- Octagon.mn
- Posts
- Энэ сард Баавгай юу Бух уу?🐂🆚 🐻
Энэ сард Баавгай юу Бух уу?🐂🆚 🐻
Өглөөний мэнд! АНУ-д хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хичээлийн хэрэгслийн бичиг хэргийн нэг өрхийн дундаж зардал $890 байдаг. Энэ тоо Монгол улсад ямар байдаг бол?! 🫣
Энэ сард Баавгай юу Бух уу?🐂🆚
🐻
Шинэ сар эхэллээ. Хичээл сургууль ч эхэллээ. Харин крипто зах зээл маань юу болох бол? Шинжээчдийн таамаг, ханшийн түүх бидэнд юу өгүүлж байгааг харцгаая.
Зах зээлийн томоохон 2 крипто валютын ханш сүүлийн 5 жилд хэр зэрэг унасныг харцгаая.
2016 оноос хойш Биткойны ханш дунджааар -6%-иар унасан.
Тэгвэл 2019 оноос хойш Этириумийн ханш -9%-иар унажээ.
Ханш нээх улирал эхэлж байгаатай зэрэгцэн хөрөнгө оруулагчид крипто зах зээлд хөрөнгө оруулах улирал мөн эхэлж байгаа юм. Тэгвэл шинжээчдийн гаргасан энэ 9 сарын боломжит тохиолуудыг харвал:
Томоохон хөрөнгө оруулагчид крипто зах зээлийн алдагдал, ашгийн татварын улмаас зах зээлээ орхих магадлалтай.
Үндсэн зах зээлээ дагах магадлал өндөр.
S&P 500 сүүлийн 20 жилийн турш 9-р сар бүрд дунджаар -1.1% уналттай байжээ.
Мөн крипто зах зээл ч уламжлалт зах зээлтэй харилцан хөдөлгөөн үзүүлэх нь нэмэгдсэн тул томоохон индексүүдийн хөдөлгөөнийг дагах магадлал өндөр байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар Биткойны ханш S&P500 индексийн ханшийн хамаарал 0.49% байгаа юм. Тэгвэл хөрөнгө оруулагч та бүхэн дараах өдрүүдийг тэмдэглээд аваарай!
9 сарын 12-ны Мягмар гараг- Gary Gensler Конгресс-т мэдүүлэг өгнө
9 сарын 13-ны Лхагва гараг- АНУ-ын өнгөрсөн 8-р сарын инфляци гарна
9 сарын 19-20-ны Мягмар, Лхагва гараг- FOMC-ын уулзалт болон ХНС-аас бодлогын хүүг тайлагнана
9 сарын 27-ны Лхагва гараг- Gary Gensler Конгресс-т дахин мэдүүлэг өгнө
гэнэ дээ…
Wonderlust 🍎
Apple компани жил бүрийн 3-р улирлын эхний сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Тэгвэл энэ жилийн товыг 9 сарын 12-ны Мягмар гарагт товложээ.
Энэ жилийн онцлох бүтээгдэхүүн iPhone 15 загварын гар утас байх нь гарцаагүй билээ.
Тэгвэл iPhone 15 шинэ загвар ямар байх төлөв байна вэ?
Харагдах байдал: iPhone 15 загварын гар утас нь гаднах эксториор байдлаар iPhone 14 загвараас ялгарах өөрчлөлт ороогүй бөгөөд “Dynamic Island” гэсэн нэмэлт функцтэй гарах төлөвтэй байгаа юм.
iPhone 15 нь 4 төрлийн загвар гарах хүлээлттэй байгаа. Үүнд:
iPhone 15 болон iPhone 15 Pro- 6.1 инч дэлгэцтэй бол iPhone 14-тэй яг адил хэмжээтэй
iPhone 15 Max болон iPhone Pro Max- 6.7 инч дэлгэцтэй гэх хүлээлттэй байна.
Шинэ өнгө: Шинээр гарч байгаа загварт цэнхэр болон шар өнгийг өөрчилж шинэ төрлийн өнгийг танилцуулах магадлал өндөр байгаа ба iPhone 15 загварын ар тал мөн адил шилэн байж магадгүй. Мөн өнгө тус бүр өөрийн гэсэн ижил өнгийн USD-C кабел дагалдах гэнэ. Энэхүү ижил өнгийн кабел нь iMac загварын компьютерыг танилцуулахад гарсан шинэчлэлт ба энэ удаа iPhone загварт нэвтрүүлж магадгүй л юм.
Нэмэлт өөрчлөлт: АНУ болон Европын холбооны шахалтын үндсэнд iPhone гар утас “Lightning” цэнэглэх портыг халж type-c портыг нэвтрүүлж эхэлж байгаа билээ. Тэгвэл энэ удаа сүүлийн үеийн type-c портыг iPhone 15 загварт оруулж өгч байгаа ба шинэ чипийг суурилуулах гэнэ.
Мөн АНУ дахь iPhone 14 загвар биет симний оролтыг хэрэглээнээс халж Esim ашиглаж эхэлсэн ба энэ удаа АНУ-аар зогсохгүй Европын зарим орны зах зээлд нийлүүлэх загвар мөн адил биет симний оролтгүй байх магадлалтай гэнэ.
Үүгээр iPhone 15 загварын гар утасны онцлох шинэчлэлт дуусаж байгаа ба “Wonderlust” арга хэмжээний үеэр танилцуулах цуврал бүтээгдэхүүн “Apple Watch Series 9” болон “iOS 17” байх гэнэ.
Ердөө 8-хан хоноод энэ бүх магадлал биеллээ олох нь ээ.
Жил бүрийн арга хэмжээн дээр шинэ үйлдэлийн систем болон ухаалаг цаг танилцуулах нь жам болоод байна уу даа…
Цатгалан уу? Боломжгүй юу?
Эдийн засагчид өсөлттэй байгаа эдийн засгийн тухай л яриад байхаас дундаж болон дунджаас доогуур давхаргын иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэж байгаа болов уу? Инфляцийг тогтвортой барих нь нийгмийн эмзэг давхаргыг хамгаалах гол зорилготой. Тэгвэл АНУ-ын хувьд ямар арга хэмжээ авч байна вэ?
Өнгөрсөн 8-р сард АНУ-ын “Нэмэлт Хоол Хүнсний Тусламжийн Хөтөлбөр”-өөр дамжуулан хоол хүнс авдаг иргэдийн тоо 42%-иар буурчээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 55% нь хоол хүнс худалдан авах санхүүгийн чадамжгүй байгаа нь өнгөрсөн жилийнхээс 2 дахин илүү гэх үзүүлэлт гарчээ.
3 хүн тутмын 2 нь энэ тусламжаар ирэх хүнсний төлбөрийг зээл тавьж авдаг байна
Тэгвэл 3 хүн тутмын 1 нь хоол хүнсээ худалдан авах боломжгүй санхүүгийн дарамтад байдаг. АНУ-ын хүн ам тооллогын холбооноос энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй талаар мэдээлж байна.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор дэлхий нийтэд хичээлийн бэлтгэл ажилд томоохон зардал гарч байгаа энэ үед хүүхдээ хичээлд нь явуулах уу? Оройн хоолны хүнсээ авах уу? гэх томоохон асуудал тулгарч байгаа бололтой…