- Octagon.mn
- Posts
- Дайны бизнес цэцэглэж байна
Дайны бизнес цэцэглэж байна
Маргааш орой яахын?👻 Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 12 хэм дулаан цэлмэг🌞, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. 🍂🍁Өнгөрсөн 7 хоногт дэлхий нийтэд ямар үйл явдал болж өнгөрсөн бэ?🗓
Энэ дугаарт та дунджаар 2 минут 13 секундийг зарцуулна⏳
Юу болсон гээч:📝
Та крипто виза карттай болмоор байна уу?💳💰
Инфляци уу, ажилгүйдэл үү?📈📉
Крипто зах зээлийн шинэ халим улс🐋
Дайнд хэн хождог вэ?⚔️
Дэлхийн III дайн хэнд хэрэгтэй гэж?💣
Маркетийн талаар бодол :
Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт гарсан АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 9-р сарын тайлан:🗂
АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.5%, 0.2% буурав📉
1 цагийн дундаж орлого жилийн өмнөхөөс 5%-иар өссөн📈
Чөлөөт цаг нь хөдөлмөрийн зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн📊 (ХНС-гийн хувьд хөдөлмөрийн зах зээл цэцэглэнэ гэдэг нь муу мэдээ)
Тайлангаас харахад ирэх 11-р сард ахиад 0.75%-иар бодлогын хүү нэмэгдэх нь.💸
Крипто мэдээ:
Хөрөнгийн зах зээл цохилтод орсноор крипто валют дарамтыг дахин мэдрэв. 18K-22K бол Биткойныг ажиглах гол түвшин болчихсон.🔄
Google Cloud Coinbase-тай хамтран криптог хүлээн авдаг болгоно.♻️
BNY Mellon крипто хадгалах үйлчилгээг эхлүүлээд байна.🛟
Ripple Lemonway & Xbaht-тай хөрвөх чадварын системээр хамтран ажиллаж эхлэв.🧵🪡
Coinbase Сингапурт крипто үйлчилгээг санал болгох зохицуулалтын зөвшөөрөл авсан сайн мэдээ дуулгав.🎊
Binance Twitter-ийн гэрээний дагуу 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.💰
Португали улс 12 сараас богино хугацаанд эзэмшиж байсан бүх криптогийн ашигт 28%-ийн татвар ногдуулахыг санаархаж байна. Крипто хаашаа, бид тийшээ.🔮
Өнөөдөр Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо буюу FOMC протокол тодорхойгүй байдлыг авчрах болно.☄️
Bittrex крипто бирж Иран, Судан, Сири, Куба зэрэг улстай бизнес хийж, мөнгө угаахтай тэмцэх дээр зөрчил гаргасан хэргээр 29 сая ам.доллароор торгуулав.⛔️
FTX болон Visa нь крипто карт нэвтрүүлнэ💳
Visa бол дэлхийн картын зах зээлийн хамгийн том компани тул өдөр тутмын худалдан авалтдаа крипто валют ашиглахад хялбар болгохыг хичээж буй энэ алхам нь крипто зах зээлийн хувьд чухал ач холбогдолтой.🌪
Хойд Солонгос крипто ертөнцийн халим болох нь🇰🇵🐋
Тэр мөнгийг юунд зарцуулдаг вэ? Өөрсдийн агуу удирдагчийн тансаг амьдрал болон Хойд Солонгосын цөмийн зэвсэг, бас бус дарангуйлах зүйлст.
2016 онд Бангладешийн банк руу Хойд Солонгосын хакерууд халдаж 951 сая ам.доллар Филиппин болон Шри Ланк улсаар гаргах гэж оролдсон. Хэд хэдэн гүйлгээ амжилттай болсны дараагаар Холбооны нөөц тохиолдлоор хориг арга хэмжээ авч “Jupiter Seaways Shipping” гэх Грек компанийн давхацсан нэр Филиппинд илэрч 851 сая ам.доллар үлдсэн байсныг санаж болно.🗃
Тэгвэл энэ оны 3-р сард Axie Infinity-ын Ronin Bridge-ээс 600 сая ам.долларын крипто, Harmony Bridge-ээс 100 сая ам.доллар тус тус хулгайлсан.🔐🔓
Хулгайлсан криптог угаалгахгүйн тулд АНУ өнгөрсөн 5-р сард Blender, 8-r сард Tornado Cash гэх крипто холигч платформыг хориглосон. Холигч нь крипто эх сурвалж хаягийг мөрдөхөд хүндрэлтэй болгодог үйлчилгээ юм.🛡
Дайны бизнес цэцэглэж байна...💣🔫
Дэлхийн нийтээр эдийн засаг сүүлийн 8 сарын хугацаанд хэцүүхэн байлаа. Харин галт зэвсгийн зах зээл гайхамшигтай цэцэглэж байна. Батлан хамгаалах компаниуд буюу зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцаа 120 хүртэлх хувиар өссөн байна.
Тодруулбал, автомат Калашников загварын галт зэвсгийг Украйн болон Оросууд аль аль нь хэрэглэж байна. 🇷🇺🇺🇦
Цагаан арьс европчуудын хобби нь дайн дэгдээж шинэ дрон, робот, хүйтэн дайны үед хэрэглэх боломж олдоогүй хадгалах хугацаа нь дуусч байгаа зэвсгээ ашгүй хэрэглэх, цаашлаад зарах боломж олдож байгаа.🔫💣
Элон Маск, АНУ-ын ерөнхийлөгч Байден болон тэдний шинжээчдийн үзэж буйгаар энэ дайнд Оросууд хожигдох гэвэл цөмийн зэвсэг ашиглах магадлал өндөр гэдэгт санаа зовж байна.💔
Украйн газар алдлаа🇺🇦🏔
Украйны 4 бүс нутаг ОХУ-ын хэсэг болохоор болсон. Луганськ, Донецьк, Запоризиа, Херсон зэрэг эдгээр бүс нутагт болсон сонгуульд Оросоос санхүүжилттэй нэр дэвшигчид хүн бүрийн саналыг авахын тулд зэвсэглэсэн цэргүүдтэйгээ өрх бүрд очиж саналын хуудсыг бөглүүлж авсан гэнэ.🗳
Путин эдгээр бүс нутгийг буцааж авах гэж оролдвол цөмийн зэвсэг ашиглана гэдгээ тодорхой мэдэгдсэн.💥
Хувьцаа болон Эдийн засгийн мэдээ:🧮
Хөрөнгийн зах зээл улаанаар эргэлдсэн үнэхээр будлиантай цаг үе! Бондын зах зээл дахин нээгдэж, хөрөнгө оруулагчид өнөөдөр Холбооны Нөөцийн Сан(ХНС) юу гэж хэлэхийг хүлээсэн хэлбэлзэлтэй өдрүүд өнгөрч байна.🔚🔜
Chase компанийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон өчигдөрхөн "Бид 3-6 сарын турш эдийн засгийн хямралд орно" гэж үзэж байгаагаа мэдэгдэв.📆
Nomura-гийн эдийн засагчид 2023 он хүртэл эдийн засгийн уналт үргэлжилж, ажилгүйдлийн түвшин 6.4%-д хүрнэ гэж үзэж байна.📈
Хятадад Ковидийн тохиолдол нэмэгдэж байгаа тул чипийн хувьцаанууд ихээхэн дарамтад өртөж байна.🪫
NFT-ийн хэрэглээний жишээ:📜
Таних тэмдэг, сертификат, үнэмлэх📑
NFT нь бараа, хөрөнгийн талаарх өвөрмөц мэдээллийг агуулж байдаг тул тэдгээрийг таних тэмдэг, сертификат, үнэмлэх, мэргэшлийг блокчэйн дээр бүртгэхэд тустай болгодог.
Угтаа хүн бүрийн хувийн мэдээлэл, эрүүл мэндийн түүх, боловсрол, хаяг гэх мэт зүйлс нь давтагдашгүй өвөрмөц таних тэмдэгтэй байдаг. NFT нь эдгээрийг дижитал хэлбэрт шилжүүлэх боломжтой бөгөөд та мэдээллээ удирдаж хянахад илүү хялбар болно.
Анхаарна уу!! Дээр дурдсан мэдээ мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш тул та хөрөнгө оруулах талаар сонирхдог бол DYOR буюу судалгаа шинжилгээгээ маш сайн хийхийг хүсье. Та дэлхий нийтэд болон дотоодод болж буй Блокчэйн, Крипто, NFT зэрэг дижитал өмч хөрөнгийн талаар сонирхолтой, ашигтай мэдээллийг олж авах болно.