- Octagon.mn
- Posts
- Биткойноос илүү крипто компаниуд өсөв үү? 💹
Биткойноос илүү крипто компаниуд өсөв үү? 💹
Өглөөний мэндээ. Намрын сэрүү орж давхар өмдөндөө орох цаг ирсэн байна шүү. Ирэх өдрүүдээс төвийн бүсийн нутгуупаар цас орох магадлалтай гэнэ. Анхны цас уу? гэснээс байна ш дээ. Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
Биткойноос илүү крипто компаниуд өсөв үү? 💹
Сүүлийн өдрүүдэд крипто зах зээлийн эргэн тойронд крипто зун ирж буйг таамаглах хөрөнгө оруулагчид, хөндлөнгийн хүмүүс элбэгшлээ.
Тэгвэл он гарснаас хойш Биткойн 106%-ийн өсөлттэй арилжаалагдсан бол крипто, Web3 үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэр ашигтай ажилласныг харцгаая.
Coinbase: АНУ-ын крипто зах зээлд хүч түрэн орсон хамгийн томкрипто биржийн үйлчилгээ үзүүлэгч тус компанийн орлогын хэмжээ өнөөдрийн байдлаар он гарснаас хойш нийт 144%-ийн өсөлттэй байгаа юм.
Microstrategy: Крипто зөвлөх, крипто хөрөнгө оруулалтын фирмийн үйлчилгээ үзүүлэгч томоохон компани маань уг жагсаалтын 2 дугаарт буюу YTD үнэлгээгээр 193%-ийн өсөлттэй ажиллажээ.
Grayscale: Биткойн итгэлцлийн анхдагч санг байгуулсан хөрөнгө оруулалтын фирмийн чиглэлээр ажилладаг тус компани нь энэ жагсаалтын тэргүүн байранд буюу үнэмлэхүй өсөлт үзүүлж 220%-ийн ашигтай ажиллаж чаджээ.
Хэдий жагсаалтад багтаж чадаагүй ч гэсэн бусад Биткойн олборлогч байгууллагуудын хувьд дундаж өсөлтийн хэмжээ 150% байгаа нь чамлахааргүй амжилт юм.
Эдгээр компаниуд болоод Биткойн маань ногоон байгаа цагт зах зээл ногоорох цаг удахгүй биз ээ...
Саалийн үнээ 💵🐮
АНУ-н Засгийн газрын бондын хүү буюу купоны хэмжээ 3 жилийн дараа эерэг дүнд хүрлээ. Цар тахлаас үүдэлтэй инфляцын тогтворгүй байдлаас болж Засгийн газрын бондын хүү сөрөг утгатай байсан нь хөрөнгө оруулагчдад алдагдалтай хэцүү цаг хугацаа өнгөрсөн.
Тэгвэл ХНС-гаас гаргасан шийдвэрийн дагуу бондын хүүг шат дараалалтайгаар нэмсээр 10 жилийн хугацаатай тус бондыг хүүг өнгөрсөн сард 5%-д хүргэж чадлаа.
Шинжээчдийн үзэж байгаагаар “Засгийн газрын бондын хүүг ийм өндөр хэмжээнд барих боломжгүй бөгөөд SP500 индексийн сүүлийн 12 сарын өгөөжөөс хүртэл их байгаа нь эрсдэлийг дагуулна” гэсэн саналыг хүргүүлж байгаа юм.
Инфляцын бодит өртөг бондын хүүгээс өндөр байгаа тохиолдолд инфляц тогтворгүй байх эрсдэлийг дагуулдаг билээ.
Мөн иргэдийн бодит зардал буюу ипотекийн зээл болоод сургалтын зээлийн хэмжээнээс үүдэн иргэдийн зарлага дунджаар 9.3%-иар өсөж байгаа энэ үед оновчтой бус шийдвэр хэмээн үзээд байгаа юм.
Bankrate санхүүгийн судалгааны фирм: Иргэдийн дундах хэрэглээний зээлийн хүү 11.43% болтлоо өсөж, зээл горьлогчдын түвшин 34%-иар өссөн энэ үед хэцүүхэн шийдвэр хэмээн дүгнээд буй
Дүгнэх нь: Он гарснаар SP500 индекс 10%-ийн өсөлттэй байхад хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох ЗГ-ын бонд асуудал дагуулсаар байна. Хөрөнгө оруулалтын томоохон зөвлөхүүд “эрүүл бус өсөлт” хэмээн дүгнэж байна. Судалгаагаа илүү нарийн хийх л шаардлагатай болов уу даа...
Видео тоглоомын зах зээл ноён оргил 🔻
Видео тоглоомын зах зээлийн ноён оргил болсон Steam компани тоглоом борлуулалтын явцад гардаг ханшийг зөрүүг тэгшитгэх шийдвэр гаргалаа.
Тодруулбал, тоглоомын борлуулалтын хувь хэмжээ болоод тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханшинд суурилан ийнхүү шийдвэр гаргажээ.
Жишээлбэл, валютын ханшийн тогтворгүй байдал, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байгаа Турк улсын мөнгөн тэмдэгт Лирагаар гүйлгээ хийх боломжгүй болсон тул Америк доллароор гүйлгээ хийж эхлэх гэнэ.
Уг шийдвэр 11-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд хэрэглэгчдийн хэтэвчинд байршиж буй ашиглах боломжгүй болсон улсын мөнгөн тэмдэгт автоматаар устах гэнэ. Түүнчлэн хэрэглэгч өөрийн оршин суух бүс нутгийг дур мэдэн өөрчлөх боломжгүй болсон гэнэ.