• Octagon.mn
  • Posts
  • Bullish юм уу? Bearish юм уу?

Bullish юм уу? Bearish юм уу?

Мягмар гарагийн мэнд! Гадуур шатахууны хомсдол үүсэж байгаа мэт шатахуун түгээх станцуудын дараалал түгжрэл үүсгээд байгаа сурагтай. Дайны хажууд дажин гэгчээр энэ зэрэг хэцүүхэн л даваа даа.

Илүүдэл $$$

АНУ-ын хувьд цар тахлын үеэр их хэмжээний бэлэн мөнгийг нөөцөлж авсан тул одоогийн байдлаар нийт $2.1 их наядын бэлэн мөнгөний хадгаламжтай гэнэ. Өнөөдөр иргэдийн амьдрал энгийн хэв маягтаа буцаад шилжсэн тул нөөц хэлбэрт байсан тус бэлэн мөнгө гүйлгээнд орж эхэлжээ. Deliotte-ийн гаргасан судалгаагаар тус мөнгөнөөс $433 тэрбум нь шинэ жил, зул сарын баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор бэлэг, баярын хоол хүнс зэрэг зорилгоор өрх бүрээс зарлага гарч байгаа аж.

  • АНУ-ын нэг өрхийн баярын өдрүүдэд зарцуулах мөнгөн дүн өмнө жилийн дундаж $1650-аас 14%-иар өсөх хүлээлттэй байна.

  • Энэ жилийн худалдан авагчдын 40% нь ирэх 12-р сард зарлага гаргах бөгөөд өмнө жилийн дүнгээс 29%-иар өсөөд байгаа юм.

Цар тахлын үед АНУ-ын хадгаламжийн хүү огцом буурч, иргэд хөрөнгө оруулалтын хэлбэрийг ихээр сонирхон бэлэн мөнгөний зах зээлийн үнэлгээ $5.73 их наяд болтлоо тэлээд байсан. Тэгвэл СЗХ-ноос энэ мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа сурагтай. Томоохон хөрөнгө оруулалтын фирмүүдтэй уулзалт хийгээд явна гэнэ шүү цаана чинь…

Bullish юм уу? 📈Bearish юм уу?📉

Дэлхийн хамгийн анхны Биткойн дээр суурилсан биржээр арилжаалагддаг сан болох BITO-гийн арилжааг тэртээ 2021 оны 10 сард эхлүүлж байсан. Биткойн нь ETF-тэй болсон нь хөрөнгө оруулагчдад илүү хялбар шинэ замыг нээж өгсөн юм.

ARK Investment Management-ийн ахлах хөрөнгө оруулагч Cathie Wood өөрийн нэр дорх Биткойн ETF-ийг зарж эхэлсэн хэдий ч Биткойн өсөлт үзүүлнэ гэсэн байр суурь дээрээ бат зогсож байна.

10 сарын 23-наас эхлэн өөрийн нэр дээрх нийт 700,000 ETF-ийг зарж эхэлсэн ба GBTC ETF нь Биткойны үнийг тогтвортой барих зориулалт бүхий нууцлалын гэрээтэй байдаг байна.

Өссөөр байхад зарсаар байх уу?

Өнгөрсөн 2022 оны 5-р сараас хойш хөөцөлдөж явсан энэхүү ETF-ийг саяхнаас зах зээлд танилцуулсан нь крипто зах зээлийг сэргээж, улмаар Биткойны ханшид хангалттай хэмжээний нөлөөг үзүүлээд байгаа юм.

Хэдийгээр Binance, FTX биржүүдийн хэрэг зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч ETF болоод хөрөнгө оруулагчдын хандлага эерэг хэвээр.

ARK Investment Management гэхэд л нийт 5.6 сая ширхэг ETF буюу зах зээлийн 65%-ийг дангаар эзэмшиж байна.

X зар сурталчилгаанаас $75 саяыг алдах эрсдэлтэй байна

Elon Musk-ын цахим сүлжээний платформ болох X зар сурталчилгааны орлогоос $75 саяыг алдах эрсдэлд хүрээд байна.

Энэ асуудал Еврей хүмүүсийг буруутгасан нийтлэлүүдээс үүдэлтэй бөгөөд Warner Bros Discovery, Walt Disney зэрэг томоохон компаниуд X платформоор дамжих зах сурталчилгаагаа зогсоох шийдвэрт хүрчээ.