• Octagon.mn
  • Posts
  • Яг одоо Iphone гар утсандаа “update” хий! 😱

Яг одоо Iphone гар утсандаа “update” хий! 😱

ТА мэдсэн үү?…

Койн & Токен & Smart Contract & Exchange

Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу?

Octagon Exchange-ийн давуу тал:👇

  • Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрлөө авсан

  • Дотоодын 1, гадны 5 койн болон токен амжилттай арилжаалж байгаа

  • Мэргэжлийн баг хамт олон тасралтгүй хөгжүүлэлт хийдэг

  • Блокчэйн сүлжээнд мэргэшсэн Backend инженертэй

  • Хамтран ажиллах туршлагатай удирдлагын багтай

NFT & Marketplace

Та уран бүтээл, дахин давтагдашгүй санаагаа дижитал хэлбэрт шилжүүлэн цахим орчинд найдвартай хадгалахыг хүсдэг үү?

Octagon Marketplace-ийн онцлог тал:👇

  • Дотооддоо Whitepаper ашиглалгүй 100% өөрсдөө хөгжүүлсэн анхны NFT Зах

  • UI & UX дизайнеруудын ур дүйгээр мэргэжлийн өнгө төрхийг шингээсэн

  • Opensea дээр NFT-ийгээ гаргах боломжтой

  • Уран бүтээлээ үнэнч хэрэглэгчдэдээ түгээх, борлуулах боломжтой

  • Цогц экосистем тул ирээдүйд үнэ цэн нь өснө

Бид таны хувийн болон таны бизнесийн талаарх мэдээллийг нийт 50000 хүнд Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм. 🤗

Баавгай зах зээлийг хэрхэн даван туулах вэ? 📉

Крипто зах зээл сүүлийн үед уналттай хэрнээ алгуурхан өдрүүдийг өнгөрөөж байгаа учир өнөөдрийн дугаараараа та бүхэндээ баавгай зах зээлийг хэрхэн даван туулах талаар мэдээлэл хүргэе.

Зорилгоо тодорхойлох

“Зорилго” гэхээр хэт урам зориг шаардсан мэт сонсогдож болох хэдий ч бүхий л асуудлын хамгийн том асуулт байдаг. Хэрэв хөрөнгө оруулагч та өөрийн зорилгыг тодорхойлолгүй зах зээлийн тоглогч болвол алдах эрсдэл өндөр тул эхлээд зорилготой болохыг хүсье.

Крипто зах зээлээс:

  • Сарын хэрэглээний зардлаа олохыг хүсэж байна уу?

  • Орлогын эх үүсвэрээ нэмэх гэж байна уу?

  • Эсвэл бүтэн театр түрээсэлж кино үзэх хэмжээний их хөрөнгийг цуглуулах гэж байна уу? зэрэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хариулт ямар байхаас хамаарч өөрт тохирох хөрөнгө оруулалтын арга барилыг эзэмших нь чухал юм.

Дайныг эхлүүл ⚠

Ёс зүйгүй мэт сонсогдох хэдий ч крипто зах зээлд нэлээдгүй дэлгэрсэн түгээмэл ашиглагддаг аргуудын нэг юм. Хэрэв та ямар нэгэн крипто салбарын тухай мэдээлэлтэй ойр эсвэл мэдээлэл арвинтай бол томоохон крипто хэлэлцүүлэг болдог (discord, telegram, X) өрөөнд элсэн орж хиймэл өсөлтийг бий болгон түүнээс ашиг хүртэх боломжтой.

Airdrop hunt 🔫

Зүгээр сууж байхад тэнгэрээс мөнгө унаад ирдэггүй юм гэж ярьдаг ч крипто зах зээлд биеллээ олох нь элбэг. Зарим төсөл үнэнч хэрэглэгч, хөрөнгө оруулагчдадаа ямар нэгэн нөхцөлгүй “Airdrop”-оор урамшуулал олгодог.

Тэгвэл “Аirdrop hunt” гэдэг нь тус урамшууллын эрэлд гарахыг хэлж байгаа юм. X орчинд тус мэдээллийг хүргэдэг олон нийтлэлчийг дагаж, мэдээлэлтэй ойр байх нь чухал юм.

Airdrop hunt нь хамгийн бага эрсдэлтэй ч хамгийн өндөр өгөөжтэй арга бөгөөд крипто зах зээл оршин тогтнох тулгуур баганын нэг билээ.

Одоо… Таны зүгээс авч хэрэгжүүлэх сүүлийн алхам бол “Болгоомжтой байх”. Тиймээ, крипто зах зээлийг эрсдэл үргэлж дагуулдаг төдийгүй халдлага, хулгай болон ханшийн савалгаа гэх зүйл элбэг. Эдгээр эрсдэлээс өмч хөрөнгөө хамгаалах нь таны сахилга бат болон хянуур байдлын үр дүн гэж ойлгоорой.

iPhone гар утастай бол үйлдлийн системээ шинэчил!

Apple маргааш шинэ загварын гар утас болон ухаалаг цагаа зах зээлд танилцуулах гэж байгаа. Дайны хажуугаар дажин гэгчээр хамгийн сүүлд гарсан iPhone-ын үйлдлийн системийн хувилбар болох 16.6 халдлагад өртсөн гэх мэдээлэл цахим орчинд тарлаа.

Халдлагад хэн өртөв? 🤫

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар iOS 16.6 үйлдлийн систем ашиглаж буй хэрэглэгч бүр халдлагад өртсөн байж болзошгүй гэж үзэж байна. Ирэх 7 хоногт танилцуулах iOS 17 үйлдлийн системээс өмнө энэ халдлага болж байгаа нь ноцтой хэрэг юм.

Юуг, яаж хулгайлчхав? 😶

Хөгжүүлэгчдийн зүгээс тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус халдлагаар шифрлэгдсэн мэдээлэл дамжуулагч бичвэрийн аппликейшн буюу Whatsapp, Instagram зэрэг чат болон мессеж тайлж уншигдах боломжтойгоор зогсохгүй, хэрэглэгчдийн гар утасны микрофон, камер болон зайнаас төхөөрөмж удирдах боломжтойг олж тогтоогоод байна.

Вашингтон хотод хийсэн туршилтын хүрээнд 10 гар утас бүрийн 7 нь тус халдлагад өртөөд байна.

Тус халдлага нь “zero click” төрлийн халдлага буюу хэрэглэгч ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй утсаа орхисон тохиолдолд халдлагад өртсөн байх магадлалтай гэнэ.

Эцэст нь… Хэрэв таны гар утас яг одоо iOS 16.6 үйлдлийн системтэй бол 16.6.1-д шилжихийг зөвлөе!

АНУ-ын эрүүл мэндийн даатгалын хураамж өсч байна 📈

Өндөр үнэ, бага хамрах хүрээ болон нийгмийн уур бухимдал нэмсэн асуудал АНУ-ын хувьд Их, дээд сургуулийн өндөр төлбөрөөс гадна эрүүл мэндийн салбар өндөр өртэгтэйд тооцогдож нийгмийн уур бухимдлыг хүргээд байна.

Эрүүл мэндийн даатгалын зардал инфляцитай уялдан сүүлийн 10 жил хурдацтайгаар өсч эхэлсэн. 2024 онд гэхэд Mercer болон Willis Towers Watson зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн үзэж буйгаар 6.5%-иар өсөх хандлагатай байгааг анхааруулжээ.

  • Даатгалын зардлын өсөлтөд нөлөөлж буй гол хүчин нь эмнэлгийн ажилчдын цалин хурдацтайгаар өсөж байгаа ба сүүлийн жилүүдэд АНУ-д эмчийн цалин 14,600 ам.доллараар өссөнтэй холбоотой юм.

  • Эрүүл мэндийн даатгалын багц хэрэглэгчид өндөр нөхөн төлбөр олгохуйц багцыг сонгож багцаа ахиулж байгаа нь ч мөн нөлөөлж эхэлжээ.

Эмнэлгийн зүгээс гарч буй томоохон асуудал нь эмнэлэг болон даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хамтран ажиллах, хэлэлцээр хийх тал дээр хууль эрх зүйн зохицуулалтаас болоод асуудалтай байгаа гэнэ. Энэ өсөлт эм, эмнэлгийн хэрэгслийн үнэд ч мөн адил нөлөөлж байгаа нь ойлгомжтой юм.