компьютер нь M3 чипээр тоноглосон бөгөөд хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн мөрөөдлийн компьютер хэмээн онцолж буйгаас гадна зах зээлд байх хамгийн хурдан гэх тодотголыг оноож буй.

  • Зах зээлийн шинжээчид тус эвэнтээр борлуулалт 6% хүртэл өсөх боломжтой гэж хүлээж байсан бол эвэнтийн дараагаар борлуулт 9%-ийн өсөлттэй гарав.

  • Мөн тус өдөрлөгөөр iPhone 15 гар утастай холбоотой сөрөг сэтгэгдлүүдийг дарах болоод Хятадын Засгийн газартай холбоотой асуудлыг намжаах зорилготой байв уу? гэсэн хардлага олон нийтийн дунд байлаа.

Өрсөлдөгч

Чип үйлдвэрлэлээрээ толгой цохигч Qualcomm өнгөрсөн 7 хоногт Snapdragon X чипийг танилцуулсан. Тус чип нь Apple-ийн M2 чипээс 50%-иар хурдан гэдгээ туршилтаар батлан харуулаад байгаа бол M3 чип нь M2-оос 15 дахин хурдан гэнэ. Тэгвэл яг аль нь илүү хурдан болчхов?