SOLANA 100х 🤯

Шинэхэн 7 хоногийн мэндээ! Зул сарын баяр болоод л удахгүй шинэ жил гээд явж өгөх нь дээ. Манайхан бэлэн байгаа биз дээ? гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

SOLANA 100х 🤯

Сүүлийн саруудад крипто валютын ханш өсөлттэй, тэр дундаа SOLANA өндөр өсөлттэй байлаа.

Өнгөрсөн 9 сарын 22-нд төвлөрсөн бус зах зээлийн нийт хэмжээ $13.24 сая байсан бол энэ 12 сарын 20-ны байдлаар $1.55 тэрбумын үнэлгээнд хүрч өсчээ.

Үүний хүрээнд SOL хослолуудын өсөлт ч мөн адил өссөнөөр USDT хослолоос илүү өсөлттэй байгаа юм. Тухайлбал,

  • ETH/BTC -30%-ийн уналттай

  • SOL/BTC +260%-ийн өсөлт үзүүлж, тасралтгүй өссөөр байна

  • SOL/ETH +410%-ийн өсөлт үзүүлж, үргэлжилсээр байна

Гэхдээ дан ганц SOLANA ганцаараа ингэж өсөөгүй ээ. “Memecoin” гэж нэрийддэг жижиг койнуудын өсөлт ч их байна. Үүний тод жишээ нь “X” платформ дээр дэлгэрсэн $DogWifiHat гэх койнд $52-ийн хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч 1 сар хүрэхгүй хугацаанд хөрөнгө оруулалтаа $112,000 болгож өсгөж чаджээ.

Ингээд харвал “X” дээр байгаа Memecoin-оор мөнгө олох боломжтой ч юм шиг …🤔

Инфляц 📉

2024 он хаяанд ирсэн энэ өдрүүдэд АНУ-ын инфляц зорилтот түвшинд хараахан хүрч амжсангүй.

2022 онд 9.1%-тай байсан инфляцыг шат дараалалтайгаар бууруулж 2%-д хүргэнэ гэх төлөвлөгөөтэй байсан ба оны төгсгөл үе буюу өнгөрсөн 11 сарын инфляцын мэдээллээр 3.1%-тай байв.

ХНС-гийн зүгээс инфляцыг бодлогоор бууруулж 2%-д хүргэх байр суурьтаа бат зогсож байгаа ба эдийн засагчдын зүгээс 2024 оны 2-р улирал эхлэх үед 2%-д хүргэх боломжтой хэмээн таамаглаж байгаа юм

  • Инфляц доогуур байх үед орон сууц, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт идэвхжиж ипотекийн зээлийн олголт ч мөн дагаад өсдөг байна. Өнгөрсөн 2023 оны байдлаар инфляц буурсан үеүдэд ипотекийн зээл 8%-иар өсөөд байгаа юм.

  • АНУ-ын нийт 50 муж, 55 хотын хувьд инфляц харилцан адилгүй байдаг тул инфляцын нөлөөлөл мэдэгдэх нь харилцан адилгүй байдаг тухай эдийн засагч нар мэдээлээд байгаа юм.

  • Иргэдийн 1 жилийн хугацаагаар байр түрээслэх нь мөн адил өсчээ.

Хэдий инфляц буурч байгаа нь сайн хэдий ч хэт буурах нь тэр хэрээрээ эрсдэл дагуулдаг. ХНС ирж буй 2024 он гарснаар инфляцыг хэвийн хэмжээнд барих тухай бодлого боловсруулж байгаа ба дефляцид хүргэхгүй байх тал дээр ажиллах шаардлагатай болоод байна.

Apple Vision Pro 👨‍💻

Энэ 12-р сар Apple-ыг донсолгоод амжив бололтой.

Тодруулбал, 12-р сараас эхлэн Apple Watch-ыг АНУ-ын зах зээлд борлуулах боломжгүй болоод байгаа. Учир нь Apple Watch-ын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэмжих систем нь өрсөлдөгч компаниас хуулбарласан гэх мэдээлэл байгаа тул Apple компани АНУ-ын зах зээлд Apple Watch-ыг түр хугацаанд борлуулахаа зогсоох шийдвэрт хүрээд байна.

Тиймээс Apple Watch 6-9 хүртэлх загварууд, Apple Watch Ultra, Apple Watch Nike болон Apple Watch Hermes загваруудын борлуулалтыг 12-р сард багтаан зогсооно хэмээгээд байсан.

Үүнтэй зэрэгцэн Apple-ын зүгээс Apple Vision Pro-г зах зээлд танилцуулах  бололтой.

Судлаач болон хөгжүүлэгчид ирэх оны 2-р сараас эхлэн Apple Vision Pro-г зах зээлд $3499-оор борлуулна гэвэл тус бүтээгдэхүүний борлуулалт хэр байх болдоо?