- Octagon.mn
- Posts
- АНУ-д криптог хориглохыг уриалж байна
АНУ-д криптог хориглохыг уриалж байна
✅Хялбар дөхөм #Octagon биржийг танилцуулж байна.
🚀🚀Octagon бол Блокчэйн технологийг ашиглаж санхүүгийн болон нийгмийн олон талт хэрэгцээг хөнгөвчлөх боломж олгох цогц платформ юм.— Octagon.mn (@Octagon2press)
7:13 AM • Jan 26, 2023
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -12 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -22 хэм хүртэл хүйтний эрч суларч байгаа хэдий ч дулаан хувцасаа өмсөж дархлаагаа дэмжээрэй.😊
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 35 секунд зарцуулна⌛
Хураангуй: 📜
Apple, Amazon, Alphabet-н орлого багассан
Том тоглогчдын сонирхлыг хиймэл оюун ухаан татаж байна
Coinbase-н эсрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов
Ахмад хөрөнгө оруулагч Чарли криптог хориглохыг уриалж байна!
Маркетийн талаар бодол:
Задаргаа: Өнгөрсөн 2022 он бүхэлдээ хэлбэлзэл, тодорхойгүй байдал, инфляциар дүүрэн жил байлаа. Угтаа 2021 онд дээд амжилт тогтоосон хувьцаа, криптоны хурдацтай өсөлтөөр дүүрэн байсан.🤗✨
Тиймдээ ч өнгөрсөн онд ХНБ инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн. Энэ үйл явц эхлэхэд эдийн засгийн хямрал нүүрлэх төлөвтэй байсан.🧐
Инфляцийн хямралд аль болох зөөлөн газардахын тулд ХНБ түрэмгий арга хэмжээ авч байгаа (бодлогын хүүг их хэмжээгээр өсгөж буй) бөгөөд эдгээр үйлдэл нь АНУ-ыг хүртэл дэлхийн эдийн засгийн хямрал (хатуу газардалт) руу түлхэж болзошгүйг тооцчихсон л байгаа.🙄
Хамгийн сүүлийн үеийн шинэчлэлт: ХНБ-ны дарга Жером Пауэлл сүүлийн үед өөдрөг байр суурьтай байгаа бөгөөд 1-р сарын ажлын тайлан нь хөрөнгө оруулагчдад зөөлөн газардахаар эерэг харагдаж итгэл найдвар төрүүлж байна.🤔
Ажлын тайлан:
АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж сүүлийн таван 7 хоногийн дотор гэхэд л дөрвөн удаагаа буурчээ. 1-р сарын 28-ны байдлаар ажилгүйдлийн тоо анх удаа 3000-аар буурч 183,000 болсон нь өнгөрсөн оны 4-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон . 🤨📉
Америкчуудын ажилгүйдлийн түвшинд зах зээл яагаад хамаатай гэж үү?🤨
Холбооны нөөцийн банкны инфляцийн эсрэг тэмцлийн гол саадын нэг бол яалт ч үгүй Хөдөлмөрийн зах зээл юм.😯
Ажилгүйдлийн түвшний хувьд хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байгаа. Тиймдээ ч ХНБ цаашид ч мөн адил бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байх хандлагатай.🧐
Хувьцааны мэдээ:
3 аварга “А”🅰
Цахим худалдааны аварга болсон компанийн орлого буурч, хувьцаа нь 8.4%-иар унав.📉 Пүрэв гарагийн орой Амазон өнгөрсөн хугацаанд хүлээж байснаасаа сулхан удирдамж гаргалаа. 📢Тэд Cloud бизнесийнх нь өсөлт ч мөн адил удааширсан тухай мэдээлэв.💭
Технологийн салбарын аварга болсон компани ашгийнхаа тайланг гаргасны дараа хувьцаа нь 2.8%-иар уначхав.😔 Alphabet-н нийтэлсэн нэгж хувьцаанд ногдох 1.05 ам.долларын ашиг нь Refinitiv-н шинжээчдийн гаргасан нэгж хувьцаанд ногдох 1.18 ам.долларт хүрч чадсангүй.💢 Компанийн 76.05 тэрбум ам.долларын орлого нь тэдний таамаглаж байсан 76.53 ам.доллароос ч бага байлаа. Орлогын тайлангаас үл хамааран 2023 онд илүү үр дүн, урам зоригтой байх болно гэж найдаж байгаагаа мэдэгдэв.📣
Шинжээчдийн зүгээс Apple-г хүнд хэцүү улирлыг даван туулж чадна гэсний дараагаар iPhone үйлдвэрлэгчийн хувьцаа 2.4%-иар өссөн.🤗📈 Apple компани сүүлийн улирлын тайландаа ашиг, орлогын хувьд алдагдалтай байгаа талаар дурджээ.💭 Тус компани 2016 оноос хойших хамгийн том орлогын алдагдлаа ам.долларын ханшийн өсөлт, Хятадын үйлдвэрлэлийн асуудал, макро эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас өөрсдийгөө хамгаалж чадсан гэж үзжээ.🧐
Крипто мэдээ:
Байгууллагын тоглогчид хиймэл оюун ухааныг илүү сонирхож байна🤖👀
JP Morgan-н хамгийн сүүлийн үеийн цахим худалдааны засварын талаарх тайланд судалгаанд хамрагдсан байгууллагуудын арилжаачдын талаас илүү хувь нь хиймэл оюун ухаан (AI) болон “Machine Learning”-г ирэх 3 жилийн хугацаанд хамгийн их нөлөө үзүүлнэ гэж үзжээ.🧐✔ Энэ нь Блокчэйн технологиос 4 дахин илүү юм. 😯AI нь 53%-ийн өсөлттэй хамгийн нөлөө бүхий технологиор нэрлэгдсэн бол Блокчэйн ердөө 12% байв.😲
Түүнчлэн судалгаанаас харахад арилжаачдын 72% нь ирэх онд крипто арилжаа хийх төлөвлөгөөгүй, ердөө 14% нь дараагийн 5 жилд арилжаа хийхээр төлөвлөж байна гэжээ.📜 Уг тайланд цахим арилжаа цаашид ч өссөөр байх болно гэж таамагласан хэдий ч худалдаачид эдийн засгийн уналт, инфляци, геополитикийн зөрчилдөөнөөс санаа зовсноо илэрхийлэв.🤗
Чи явж болно!💭❗
Өнгөрсөн 7 хоногт Манхеттэний шүүгч Coinbase-н эсрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны дараа Coinbase-н хувьцаа (COIN +23.99%) өслөө.📈👆
Ямар нэхэмжлэл? 🤨
Coinbase брокер дилерээр бүртгүүлээгүй хэрнээ үнэт цаасны бүртгэлгүй худалдаа эрхэлсэн гэжээ.💭
Шүүгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчид ахин ийм утгаар нэхэмжлэл гаргах боломжгүй гэсэн үг.🤔💢
Криптог хориглохыг уриалж байна📢📜
Ахмад хөрөнгө оруулагч криптог үзэн ядах бооцоогоо хоёр дахин нэмэгдүүллээ.📈
Berkshire Hathaway-н Чарли Мунгер уг хөрөнгийг мөрийтэй тоглоомтой харьцуулан АНУ-д криптог хориглохыг албан ёсоор уриалав.📣
Мунгер энэ 7 хоногт Уолл Стрит сэтгүүлд нийтэлсэн нийтлэлээ ямар учраас криптог бүрэн хориглох ёстой гэж үзэж буйгаа тайлбарлав.🤔"Крипто бол валют, үнэт цаас эсвэл түүхий эд биш. Энэ бол зохион байгуулагчдад 100% ашигтай мөрийтэй тоглоомын гэрээ" гэв. 💭
Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.