- Octagon.mn
- Posts
- BTC: Uptober 💱
BTC: Uptober 💱
Өглөөний мэндээ! Багш нарын баяр болоод сурагч дүү нар маань багшийн ажлыг орлож байгаа өдөр юм байна. Сурагч дүү нартаа багшийн ажлын амт шимийг хүртэх боломжит өдрийг хүргэе ээ! 👩🏫👨🏫
гэснээс, Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
Air Jordan-ы эрэн үе дууссан уу? 👟
Хүн бүрийн мэддэг спорт хувцасны брэнд, тэр дундаа пүүзний брэнд болсон Nike-ын онцлох загвар болох Air Jordan хэр том загвар вэ?
Nike компанийн хөрөнгө оруулагчид 2021 оны хүчтэй өсөлтийн дараах уналтыг даван туулж байна. 2020 оны цар тахлын улмаас үүссэн түүхий эдийн хомсдол, борлуулалтын бууралт өнөөдрийг хүртэл зах зээлд ажиглагдсан хэвээр. Тэгвэл, Өнгөрсөн 7 хоногт гарсан санхүүгийн эерэг тайлан зах зээлийг тодорхой хэмжээнд тайтгаруулж чадав.
Өнгөрсөн 8-р сард, Foot Locker гэх спорт барааны дэлгүүрийн хувьцаа санхүүгийн тайлангийн урьдчилсан мэдээгээр 28% унана гэж байсан.
Тэгэхэд Foot Locker-ын зүгээс зах зээлийн өрсөлдөгчид чангарч байгааг хэлсэн
Энэ оны дунд үе гэхэд Nike брэндийн нийт орлогийн 16%-ийг Air Jordan загварын пүүз, спорт хувцас дангаар эзэлсэн бол уг тоо 2019 онд 10% байжээ.
Bernstein гэх шинжээчийн үзэж байгаагаар 2020 оноос хойших Air Jordan 1 загварын пүүзний борлуулалт 61%-иар буурсан ба Air Jordan загварын эрэн үе дуусах дөхсөн хэмээн үзэж байгаа юм.
Нөгөө талаас…шинжээчид цаашид Jordan загварын борлуулалт илүү өсөх хандлагатай, Air Jordan загвар АНУ-ын том пүүзний хоёрдогч загвар болох нь тодорхой хэмээн дүгнэж байна.
BTC: Uptober 💱
10-р сар аль хэдийнээ гарч манай улсад өвөл хаяанд ирээд байгаа бол крипто зах зээлд маань өвөл яах билээ?
Жил жилийн 10-р сар нь крипто зах зээл, тэр дундаа Биткойны ханш хамгийн өсөлттэй байдаг саруудын нэг билээ. Тэгвэл энэ жилийн 10-р сараас юу хүлээх вэ?
Өмнө дурдсанчлан, 10-р сар нь Биткойны хувьд хамгийн өндөр өсөлттэй байдаг сар
Биткойны дундаж өсөлт 29% байдаг
Сүүлийн 5 жилийн хугацаанд Биткойн болон Этэриум өсөлттэй хаагдсан төлөвтэй
Нэмж сануулахад, Өнгөрсөн 9-р сард Биткойн нийт 8.5%-ийн өсөлттэй хаагдсан билээ
Дээрх баримтууд болон зах зээлийн талаарх нааштай мэдээнүүд, шинээр танилцуулж буй ETF зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүд крипто салбарт танигдаж байгаа нь танд ямар хүлээлт үүсгэж байна вэ?