- Octagon.mn
- Posts
- Binance бирж Германаас татгалзав ⛔
Binance бирж Германаас татгалзав ⛔
Өглөөний мэнд! Бороотой өдрүүд дуусч, нар шарсан өдрүүд эхэлж байгаа шинжтэй… Нарны тосоо түрхэхэээ бүү мартаарай!
Binance бирж Герман улсад крипто хадгалах, үйлчилгээ явуулах зөвшөөрлөө татан авлаа.
Binance-н олон нийттэй харилцах албанаас “Binance бирж Герман улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СХЗ)-нд хүргүүлээд байсан крипто хадгалах үйлчилгээний зөвшөөрлөө татан авч байна” гэж мэдээлэв.
Binance ба Европын хууль ⚖
Binance нь Paysafe буюу Европын улс орнуудад банкны үйлчилгээ явуулдаг компанитай хамтын үйл ажиллагаа явуулах эрхээ алдсанаас үүдэн Австри, Нидерланд болон Кипр зэрэг улсаас крипто зөвшөөрлийн хүсэлтээ татан аваад байсан.
Францын эрх баригчид гэхэд л Binance-г “Мөнгө угаах үйлдэл ноцтойгоор хийсэн” гэх үндэслэлээр мөрдөн шалгах үйл ажиллагааг мөн эхлүүлээд байсан юм.
Европын орнуудаас гадна Binance Австрали улсын Засгийн газраас тавьсан шаардлагын дагуу уламжлалт бус биржийн үйл ажиллагаа явуулахаа зогсоогоод байсан бол Канад улсад үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байгаа юм.
Binance “Ирэх оны төгсгөл гэхэд Европын орнуудад явуулах үйл ажиллагааг цэгцэлж албаны хүмүүстэй шат дараалалтай уулзсанаар асуудлыг шийдвэрлэх болно. Тэр хүртэл Европын орнуудад хүргүүлээд байсан том хэмжээний зөвшөөрлүүдийг татан авч байгаа” гэнэ
Хэт халалт 🥵
Дэлхий дулаарал өдрөөс өдөрт дордсоор байна. Тэгвэл хэт халалт эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ? 👇
АНУ-д л гэхэд цаг уурын хэт халалтаас үүдэн амь насаа алдагсдын тоо бусад байгалийн гамшгаас өндөр байдаг гэнэ.
Тэгвэл сүүлийн 50 жилийн хугацаанд цаг уурын хэт халалтаас үүдэх байгалийн гамшиг 77%-иар нэмэгдээд байгаа ба улс орнууд жил бүр ДНБ-ий 1.5-6.7%-ийг төсөвлөдөг гэх судалгаа бий.
Өдөр тутмын амьдрал 🍀
Ажлын бүтээмж бага: Олон Улсын Ажил Хөдөлмөр Эрхлэлтийн Нийгэмлэгийн таамаглаж байгаагаар 2030 он гэхэд компаниуд байгалийн хүчин зүйлээс үүдэлтэйгээр ажлын цагийн 2%-ийг алдах эрсдэлтэй гэнэ.
Засгийн газрын зардал: Хэт халуун болон аадар бороо нь зам, гүүр болон нийтийн өмчийн тохижилтод шууд нөлөөлдөг тул ашиглалтын хугацааг эрс бууруулдаг байна.
Хөдөлмөрийн зардал: 2021 онд Канад улсын Бритиш Коламбиа хотод болсон хэт халалтаас үүдэлтэй ажлын байранд авсан гэмтлийн нөхөн олговор сүүлийн 3 жилд 180% хүртэл нэмэгдээд байгаа юм.
Дасан зохицохуй: Судалаачдын анхааруулж байгаагаар хэт халалт жилээс жилд нэмэгдэх нь энгийн үзэгдэл болох ба дасан зохицож, ажлын орчин болон гэрээ агаар цэвэршүүлэгч болон AC-оор тоноглохыг санал болгоод байна.
АС үйлдвэрлэгчдийн орлого 📈
АС үйлдвэрлэгч компаниудын борлуулалт хэт халалтаас үүдэн АНУ-ын иргэд болон компаниудын цаг уурт зориулан төсөвлөдөг төсөвт тулгуурлан өсөлттэй гараад байна. Тухайлбал, S&P500 дээр бүртгэлтэй арилжаалагддаг:
Carrier Global Corp (NYSE: CARR) 2020 онд нээлтээ хийсэн ба нээлтээс хойших борлуулалт 300% өсөлттэй байна
AAON (NASDAQ:AAON) сүүлийн 5 жилд мөн 176%-ийн борлуулалтын өсөлттэй байна.
Манай улс ч мөн адил сүүлийн жилүүдэд хэт халалттай болоод цөлжилтөд нэрвэгдээд байгаа. Уг асуудалд Засгийн газрын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй бол иргэд бидний хэт халалттай холбоотой зардал ч дагаад өсөх шинжтэй…
Twitter компани “X” нэртэй болсон нь 🆕
Twitter компани энэ 7 хоногт нэрээ сольж “X” болгоод байгаа билээ. Тэгвэл албан ёсны хуудас хаягийн нэрийг “X” болгох зорилгоор “X” гэх нэртэй хэрэглэгчийн нэрийг албадан өөрчилжээ.
“X” гэх хэрэглэгчийн нэр өмнө нь Gene X Hwang гэх “Orange Photography” студион зураглаач, видео зураглаач эрхмийн хаяг байсан юм.
Twitter-ийн эзэн Elon Musk-ын дуртай үсэг нь Х учир компанийн нэрийг “X” гэж сольсон ба шинэ нэр оноож, ямар нэгэн хохирол барагдуулалгүй мэдээллийг шилжүүлсэн байжээ. “X” компанийн зүгээс “Хүссэн үедээ компанийн төв оффистой танилцах” урилга илгээгээд байгаа гэнэ.