- Octagon.mn
- Posts
- Холбооны Нөөцийн Банк хямдрал зарлав
Холбооны Нөөцийн Банк хямдрал зарлав
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞Өнөөдөр өдөртөө 2 хэм дулаан, шөнөдөө -11 хэм🌨 хүйтэн байгаа тул дулаан хувцаслаж ханиад томуунаас сэргийлээрэй🥶❄
Сүүлийн 3 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Та энэ дугаарт дунджаар 2 минут 15 секундийг зарцуулна⌛
TL/DR Хураангуй:📝
TikTok-ыг хориглож магадгүй
Аж үйлдвэрийн хувьцаа гайгүй, технологийн хувьцаа гайтай үе
АНУ-ын галт зэвсгийн экспорт үйлдвэрлэлээ давлаа
Amazon-ы үнэлгээ их наяд ам.доллар хүрсэнгүй
Apple хамгийн том технологийн компани болов
Маркетийн талаар бодол:
Энэ сарын 2-нд Холбооны Нөөцийн Банк/ХНБ/ бодлогын хүүг дахин 0.75%-иар нэмсэн.📈
Ингэснээр богино хугацааны зээлийн хүү 3.75% - 4% гэсэн түвшинд байгаа нь 2008 оны 1-р сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрлээ.🧐
Яагаад?🤨
ХНБ ам.долларын инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүг нэмж байгаа.📈
Дараагийн хурал 2023 оны 1/31-2/1-ний өдрийн хооронд явагдана. Тэр үед ХҮИ болон хөдөлмөрийн зах зээлээс хамаарч бодлогын хүү дахин нэмэх эсэх нь тодорхой болно.😲
Amazon-ы үнэлгээ их наяд ам.доллар хүрсэнгүй😪
Amazon их наяд ам.долларын үнэлгээтэй компани байхаа болилоо.😞
Amazon-ы хувьцаа 6 өдөр дарааллан унаснаар📉 2020 оны 4-р сараас хойш анх удаа 1 их наяд үнэлгээнээс доошоо орлоо.😲
Өнгөрсөн 7 хоногт Amazon зул сарын баярын борлуулалт тооцоолсноос доогуур байна гэж таамагласан.🤔
Технологийн томоохон компаниуд энэ жил эдийн засгийн хямрал, бодлогын өндөр хүү, инфляциас хамаарч ихээхэн дарамтанд байгаа.
TikTok-ын эсрэг🤛
АНУ-ын Сошиал медиа компаниуд өнгөрсөн 7 хоногт хуралдлаа.💁♀️
Meta болон Snap-ын хувьцаа TikTok-ын талаар мэдээ цацагдахад огцом өссөн.📈
Зөвлөв: Холбооны Харилцааны Коммис/ХХК/ АНУ-д TikTok-ыг хориглох нь зөв.✅ Яагаад: Аюулгүй байдал, эрсдэл. Засгийн газрын товчоонууд TikTok-ын эцэг компани болох ByteDance-ыг БНХАУ-ынх гэсэн үндэслэлээр шалгаж байгаа.
TikTok мэдээлэхдээ АНУ-ын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Хятадын газар нутагт хадгалдаггүй. Тиймээс ч Хятадын Засгийн газарт мэдээлэх албагүй байдаг гэв. Гэхдээ АНУ-ын эрх баригчид итгэхгүй байгаа.🙄
TikTok-ыг хориглох талаарх яриа Meta болон Snap-ын хөрөнгө оруулагчдын сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн бололтой.
Хоёр зах зээлийн түүх⚔
Dow Jones аж үйлдвэрийн хувьцааны дундаж өнгөрсөн 10-р сард түүхэндээ байгаагүй хамгийн сайн үзүүлэлттэй байна.💪
Нөгөө талд технологийн хувьцаанд гүнзгий ордог Nasdaq-ийн ханш тогтворгүй байсан.🙁
Энэ нь юу гэсэн үг вэ? Технологийн салбарын хувьд (ялангуяа томоохон компаниудад) өнгөрсөн 7 хоногт хэцүүхэн байгаагаа дуулгасан.😥
Технологийн хувьцааны үнэ ханш бодлогын хүү өсөх📈 тусам урт хугацаанд муухан📉 гүйцэтгэлтэй байдаг. Тэдний үнэ цэн нь ирээдүйн мөнгөн урсгалын хүлээлт дээр үндэслэдэг.
Microsoft, Meta, Google, Amazon гэх мэт компаниуд өнгөрсөн 7 хоногт 255 тэрбум гаруй ам.долларын зах зээлийн үнэлгээг алджээ!😲💲
АНУ-ын галт зэвсэг дуусч байна💣
АНУ 8500 ширхэг Javelin пуужин Украйн руу илгээсэн.🚀 Гэхдээ тэд нэг жилд ердөө 1000 ширхгийг үйлдвэрлэж чаддаг.😕
1 сая орчим их бууны сум илгээсэн. Гэхдээ тэд 1 сард ердөө 2000 ширхгийг үйлдвэрлэж чадна.
Мөн 1400 ширхэг Stinger нисэх онгоцны эсрэг пуужин харвагч илгээсэн.🚁
Эдгээр галт зэвсгүүд АНУ-д тодорхой хязгаартай үйлдвэрлэгдсэн.💣
Дахиад нийлүүлэх зэвсэг хомс байгаа хэдий ч зэвсэг үйлдвэрлэгчид буюу батлан хамгаалах компаниуд үнэхээр аз жаргалтай байна.
Өөрийн толгой дээрх өвсийг хар
Эсрэг талд Оросууд галт зэвсгээр хомсдож эхэлсэн тул дарангуйлагч найзуудаасаа тусламж хүсэж байна.🤝
Иран болон Хойд Солонгос энхийн цаг үед хэрэгтэй, хэрэггүй олон зэвсэг цуглуулж байснаа ОХУ-д нийлүүлж байна.🤜🤛
Хятадын хөрөнгийн зах зээл цэцэглэж эхлэв
Hang Seng Chine Enterprises индекс өнгөрсөн 7 хоногт 10 гаруй хувиар өслөө.📈
Яагаад?
Сүүлийн хэдэн сар Хятад улс Ковид-19-тай тэмцэхийн тулд хатуу хөл хорио тогтоож, үйлдвэрлэлээ зогсоогоод байснаа өнгөрсөн 10-р сарын сүүлээр хатуу хөл хориогоо цуцалснаар хөрөнгийн зах зээлийг өсгөхөд📈 хүргээд байна.
Баавгай зах зээлээр төрсөн аваргууд💪
Apple компанийн зах зээлийн үнэлгээ Google, Amazon, Meta-г нийлүүлсэн зах зээлийн үнэлгээнээс илүү том боллоо.🤯
Apple 2.307 их наяд ам.доллароор🤑 үнэлэгдэж эхэлсэн бол Google, Amazon, Meta нийлээд 2.306 их наяд ам.долларын үнэлгээтэй байна.💲
Тогтвортой Койн\Stable Coin\ гэж юу вэ?🧐
Та банкны ATM-ээс 20,000 төгрөг аваад хэтэвчиндээ хийсэн чинь маргааш нь 18,000 төгрөг, нөгөөдөр нь 25,000 төгрөг болчихсон байя гээд төсөөлье. Мэдээж тийм юм байхгүй. Харин крипто валютад үргэлж ийм зүйл болж байдаг болохоор энэ асуудлыг шийдэх гэж Stablecoin буюу Тогтвортой койн гарсан.
Stablecoin нь Америк доллар болон крипто валютын хооронд орших гүүр юм. Энэ нь үнийн хувьд тогтвортой дижитал хөрөнгө бөгөөд зарим талаараа цаасан мөнгө шиг ажилладаг хэрнээ крипто валютын шуурхай, гуравдагч этгээдгүй гүйлгээ хийх давуу талыг шингээж өгсөн тул цоо шинэ шийдэл юм.💁♀️✅ Үнийн тогтвортой байдал нь хөрөнгөд шууд суурилдаг. Барьцаа хөрөнгийн бүтцээрээ тодорхойлогддог үндсэн дөрвөн тогтвортой койны төрөл байдаг. Үүнд:
Цаасан мөнгөөр баталгаажсан
USD Tether
USD Coin
Криптогоор баталгаажсан
Dai
Үнэт металлаар баталгаажсан
Tether Gold
PAXG
Алгоритмын аргаар баталгаажсан
UST/TerraUSD
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.