- Octagon.mn
- Posts
- Энэ бол миний хаант улс
Энэ бол миний хаант улс
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -1 хэм хүйтэн.🥴 Энэ 7 хоног шөнөдөө хасах хэмтэй сэрүүн тул дулаан хувцаслаарай.🥶❄
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв? 🤨
Та энэ дугаарт дунджаар 2 минут 15 секундыг зарцуулна⌛
Хураангуй:📝
Хувьцаа болон дэлхийн эдийн засгийн мэдээ
Meta-ийн дотоод асуудал
Apple үнэд оржээ
Энэ бол миний хаант улс
АНУ, Канад архинаас уйдав уу?
Газрын тосны дайн эхэллээ
Төвөгтэй улсуудын дипломат харилцаа
Маркетийн талаар бодол:
Хувьцаа болон дэлхийн эдийн засгийн мэдээ:
Өнгөрсөн 7 хоногт Microsoft болон Google орлогын тайлангаа сайнгүй гарсныг дуулгасан нь хөрөнгийн зах зээлийг доош нь татав.
Дэлхий нийтийн хэмжээнд технологийн том компаниуд дараагийн эдийн засгийн хямралд бэлдээд цомхотгол хийж, үйлчилгээнийхээ үнийг нэмж байна. Харин эсрэг талд хөрөнгө оруулагчид технологийн компаниудад эзэмших хувьцаагаа зарж, илүү найдвартай зүйлст хөрөнгө оруулж байна. Найдвартай зүйлс гэхээр үнэт металл эсвэл галт зэвсэг байх нь ойлгомжтой юм.
Meta-ийн дотоод асуудал😲
Мета компанийн гол хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Зукербергт илгээсэн захидал: 📩
Эрхэм Meta,
Metaverse дээр мөнгө дэмий үрэхээ зогсооно уу.❗
Altimeter Capital-ын дарга бөгөөд гүйцэтгэх захирал Брэд Герстнер.
Жич: Ажилчдаа цомхотговол бид дургүйцэхгүй.
Хувьцаа эзэмшигчид урт хугацаандаа амжилт үзэхийн тулд Метаг ажилчдынхаа тоог 20% бууруулж,📉 VR-д жилд 5 тэрбум ам.доллараас илүү дүн зарцуулах ёсгүй гэж үзэж байна.
"Мета нь шилдгүүдийг өөртөө татах, урамшуулах, хамтрахын тулд хөрөнгө оруулагч, ажилчдийн технологид итгэх итгэлийг дахин сэргээх хэрэгтэй" гэж захидалдаа бичжээ. 🖋
Хэдий тийм ч Зукерберг Уалл Стрийт болон хувьцаа эзэмшигчдэдээ дунд хуруу өгч, “Meta” гэх хөлөг онгоцны ахмад хэн болохыг мэдрүүлэхийг хүссэн бололтой.👊
Apple үнэд оржээ📱📈
Apple TV хөгжмийн үйлчилгээнийхээ үнийг өсгөлөө. 📈Apple + Apple Music-ийн хөгжмийн лицензийн зардал нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.😑
Apple Music-ийн үйлчилгээний сарын эрх 10,99$ бол тэдний өрсөлдөгч Spotify 9,99$ байна. Харин Apple TV-ийн үйлчилгээний нэг сарын эрх 7$-ын үнэтэй байна.💲
Энэ бол миний хаант улс🤴👑
Элон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор💲 худалдан авснаар Твиттерийн хувьцаа 10-р сарын 28-ны Баасан гарагаас хойш Нью Йоркийн хувьцааны биржнээс хасагдлаа.😲🤨
Твиттерийн гүйцэтгэх захирал асан Параг болон удирдах шатны 2 ажилтныг чөлөөллөө. Түүний гол зорилго Твиттер дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох тал дээр ажиллах юм. Жишээлбэл, Твиттерийн төвөгтэй дүрэм журмыг өөрчилж, хориг арга хэмжээ авахуулсан хэрэглэгчдийг цагаатгах. Магадгүй АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Доналд Трампыг эргүүлж твиттер дээр авчирч болох юм. Элон Маск Трампыг эргүүлэн авчирна гэж жиргэсэн шүү дээ.🐤
АНУ, Канад архинаас уйдав уу?😪🥂
АНУ өөрсдийгөө эрх чөлөөний өлгий гэж нэрлэдэг хэдий ч дэлхийн хамгийн олон шоронгийн хоригдолтой орон. 🙄Товчхондоо мэдрэл муутай.😖
Түүхээс авч үзвэл, 1930-аад онд каннабисийг дотооддоо хориглосон❌ бол 1970-аад онд дэлхий нийтийн хэмжээнд хориглосон. Харин 2013 оноос хойш хуулиндаа зөвшөөрч эхэлсэн.✅
Тэгвэл дэлхийн хамгийн том каннабисны компани болох Canopy Growth гэх Канад компани АНУ-ын зах зээл рүү нэвтэрч байна.
“Canopy USA” нэртэй болж, Acreage Holdings, Wana Brands, Jetty зэрэг компанийг удирдах гэнэ.
Уг мэдээллийн дараа компанийн хувьцаа огцом өсөж,📈 (WEED-CA +21.27%) хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна.
Сонирхолтой баримт: АНУ-ын марихуаны салбар 2026 он гэхэд 50 гаруй тэрбум ам.доллар💲 давна гэж тооцоолж байгаа.
Газрын тосны дайн эхэллээ🤯⚔
OPEC-ын улсууд АНУ-ын эсрэг газрын тосны дайн зарлаж байна.⚔
АНУ Доналд Трампыг ерөнхийлөгч байх үед газрын тосны олборлолтоороо хэрэглээгээ хангалттай хангадаг байсан тул хэсэг хугацаанд газрын тос экспортолсон.
Харин одоо газрын тосны хэрэглээ нь олборлох хэмжээнээс хэтэрсэн тул газрын тос импортлох хэрэгтэй болоод байна.
Энэ нөхцөл байдлыг далимдуулаад дэлхийн нийт газрын тосны 40%-ийг нийлүүлдэг OPEC-ын Венесуэл, Саудын Араб, Катар зэрэг улс газрын тосны үнийг хүссэнээрээ өсгөх📈 эрсдэлтэй юм.
Төвөгтэй улсуудын дипломат харилцаа🤝
Сүүлийн 200 жилд Герман улсын хувьд Франц яг л байнга муудалцаад эргээд эвлэрдэг найз охин шиг л байлаа. Харин одоо ахиад нэг муудвал бүр мөсөн салахаар байна.
Хоёулаа шинэ төсөв баталснаа нэгнийгээ шүүмжлэх нь тэр. 😯
Герман дотооодын компаниудаа аврахын тулд 200 тэрбум евро төсөвлөжээ.
Францын эрх баригчид "Германы канцлер Олаф Шольцын үйлдэл нь Европын Холбооны дотор хамгийн гүнзгий хуваагдлыг бий болгож байна" гэж мэдэгдэв.
Франц, Герман бол Европын холбооны эдийн засгийг тэргүүлэгч орон юм. Тэдний эв нэгдэл нь ЕХ-ны бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой.
NFT гэж яг юу вэ?🧐
Элон Маск, түүний гэргий Канад гаралтай дуучин Граймс\Grimes\ нараас эхлээд NBA-ийн алдартай одууд, уран бүтээлчид, томоохон компаниуд гээд бүх салбарын алдартай эрхмүүд энэ зах зээл рүү шууран орж хэрхэн олон сая долларын💲 ашиг олоод байна вэ? гэдэг нь сонирхолтой.
Мэдээж хамгийн чухал нь тан шиг бас над шиг жирийн хөрөнгө оруулагч л байх боломжтой хүн хэрхэн энэ салбар руу орж ашиг олж сурах вэ?...