- Octagon.mn
- Posts
- Мөнгө угаасан уу? Эсвэл?
Мөнгө угаасан уу? Эсвэл?
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр 23 хэм хүйтэн.🥶 Ирэх 7 хоногт хүйтнээ эрч 10 хэмээр суларч байна.🤩 Цас хаялсан өдрүүдэд хальтрахаас болгоомжлоорой.❗🤗
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 37 секундийг зарцуулна⌛
Хураангуй:📝
Binance-н мөнгө угаасан хэрэг ялын тохиролцоогоор шийдэгдэж магадгүй
FTX болон Бахамагийн Засгийн газар хамтран ажиллаж байжээ
Crypto.com-ийнхон нөөцийн баталгааны аудитаа дэлгэлээ
BAYC-г сурталчилсан олны танил эрхмүүдийн эсрэг гомдол гарав
Reddit Polygon дээр 5 сая гаруй NFT гаргалаа
Meta Метаверст хэт анхаарч байгаа нь хөрөнгө оруулагчид & ажилчдын дургүйцлийг хүргэж байна
Маркетийн талаар бодол:
АНУ-ын ХҮИ ний нуугүй хэлэхэд нөлөө үзүүлэхүйц хэмжээнд буурсангүй. Өнөөдөр Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг 0.5 эсвэл 0.75 хувиар нэмэгдүүлэх магадлал өндөр болчихлоо. 😲📊
Хэрэв 0.75 хувиар нэмэгдүүлбэл 📈зах зээл бүр дарамтад орж хөрөнгө оруулагчид сандралдаж эхэлнэ. Харин 0.5 хувиар нэмэгдүүлбэл📈 “инфляци удааширч байгаа юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж үзээд зах зээл хэсэг тайван байх юм. 📢
АНУ-ын Төрийн сангийн нарийн бичгийн дарга Жанет Еллен 2023 оны тал дээр өөдрөг байр суурьтай байна. 🧐Тэрээр “2023 оны өдийд таамаглаагүй гэнэтийн бэлэг болдоггүй л юм бол инфляцийн түвшин өсөхгүй байх төлөвтэй” гэсэн. Гэхдээ тэгэж хэллээ гээд итгэж болохгүй хамгийн том шалтгаан нь тэд л инфляцийг тэнгэрт нисгэсэн шүү дээ.😉
Крипто мэдээ:
Binance мөнгө угаасан уу?🤔
Binance дэлхийн хамгийн том төвлөрсөн крипто бирж гээд FTX шиг хэрэглэгчдээ луйварддаггүй гэдэг ч харамсалтай нь мөнгө угаасан хэргээр 2018 оноос хойш шалгагдсаар ирсэн. 👆
Тодруулбал, Binance хэсэг хугацааны турш мөнгө угаахтай тэмцэх сул арга хэмжээ авсан, ойролцоогоор 10 тэрбум ам.долларын💲💸 гүйлгээг хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийн бүртгэлийг хийлгүйгээр үйлчилсэн нь тогтоогдсон.😮
АНУ-ын Хууль зүйн яам Binance-г мөнгө угаасан, хориг арга хэмжээ авсан улс оронд үйлчилгээ үзүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр крипто биржийн эсрэг хэрэг үүсгэх асуудал яригдаж байна.❗📢 Хууль зүйн яамны зүгээс Binance-н гүйцэтгэх захирал Чанпэн Жао (CZ)-аар ахлуулсан дээд түвшний удирдлагуудад хяналт тавьж байгаа талаараа тайландаа дурджээ.🔊
Маргаан дээр ажилласан прокуроруудын хооронд үүссэн санал зөрөлдөөн нь 2018 оноос хойш үргэлжилж буй мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн тодорхой дүгнэлт гаргахгүй байна. Хэрэг дээр ажиллаж буй хүмүүсийн нэг хэсэг нь нотлох баримтыг "яаралтай шуурхай" шалгахыг зөвлөж байгаа бол эсрэг талд нотлох баримтыг шалгахад илүү цаг зарцуулахыг хүсч байна.👆🤨
Binance-н хуулийн фирм сүүлийн саруудад ХЗЯ-ны албан тушаалтантай уулзаж эрүүгийн хэрэг үүсгэвэл аль хэдийнээ дарамтад орсон крипто зах зээл бүр илүү хохирол амсах талаар мэдэгджээ.📢
Бахамагийн ЗГ & FTX⚔
FTX-н сүйрэл АНУ, Бахамын хооронд олон улсын хууль эрх зүйн маргаан үүсгээд байна.🤛💣
Бахамын ЗГ FTX-н үүсгэн байгуулагч Сэм Бэнкмэн Фрэйдтэй шинэ крипто валют гаргах тал дээр хамтарч ажиллаж байжээ.🤝
Тэгэхээр Сэм Бэнкмэн Фрэйд зөвхөн АНУ-ын улс төрчдөд авлигал💸 байсан байх нь. 11-р сарын 10-ны өдөр буюу FTX дампуурлаа зарлахын яг өмнөх өдөр нь Бахамын хэрэглэгчдэд мөнгөө татаж авах боломж нээсэн болохыг АНУ-ын хуулийнхан дурдсан байна.📢
Одоо Сэм Бэнкмэн Фрэйд Бахамын шоронд суугаа худалдаж авсан улс төрч найзуудаасаа өөрийг нь АНУ руу битгий илгээгээч гэж гуйж байгаа байх.😬
Асуудал байна уу?🤭
Crypto хөрөнгө оруулагчид FTX сүйрлээс хойш сэтгэл санаа нь айдастай байна.😰
Одоо хөрөнгө оруулагчид Crypto.com-н гүйцэтгэх захирал Крис Марсзалекийг шорлож байна.🤯
Яагаад?
Саяхан Марсзалек Crypto.com-н хөрөнгө оруулагчдын мөнгө бол хөрөнгө оруулагчдын өмч төдийгүй FTX шиг хэрэглэгчдийнхээ мөнгийг дураараа ашигладаггүй гэдгээ батлах гэсэн арга.👈
Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Crypto.com нь өөрсдийнхөө нөөцийг эрүүл гэдгийг харуулах зорилгоор аудитаар баталгаажуулсан нотолгоогоо дэлгэлээ. 📢🤨
NFT мэдээ:
BAYC-н сурталчилгааны гол дүрүүд асуудалд орж эхлэв🥶
Snoop Dogg, Justin Bieber, The Weekend болон олон арван алдартай урлаг соёлын эрхмүүд, Yuga Labs, MoonPay, ApeDAO зөвлөлийн гишүүдийн эзэд, Bored Ape NFTs-г "Өөрсдийнхөө нөлөөгөө ашиглан хуурамчаар хэрэглээ бий болгож, үнийг нь зохиомлоор хөөргөсөн"📈 гэх хэргээр гомдол гаргасан байна.🤔📊
Адонис Реал, Адам Титчер гэх хоёр хэрэглэгчийн өмгөөлөгчид өнгөрсөн Пүрэв гарагт Лос Анжелес хотын холбооны шүүхэд гомдол гаргаж олны танил, олон дагагчтай эрхмүүд Bored Ape NFTs-г сурталчилсан нь хөрөнгө оруулагчдыг "хөрөнгө оруулалтаа эрс хөөрөгдүүлсэн үнээр авч алдагдал хүлээхэд хүргэсэн" гэж мэдэгджээ.📢👆
Парис Хилтон, Мадонна, Жимми Фаллон гээд энэ хэрэгт нэрлэгдсэн алдартнуудаас гадна энэ салбарын тэргүүлэгчид болох MoonPay-н гүйцэтгэх захирал Иван Сото-Райт, Reddit-н үүсгэн байгуулагч Алексис Оханиан хүртэл холбогдож байна.😷
NFT хэрэглээний хаан👑
Reddit-н хэрэглэгчид 5 сая гаруй NFT аватар Polygon дээр Минт хийлээ.🎇
Reddit-н NFT хөтөлбөр нь Polygon-н хөрөнгийг эзэмшдэг 4.25 сая гаруй өвөрмөц хэтэвчтэй, Web3 руу хэрэглэгчдийг нэгтгэж байна.💪
Ихэнх NFT-г Reddit-н хэрэглэгчдэд үнэ төлбөргүй бэлэглэжээ.🤩🤩
Метаверс дахь мэдээ:
"Метаверс биднийг удаанаар сүйрүүлж байна!"😣💣
Facebook, Instagram-н эцэг компани Meta-н гүйцэтгэх захирал Mark Zuckerberg сүүлийн жилүүдэд Метаверс гэх ертөнцийг бий болгоход өндөр ач холбогдол өгч олон тэрбум ам.доллар жил бүр төсөвлөөд зарцуулж байгаа.💲
Гэхдээ энэ үйлдэл Meta-н хөрөнгө оруулагчид, ажилчдад огт таалагдахгүй байна.😞
Тиймээс “Blind” гэх өөрийгөө нууцалж болдог платформ дээр Meta-н ажилтнууд гүйцэтгэх захирлынхаа талаар сөрөг сэтгэгдэл үлдээж байна.📢
Яагаад өөрийгөө нууцлах хэрэгтэй вэ? Гэвэл Meta өнгөрсөн сард 11,000 ажилтнаа цомхотгосон нь ойролцоогоор нийт ажилчдын 13% байсан.
Магадгүй удирдагчийнхаа хүндэтгэлийг олж авах цор ганц арга бол түүнийг эсэргүүцэх явдал байдаг ч байж болно.
2021 оны гуравдугаар сард бодит ертөнцөд оршдоггүй, гарт баригддаггүй уран бүтээлийг Michael Joseph Winkelmann буюу “Beeple” гэх дижитал уран бүтээлч “Everyday-The first 5000 Days” NFT уран бүтээлээ дуудлага худалдаагаар 69 сая ам.доллараар зарж тэсрэлтийг хийсэн. Үүнээс нэгхэн сарын өмнө “Crossroads” гэх 10 секундын бичлэг бүхий NFT уран бүтээл нь гэхэд 66,666,66 \жаран зургаан мянга\ ам.доллараар зарагдсан гээд бодож үзвэл бидний амьдралын нэг хэсэг болсон цахим сувгуудад энгийн л нэг хэрэглээ болсон зүйлс эргээд маш өндөр үнийн дүнтэй дижитал тусдаа нэг бүхэл бүтэн шинэ зах зээл үүсэж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж чадсан. Магадгүй та NFT буюу Non Fungible Token-ий талаар сонссон байх. Энэхүү шинэ төрлийн дижитал хөрөнгийн зах зээл руу дэлхий нийтээрээ шуурч байна. Дижитал уран бүтээл болон тэдгээрийн цуглуулгыг блокчэйн гэх технологи дээр маш амархнаар бараа бүтээгдэхүүн худалддагийн адилаар арилжаа хийдэг болчихсон.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа бие дааж сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.