• Octagon.mn
  • Posts
  • Apple яагаад NFT-ийг үзэн яддаг вэ?

Apple яагаад NFT-ийг үзэн яддаг вэ?

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр 6 хэм дулаан.🌡 Ирэх 7 хоногийн Даваа гарагаас албан ёсоор хасах хэм рүү орж байна🥶, өвлийн хувцсаа гаргаарай.😉✌

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 28 секундийг зарцуулна⌛

Хураангуй:📝

  • BRICS нэгдэл ам.доллартай хүч үзнэ

  • Крипто зах зээл 60%-иар унасан ч, хөгжүүлэлт явагдсаар

  • Банкууд DeFi-д ялагдаж эхэлсэн тул булхайцаж байна

  • Дубайн цагдаа нар Метаверст үйлчилгээ үзүүлж байна

  • Cardano NFT платформуудын эгнээнд шилжэв

  • Израиль токенжуулсан бонд гаргана

  • Apple яагаад NFT-ийг үзэн яддаг вэ?

Маркетийн талаар бодол:

Одоогийн нөхцөл байдлын талаарх эдийн засгийн муу статистик байна.🙄

АНУ-ын хэмжээнд компаниудын гүйцэтгэх захирлын 91% нь ирэх 12 сард эдийн засгийн хямрал хүндэрнэ гэж үзжээ. Маш олон компани (тэр дундаа технологийн салбар) ажиллах хүчээ цомхотгосон. 📊

АНУ-ын Төв банк ХНС-гийн удирдлагууд ирэх 11-р сарын 1-2-ны хооронд зохион байгуулагдах хурлаар бодлогын хүүг дахин нэмэх төлөвтэй байна.📈ХНС-гийн захирагч Уоллер “Бид дараагийн хурлаар бодлогын хүүг нэмэх талаар маш нухацтай ярилцана” гэж мэдэгдсэн.📣 Нухацтай ярилцана гэдэг нь өмнөхөөсөө илүү ихээр эсвэл өмнөхөөсөө арай багаар нэмэхийн аль нь вэ?🤨

Крипто мэдээ

BRICS нэгдэл ам.долларын инфляцийг булшлах гэнэ💲

BRICS нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсын нэгдэл бөгөөд өнгөрсөн 7-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ам.долларын байр суурийг эзлэх зорилгоор BRICS-ийн зүгээс дэлхийн эдийн засаг шинэ валютын нөөц гаргахаа зарласан. 📢Хамгийн их хэмжээний газрын тостой Саудын Араб BRICS-тэй нэгдэх хүсэлт гаргасан байна. 🤜🤛

Энэ юу гэсэн үг вэ? Улс орнууд экспорт, импорт хийхийн тулд заавал ам.доллароор гүйлгээгээ хийдэг учраас дэлхийн🌍 аль ч өнцөг буланд хэрэглэгддэг давуу талтай. Энэ давуу талыг нь дэлхийн нөөцийн валют гэж нэрлээд байгаа юм. BRICS нэгдэл дэлхийн валютын шинэ нөөц гаргавал BRICS-ийн гишүүн улс орнууд импорт, экспорт хийхдээ ам.доллар хэрэглэхийн оронд BRICS-ийн валютыг хэрэглэнэ гэсэн үг.✌

Крипто өвлийг үл харгалзав

Хэдийгээр крипто өвөл үргэлжилсээр байгаа хэдий ч Web3 салбарынхан технологио хөгжүүлсээр байна.🤯

Веб3 гэж юу вэ? 🤔

Web3 нь интернэтийн шинэ хувилбарыг хэлж байгаа.Энэ нь үндсэндээ бидний одоогийн мэдэх интернэтээс Блокчэйнд суурилсан интернэт рүү чиглэсэн томоохон шилжилт юм.📍Web3 нь ихэвчлэн төвлөрсөн бус удирдлагаар хэрэгжих бөгөөд системдээ Блокчэйн технологи нэвтрүүлсэн байна.✨

Крипто ханш унасан энэ үеийг ашиглан Блокчэйн технологиор программ бичих хурдаа нэмэгдүүлж байна.🤓

 Хөгжүүлэлт: Энэ оны байдлаар Ether-ийн үнэ 60%-иар унасан📉 хэдий ч Ethereum дээр программ хөгжүүлэх ухаалаг гэрээг ашиглах нь 40%-иар өссөн📈байна

DeFi хувьсгал өрнөж байна😱

Төвлөрсөн бус санхүүгийн платформ буюу DeFi дэлхийн том банкуудтай өрсөлдөөд эхэллээ. Яагаад гэвэл DeFi платформууд нь хүн бүрд нээлттэй бөгөөд банк иргэдийн санхүүгийн эрх чөлөөг нь хязгаарлахын тулд худал хэлдэг байсан нь нууц биш болсон.🤯

Хүмүүст крипто валют нь найдваргүй гээд мөнгөө юунд хөрөнгө оруулахыг заахыг оролдож байна. 🧐

Тэд крипто валютыг зөвхөн мөнгө угаагч, гэмт хэрэгтнүүд ашигладаг гэж худал хэлдэг хэрнээ бодит байдал дээр банк олон тэрбум ам.долларыг хамгийн том зохион байгуулалттайгаар гэмт бүлэглэлийн бохир мөнгийг угаадаг болох нь тогтоогдсон.🤑 Жишээлбэл, HSBC, J.P Morgan, Goldman Sachs зэрэг хамгийн том банкууд Мексик, Колумбын гэмт бүлгийн мөнгийг зохион байгуулалттай угаагаад зогсохгүй банкны удирдах ажилтнууд нь тэр үйлдлийг нь тоохгүй өнгөрөөдөг байсан гэнэ. 😒

HSBC гэхэд л 881 сая ам.доллар угаагаад, 64 сая ам.долларын торгууль төлсөн гэнэ. Харамсалтай нь хэн ч шоронд суух хэрэг гараагүй.😕

Тиймээс банкууд криптог жинхэнэ хөрөнгө оруулалт биш гэж хүмүүст итгүүлэхийг хүсдэг. Тэд таны мөнгийг удирдаж чадахаа боливол таныг ч бас удирдаж чадахгүй болно.

Metaverse News:

Метаверсийн цагдаа👮‍♂️👮‍♀️

Дубайн цагдаа нар Метаверст алба хаахаар боллоо. Ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэж үү?🧐 Ялгаварлан гадуурхах, садар самуун сурталчлах, цахим гэмт хэрэг, гутаан доромжлох, төрлийн гэмт хэрэгт хяналт тавих нь. 🤠

Эдгээр цагдаа нар Snoop Dogg, ЛГБТ, үзэл бодол нь таалагдахгүй хүмүүсийн толгойг Саудын араб шиг тасдахгүй л байх гэж найдъя.😁

Метаверс дэх казиногийн сүйрэл🧨

Slotie нэртэй Metaverse казино олон муж улсын онцгой байдлыг үүсгээд байна.📍

Виртуал казино нь NFT эзэмшигчдэд өгсөн амлалтаа хууль ёсны болгохын тулд бодит хаяг, утасны дугаар, бичиг баримтын бүртргэл зэргийг огт хийгээгүй.😑

Дөрвөн мужийн захиргаанаас виртуал казиногийн үйл ажиллагааг яаралтай зогсоох (Техас, Кентукки, Нью Жерси, Алабама) тушаал гаргажээ.

NFT news:

Cardano NFT газар авч байна🥴

Cardano(ADA) NFT шилдэг NFT chain-үүдийн гуравдугаарт оржээ.🙌

968,000 ам.доллларын NFT бүтээгдэхүүний арилжаа хийгдсэнээр Immutable X-ын урд гарч, Ethereum, Solana хоёрын ард ирэв.😲

Маш олон хэрэглэгч Solana-аас Cardano NFT руу шилжих тохиолдолууд ажиглагдсан. Энэ нь Cardano NFT орон зайд ажиглагдсан хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх.

Израиль улс токенжуулсан бонд туршина🤓

Израилийн Сангийн яам Тель-Авивын хөрөнгийн бирж (TASE), дижитал хөрөнгийн хадгалалтын үйлчилгээ үзүүлэгч Fireblocks болон АНУ-ын программ хангамжийн шийдэл хөгжүүлэгч VMware нартай хамтран дижитал бондын арилжаанд зориулсан Блокчэйнээр баталгаажсан платформын туршилтыг ирэх 2023 оны 1-р улиралд явуулахаар боллоо.

Apple яагаад NFT-ийг үзэн яддаг вэ?

Apple нь App store дээрээ крипто болон NFT үйл ажиллагааны дүрмээ чангатгаж байна.😲

Ямар дүрэм журамтай вэ?🤔

Зөвшөөрөгдсөн бирж дээр крипто гүйлгээг зөвхөн зохих крипто зөвшөөрөлтэй улс орнуудад санал болгож болно.

Аппликейшн нь крипто эсвэл крипто түрийвчний түгжээг тайлах өөрийн механизмыг ашиглах боломжгүй.🔒

Бүх NFT унших үйлчилгээ нь Apple-ийн апп дотроос худалдан авалт хийж байж ашиглах боломжтой болсон бөгөөд Apple ашгийн 30%-ийг авдаг.

Ямар учиртай юм бэ? Apple-ийн хэлснээр эдгээр дүрэм журам нь үйлчлүүлэгчдэд крипто аппликейшн дээр аюулгүй төлбөрөө хийхэд шаардлагатай гэнэ. Эсвэл өөрсдийнхөө төвлөрсөн веб2-ийнхоо эрх мэдлээ төвлөрсөн бус веб3-тай хуваалцахыг хүсэхгүй байгаа болов уу?

“Төвлөрсөн бус санхүү нь (DeFi) Блокчэйний сүлжээнд хийсэн, олон төрлийн санхүүгийн хэрэглээний экосистем юм. Энэ дундаас ухаалаг гэрээний хүртээмжээрээ хамгийн түгээмэл ашиглагддаг нь Ethereum Блокчэйн. 

 DeFi-ийн гол зорилго нь open-source шилэн дансан дахь санхүүгийн үйлчилгээний экосистем бүтээх юм. Энэ нь ямар нэг төвлөрсөн удирдлагагүйгээр хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагаа явуулах эрхтэй байдгаараа давуу талтай”