- Octagon.mn
- Posts
- Жинхэнэ өвөл айсуй
Жинхэнэ өвөл айсуй
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -7 хэм хүйтэн, цэлмэг өдөр болох нь ээ.🥶 Энэ өдөр шөнөдөө -16 хэм🌨 хүйтэн тул дулаахан хувцаслаад ханиад томуунаас сэргийлээрэй.🤗 Жинхэнэ өвөл айсуй🥶❄
Сүүлийн 3 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Та энэ дугаарт дунджаар 2 минут 02 секундийг зарцуулна⌛
Хураангуй:📝
Компьютерын тоглоомын зах зээл жил ирэх тусам хөгжсөөр...
Орос Украйныг хожихын тулд өвөл хөлдөөхөөр шийдэв үү?
Хятадын Засгийн газар эрх мэдлээ авч үлдэхийн тулд цар тахлыг ашиглаж байна.
Гэрри Гэнслэр FTX-тэй ямар холбоотой болохыг шалгана.
Hershey’s залуу хэрэглэгчдийн гар утасны тоглоомд сурталчилгаагаа цацав .
Маркетийн талаар бодол:
Том бизнесүүдийн тайлангаас харахад хэрэглэгчид хүсч байгаа зүйлээ биш чухал хэрэгтэй зүйлээ авах тохиолдол нэмэгдсээр байна.🤔 Шинэ зурагт🖥, шинэ машин🚗 эсвэл шоколад🍫 авахын оронд гар утасны цэнэглэгч📱, дугуйн нөхөөс, талх🍞 зэргээ авч байна.
Тиймээс алдагдалтай ажиллахгүйн тулд цомхотгол хийсээр байна.😥
12-р сарын 2-ны өдөр гарах АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайлан, 12-р сарын 14-ний өдөр болох ХНБ-ны ээлжит хурлын шийдвэр дэлхий нийтэд маш чухал тул бидэнтэй хамт байгаарай.😄
Aнхаарлаа сарниул эсвэл ухаанаа уу😏🍻
Nvidia 3-р улиралд алдагдалтай ажилласан хэдий ч видео тоглоомын чипийн эрэлтийн талаар өөдрөг таамаг дэвшүүлсэн хэвээр байна.🤩
Яагаад гэвэл хямралын энэ үед зовлонгоо согтууруулах ундаагаар 🍾 даруулж түр зуур мартагнаж байгаа бол эсрэг талд компьютер тоглоомд 🎮🕹мөрөөдлийнхөө ертөнцөөр аялж анхаарлаа сарниулдаг хүмүүс жил ирэх тусам нэмэгдсээр байна.🤗
Өвөл айсуй🥶☃❄
Хэрэв крипто өвөл хэцүү гэж бодож байвал Украйнд илүү хэцүү өвөл болж магадгүй боллоо.🙄🌨 Оросын зэвсэгт хүчин Украйнд хамгийн том пуужингийн цохилт өглөө.😧🚀
Ойролцоогоор 85 пуужин харвалаа. 😲🎇🚀
Тэдний онилж буй зорилго нь: Украйны том хотуудын дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо.
Үр дүн: Киевийн хагас, хөрш улс Молдова гэхэд аль хэдийнээ цахилгаан эрчим хүчгүй болсон. 😰⚡
Украйнчууд энэ өвөл ямар ч халаалтгүй хөлдөж үхэх дээрээ🥶 тулж байж Оросуудад бууж өгч магадгүй гэж найдсан бололтой.🤔
Тэдгээр пуужингуудын нэг🚀 нь Польшийн хилийг давж 2 иргэний амь насанд хүрсэн нь дэлхийн 3-р дайныг эхлүүлэхэд маш ойрхон байна. 😳
Магадгүй НАТО байлдахыг хүсэхгүй, сул дорой харагдахыг хүсэхгүй байгаа учраас санамсаргүй тохиолдол гэж үзэв үү?
Хятадад юу болж байна?😷🤒
Дорнодын луу, азийн аварга БНХАУ одоог хүртэл хатуу хөл хориогоо цуцлаагүй байна.😷
Иргэдээ жагсаал цуглаан хийсэн гэж гудамжинд зодож байна. 😫
Нисэх онгоцны буудлуудад автомат галт зэвсэгтэй цэргүүд иргэдээ явуулахаас сэргийлж байна.🔫💣
Зарим ажилчид хатуу хөл хорио тогтоосон бүсээс зугтаахын тулд 40 км алхаж байна. 🏃♂️
Бас нэг хачирхалтай зүйл нь муур🐈, нохой🐕, хавч🦞🦀, гутал 🥾гээд бүх зүйлээс шинжилгээ авч байна. Хэрэв ганц хүнээс ковидын халдвар илэрвэл, тэр хороог бүхэлд нь тусгаарлаж, хориг тогтоож байна.😷🚷
Зарим иргэд энэ хатуу хөл хорионоос болж гэртээ өлсөж үхэхдээ тулаад байна.😖
Энэ бүгд цар тахалтай тэмцэх гэж биш магадгүй эрх мэдлээ авч үлдэх гэж ковидтой тэмцэх нэрийдлээр жагсаал цуглаан хийж байгаа иргэдээ дарж авч байгаа юм болов уу? 🤯
Шударга ёсыг тогтоох уу?⚔
Үнэт Цаасны Биржийн Коммиссийн дарга Гэрри Гэнслэрийг FTX-тэй ямар харилцаатайг шалгахыг шаардсан 9,000 гаруй мессеж Крипто Нийгэмлэгт ирээд байна.📩
Гэнслэр энэ оны эхээр FTX-тэй уулзсан хэдий ч юу ярьсан нь одоог хүртэл тодорхойгүй байна.🤨
Түүхийг нь судлаад үзэхэд Гэнслэр нь SBF(FTX-н гүйцэтгэх захирал)-н аавтай MIT-д хамт ажилладаг байжээ.🙄
Шоколад иддэг шинэ үеийн тоглоомчид🍫🎮🕹
Hershey's сүүлийн 6 долоо хоногийн турш гар утасны тоглоомын дундуур зар сурталчилгаагаа хүргэж байгаа нь маш сайн үр дүнтэй байна.🤩🍫
Юу болоод байна?🤨
Hershey's бүтээгдэхүүнээ залуу үеийнхэнд зах зээлд гаргахын тулд тоглоомын интеграцийг ашиглаж байна.👾
Хэрэглэгчдийн 43% нь компьютер, консол гэхээсээ илүү гар утсаараа📱 тоглоом тоглохыг илүүд үздэг.😉
Аппликейшн компаниудын брэндийг таниулахад өндөр ач холбогдолтой хэрэгсэл болжээ.💪
Энэ нь компаниудад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр байдаггүй өргөн хүрээний үзэгчдэд хүрч, сурталчилгаагаа хөгжилтэй, сонирхолтой болгох боломжийг олгож байна.🤩📱🎮
Онцлох хувьцаанууд⭐
1️⃣ Lowe's (LOW +2.97%)-н хувьд өмнөх улирлын хүлээлтийг давсны дараагаар сайн өдөр тохиолоо.😄 Гэрийн тохижилтын тус компанийн удирдлагууд "Lowe's-н инфляцид үзүүлэх сөрөг нөлөөг олж харахгүй байна" гэжээ.🤩
2️⃣ Амазон (AMZN -1.84%) энэ 7 хоногоос ажилчдаа цомхотгож эхэлсэн.😲 Нийт 10,000 гаруй ажлын байрыг цомхотгох болно гэж мэдэгджээ.😪
3️⃣ Advanced Auto Parts (AAP -15.06%) ашгийн хүлээлтнээс доогуур гарсны дараа үнэлгээ нь буурсан.📉Автомашины🚗 сэлбэгийн жижиглэнгийн худалдаачид үйлчлүүлэгчдээ богино хугацаанд хурдан алдаж байна.😞
NFT-д хязгааргүй хэрэглээ байгаа.😁 Тухайлбал, виртуал хувцас, дүрийн нэр(домэйн нэр шиг), виртуал газар, виртуал жижиг гараг дээр үйл ажиллагаа явуулах уурхайн нөөц хүртэл гээд олон зүйл бий. Хамгийн сэтгэл хөдөлмөөр нэг хэсэг нь хэд хэдэн NFT төсөл болон тоглоомын компаниуд хамтарч харилцан ажилладаг болж байгаа юм. 🤩
Жишээ нь, тоглогч нэг тоглоом дээр хэрэглэх сүхтэй байлаа гэхэд үүнийгээ өөр тоглоом дээр ховор төрлийн хувцас хэрэглэл болгон хувиргах боломжтой.🤓 Ийм төрлийн хамтарсан ажиллагаанд хэрэглэгчийн эдлэх боломж хязгааргүй байдаг давуу талтай.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT болон хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.