• Octagon.mn
  • Posts
  • Та гомдоллох эрхтэй

Та гомдоллох эрхтэй

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞Өнөөдөр 0 хэм , үүлэрхэг өдөр болох нь ээ. 🥶 Энэ 7 хоног шөнөдөө -10 хэм🌨 хүйтэн тул дулаан хувцаслаарай🥶❄

Сүүлийн 3 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Та энэ дугаарт дунджаар 2 минут 15 секундийг зарцуулна⌛

Хураангуй:📝

  • Уурхайчид асуудалд оров

  • 97%-ийн луйвар

  • Coinbase бооцоо тавилаа

  • Та гомдоллох эрхтэй

  • Twitter дээр NFT аваад зарж болох уу?

  • 10 сая ам.долларын орлоготой virtual охин

Маркетийн талаар бодол:

Сүүлийн 7 хоногт крипто зах зээлийг хөдөлгөсөн гол хүчин зүйл нь Элон Маск Твиттерийг худалдаж авсан явдал байлаа.😉Энэ талаар мэдээлэл гарах үед DogeCoin койны үнэ цэн өссөн хэдий ч Твиттерийг худалдаж авснаас хойш DogeCoin-ыг дахиж нэг ч дурдаагүй байгаа. 🤔

Жил бүрийн 11 & 12-р сард ихэвчлэн зах зээл өсөлттэй байдаг. Түүнчлэн Хятад улс Ковид-19-тэй тэмцэх аргаа арай сулруулж, үйлдвэрүүд үүд хаалгаа нээж эхэлж байгаа гэх баталгаагүй мэдээлэл сошиалаар тархаж байна.📱 Хятадын зах зээл сүүлийн хэд хоногт өсөлттэй 📈байгааг бодоход үнэн байж мэднэ. J.P Morgan дэлхий нийтийн хэмжээнд бодлогын хүүг 2023 оны эхэн хүртэл нэмэхээ зарлаад байгаа.

Тэгвэл урьд шөнө манай цагаар 02:00 орчимд АНУ-ын төв банкны захирал Жером Повел бодлогын хүүг дахиад л 0.75 хувиар нэмчихлээ. 🥱😵Энэ үйлдэл нь эдийн засаг уналтад ороход дахиад л дарамт үзүүлнэ. Тэд яг юу боддог бол?🫣😮‍💨

Гэхдээ нөгөө талд крипто зах зээл тогтвортой байна. Магадгүй том тоглогчид бүгд ороод ирчихсэн, өөрсдийнхөө том хувийг худалдаж аваад дарахаар шийдчихсэн юм болов уу?💎

Крипто мэдээ:

Уурхайчид асуудалд оров🤯

Bitcoin (BTC)-ны биеийн байдал сүүлийн үед тогтвортой байгаа хэдий ч miner-уудын хувьд сайнгүй байна.😞

Пүрэв гарагаас хойш Core Scientific (CORZ) компанийн хувьцаа 78%-иар буурсан📉 бол Даваа гарагт Argo Blockchain (ARBK) 55%-иар унав.😖

Тэд хэн бэ? 🤨

Тэд крипто зах зээлийн хамгийн том хоёр крипто олборлогч юм. ⛏

Argo гэхэд л өнгөрсөн сараас эхлэн бэлэн мөнгө босгох зорилгоор олборлогч төхөөрөмжнөөсөө зарж эхэлсэн.💲

Uniswap дээр байгаа нийт токенуудын 97% нь луйвар гэнэ😲

Судлаачид "Токенуудын 90% нь түгжих функцтэй гэрээнүүд ихэвчлэн "Rug Pull" төрлийн луйвраар төгсдөг" гэв.💻🎮🖲

Тэд "machine learning" арга барилаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар 27,000 токений гүйлгээний мэдээлэлд анализ хийж 99%-ийн оновчтойгоор таамаглаж чадсан.💪

Одоогоор 27,000 токеноос 631 нь луйврын хандлагагүй байна гэж дүгнэж байна.🔎

Coinbase ҮЦБК-ынн эсрэг Ripple дээр бооцоо тавилаа💵💰

АНУ-ын ҮЦБК(Үнэт цаас биркийн коммис) Ripple Labs-ын Ripple-ийг хууль бус үнэт цаас гаргасан гэж үзээд шүүхэд өгсөн. Тэр нь сунжирсаар 2 жил болчихжээ.

Харин АНУ-ын хамгийн том крипто биржүүдийн нэг Coinbase Ripple Labs-ыг өмөөрч дэмжиж 👍байгаагаа зарлав. Тэдний байр суурь нь "ҮЦБК крипто салбарыг өргөн хүрээнд нь заналхийлж байна" гэж үзсэн.

Тэгэхээр ҮЦБК магадгүй энэ хэрэгт хожигдож ч магад.💀

Та гомдоллох эрхтэй😉

Твиттерийн титэм Элон Маскийн толгой дээр заларсан энэ үед цоо шинэ сонирхолтой шийдэл гаргаж ирэв.🤔 Тэр нь Monty Python киноны хэсгээс санаа авсан мэт "дүр эсгэх" үйлчилгээ гаргана гэсэн нь магадгүй зүгээр л наргиж биз.

Сошиал дээр хэрүүл хийх гэж гомдоллодог төрлийн хүмүүст зориулаад 8$ төлбөл бусад нь хайхарч байгаа дүр эсгэх бололтой. Тийм хүмүүсийн гомдоллодог шалтгаан нь анхаарлын төвд орох шүү дээ.🤷‍♀️

NFT мэдээ:

Твиттер дээр NFT аваад зарж болох уу?🧐

Илон Маск Твиттерийг худалдаж авснаас хойш Твиттерийн хөгжүүлэлтийн баг NFT Tweet Tiles гэх функц нэвтрүүлэхээ зарласан. Энэ нь Твиттер дээр NFT арилжаалах болон тухайн NFT-ийн зохиогч болон бүтээлийнх нь нэрийг ил тодоор харах боломжтой болох юм.

Энэ функцийг Rarible, MagicEden, Dapper Labs, Jump.Trade зэрэгтэй хамтарч туршиж эхэлжээ.

Мөн өнгөрсөн 10-р сарын эхэнд Илон Маск “Твиттерийг худалдаж авах нь Х бүтээх хурдасгагч юм, бүх зүйлийн апп”

Тэр бүх зүйлийн апп-ийг Х гэж нэрлэх гэж байгаа бололтой.😯

Метаверс мэдээ:

10 сая ам.долларын орлоготой виртуал охин💲💁‍♀️

Хиймэл оюун ухаан бидний уйтгартай ажлуудыг хийж, харин хүмүүс инстаграм дээр уран зураг, гэрэл зураг эсвэл хагас нүцгэн зургаа хийдэг л ажилтай болно гэж бодож байвал та аймшигтай андуурч байна.🤏

Miquela (https://www.instagram.com/lilmiquela/) нэртэй 19 настай виртуал охин 2021 онд 10 гаруй сая ам.долларын орлого олжээ. 😲💲Тэр бол хиймэл оюун ухаант виртуал инфлуенсер. Тэр хүмүүс шиг шүүмжлүүлэхээс айхгүй, гомдохгүй, таргалахгүй, хөгшрөхгүй бас үхэхгүй.🤑

Тиймээс ч олон компанид Miquela таалагдаж байгаа. Тэгвэл Монголын виртуал модель Amara(https://www.instagram.com/amara_gram/?hl=en) хэзээ 10 сая ам.доллар жилд олдог болох болдоо?

NFT-ийн хамгийн түгээмэл хэрэглээг дурдъя:

  • Дижитал урлаг болон дуу хөгжим,

  • Виртуал хөрөнгө болон хаяг

  • Тоглоомын зүйлс(Ховор зэвсэг болон хувцас хэрэглэл(арьс, дизайн, өнгө, хувцас г.м))

  • Цуглуулга

  • Токенжүүлсан тансаг бараа бүтээгдэхүүн (Жишээ нь, үнэтэй ховор дарсны талаарх баримтыг QR кодын тусламжтайгаар хэрэглэгч мэдэж авах боломжтой болсон)

  • Бодит ертөнц дээрх хөрөнгө (Өмчлөх эрх)

Анхаар❗❗❗Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.