• Octagon.mn
  • Posts
  • Binance & Kraken 🧑‍⚖️👨‍⚖️

Binance & Kraken 🧑‍⚖️👨‍⚖️

Баасан гарагийн мэндээ! Цаг агаар эрс хүйтэрсэн тул та бүхэн маань зузаан хувцас болон малгай, ороолтоо зүүж гарахыг зөвлөе! гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Binance & Kraken 🧑‍⚖️👨‍⚖️

Энэ 7 хоногийн Даваа гараг томоохон Крипто биржүүдийн хувьд хүндхэн өдөр болж өнгөрлөө.

  • Binance биржэд АНУ-ын Шүүхээс $4 тэрбумын торгууль ногдууллаа

  • Томоосоо 10-т ордог Kraken бирж СЗХ-ноос шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан томоохон үйл явдлууд болж өрнөлөө.

Binance тайван замаар асуудлыг шийдэхийг хичээж байна

Bloomberg-ээс гаргасан тайланд Binance АНУ-ын шүүхтэй тайван замаар асуудлыг шийдвэрлэж тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна гэв.

АНУ-ын шүүх Binance-ыг мөнгө угаасан, луйврын шинж чанартай үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулагч, хэрэглэгчийг хууран мэхэлсэн гэх үндэслэлээр дараах ял, шийтгэлийг оноох гэж байна. Үүнд:

  • $4 тэрбумын мөнгөн торгууль

  • Гүйцэтгэх Захирал болох CZ-ыг яллагдагчаар татах

  • Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг тогтмол хянах гэсэн шаардлагыг тавиад байгаа ба шинжээчдийн үзэж буйгаар энэ сарын сүүл эсвэл дараа сарын эхэн үед шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна.

Kraken шүүхэд дуудагдав

Kraken биржийг тусгай зөвшөөрөлгүйгээр Стейк үйлчилгээ зах зээлд нэвтрүүлсэн хэмээн өнгөрсөн 2-р сараас хойш хуулийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаа ба тус бирж одоогийн байдлаар $30 саяын торгууль төлж, Стейк үйлчилгээгээ хаагаад байгаа юм.

Тэгвэл энэ удаа:

  • Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдийн хөрөнгийг эрсдэлд оруулсан

  • Хэрэглэгчийн хөрөнгөөр өөрсдийн төслийг санхүүжүүлсэн

  • Биржийн бүртгэлийн материалыг дутуу бүрдүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн гэх үндэслэлээр шүүх хэрэг үүсгэжээ.

Крипто зун дөхөж байхад хуулийн байгууллагууд тайван суулгахгүй л бололтойдог оо…

$AAPL 📉

Технологийн хамгийн том компани болох Apple-ын өсөлт сүүлийн жилүүдэд удаашралтай байна.

Зах зээлийн үнэлгээ нь $3 их наядад хүрсэн тус компанийн өсөлт удаашрах болсон шалтгаан нь хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаас үүдэлтэй хэмээн шинжээчид дүгнэж байна.

Тухайлбал, iPhone 12-ын хэт ягаан туяаны их ялгаруулалт болон Macbook зөөврийн компьютерын шинэчлэлт зэрэг нь хүлээлтээс доогуур байгаагаас үүдэн 12-р сарын борлуулалт өмнөх жилийн мөн үеэс 5%-иар өндөр байна гэсэн хүлээлт 0% болтлоо буурлаа.

Гэхдээ л… Apple-ын экосистем болох программ хоорондын урвуу хамаарлаас үүдэн борлуулалт өндөр байгаа ба 8 жилийн өмнө төлбөртэй үйлчилгээ гэхэд л нийт орлогын 10%-ийг бүрдүүлж байсан энэ оны эцэс гэхэд 24.9%-ийн өсөлт үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

  • Өнгөрсөн 8-р сард Apple-ын төлбөртэй үйлчилгээг идэвхжүүлсэн хэрэглэгчийн тоо 1 тэрбумд хүрээд байгаа ба үүгээрээ дамжуулан сүүлийн 3 жилийн хугацаанд $81 тэрбумын борлуулалт хийж чаджээ.

Мөн Apple Pay үйлчилгээ нь дэлхий нийтийн хэмжээнд Paypal-ыг орлоход хүрээд байгаа хэдий ч бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд өсөлт удаашралтай хэвээр…

Шинжээчид бүтээгдэхүүний хөгжүүлэлттэй холбоотой шинэ зүйл бага, шинэ хэрэглэгч өөртөө татах хэмжээний том шинэчлэл Apple хийхгүй байгаагаас борлуулалт удаашралтай байгаа талаар тайлбарлаж байгаа юм.

Apple-ын зах зээлийн үнэлгээгээ энэ хэвээр удаашралтай байвал Microsoft-д байр сууриа алдах магадлалтай байна даа…

Азжаргалыг мөнгөөр худалдаж авч болдог💸

Азжаргалыг мөнгөөр худалдаж авч болохгүй гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл АНУ-ын иргэд өөр бодолтой байх нь.

10 хүн тутмын 7 нь буюу АНУ-ын хүн амын 71% нь азжаргалыг мөнгөөр худалдаж авах боломжтой гэж үзжээ.

Дундаж орлоготой буюу жилийн $65,000 орлоготой иргэд хэрэв $95,000 орлоготой бол азжаргалтай сайхан амьдрах боломжтой гэж үзсэн бол $250,000 орлоготой иргэд $350,000-ын орлоготой бол азжаргалтай амьдрах боломжтой гэж үзжээ.

2024 онд иргэдийн цалин 3.9%-иар өсөх төлөвтэй байгаа бол судалгаанд оролцогчид 50%-иар нэмэгдвэл азжаргалтай амьдрах боломж бүрдэнэ хэмээн үзсэн гэнэ шүү.

10 хүн тутмын 7 нь мөнгөөр хүн бүрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа ба жилд одоогийн орлогоосоо $15,000-$25,000 илүү олдог бол дараагийн 6 сарын хугацаанд асуудалгүй амьдрах боломжтой гэжээ. Тус мөнгөөр байр болон урсгал төлбөрийг төлж, санхүүгийн дарамтгүй амьдрах боломжийг бий болгох хүсэлтэй бололтой…