• Octagon.mn
  • Posts
  • Хиймэл оюун ухаан хөгжмийн салбарыг эзэлнэ

Хиймэл оюун ухаан хөгжмийн салбарыг эзэлнэ

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -16 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -29 хэм хүртэл хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцасаа өмсөж дархлаагаа дэмжээрэй.😊

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 41 секунд зарцуулна⌛

Хураангуй: 📜

  • Хөрөнгийн зах зээлийн өсөлтөд Tesla түрүүлж явна

  • Google компани хөгжим зохиодог хиймэл оюун ухаан хөгжүүллээ

  • Хойд Солонгосын хакерууд олзоо угааж байна

  • Баавгай зах зээлийн үеэр крипто хэрэглээ 27%-иар өслөө

  • Amazon NFT зах зээл рүү энэ хавар орж магадгүй

Маркетийн талаар бодол:

Маргааш буюу 2-р сарын 1-ний Лхагва гарагт болох АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны оны эхний хурлаар бодлогын хүүг нэмэх, нэмэхгүй эсэхийг шийднэ.✋ Ойрын хэдэн өдөр зах зээл тогтворгүй болох талаар мэргэжилтнүүд таамаглаж байна.🤨 “The Technical Traders”-г үүсгэн байгуулагч Крис Вермеулен “Холбооны Нөөц хүүгээ өсгөж бодлогоо чангаруулсаар байвал S&P 500 индекс 37%-иар буурч магадгүй” гэж таамаглаж буйгаа мэдэгдэв.📢 "Картер" зах зээлийн стратегич, ХНС-ийн дарга Жером Пауэлл бодлогийн хүүг нэмж нөхцөл байдлыг улам чангатгавал зах зээлд "цус" үзнэ гэв. 💭

Эсрэг талд Вермеулен алт, мөнгөний ханш унаж буй энэ үед үнэ цэнээ сайн хадгалдаг гэж үзэж байгаа бол “AuAg ESG Gold Mining ETF”-н менежер Эрик Странд энэ оны эцэс гэхэд алтны ханш бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэнэ гэж таамаглаж байна.🤔

Хувьцааны мэдээ:

Зовсны эцэст жаргана😎

2022 оноос хойш технологийн салбар цомхотголд өртсөн.💥

Технологийн өндөр үзүүлэлттэй Nasdaq хөрөнгийн зах зээлийн индекс өнгөрсөн 7 хоногийн 5 өдрийн арилжаагаа +4.03%-иар дуусгалаа.✔ Индекс дөрвөн 4 хоног дараалан өссөн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны урт удаан зовлонгийн дараах жаргал болж байна.📈

Тesla (TSLA)-д гэхэд 2013 оны 5-р сараас хойших хамгийн сайн 7 хоног тохиолоо.🤩 Сүүлийн 7 өдрийн арилжаанд Теслагийн хувьцаа нийтдээ +33%-иар өссөн байна.📈📊

Яагаад өсөв? 🤨

Инфляцийн түвшин олон бүс нутагт буурч байгаа тул энэ нэгдүгээр сард олон компаниний хувьцаа маш сайн өссөн.👆📈 Теслагийн хувьд энэ онд 2 сая ширхэг автомашин үйлдвэрлэнэ гэдгээ Элон Маск мэдэгдсэн.📢

Та хөгжмийн зохиолч боллоо🤖🎶🎵

Google компани текстэн дээр үндэслэн хөгжим бичдэг “MusicLM” нэртэй хиймэл оюун ухааны системийг бүтээжээ.🎉

Тус хиймэл оюун ухаан нь мэдрэлийн сүлжээнд суурих бөгөөд 280,000 гаруй цагийн урттай хөгжмийн чадварт сургагдсан янз бүрийн хөгжим бүтээх боломжтой гэнэ.✔

Тэгвэл хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөгжмийг хэн эзэмших вэ, хөгжимчдөд үзүүлэх нөлөөллийн тухай асуултыг дагуулж байна.🤔💭

Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хиймэл оюун ухаан хойч үед үзүүлэх нөлөөллийн талаар бодох ёс зүйн хариуцлагыг сайжруулах шаардлагатай болж байна.❗

Крипто мэдээ:

Хойд Солонгосын хакеруудын угаалгын ажиллагаа💻🤯

Энэ үйл явдлын гол дүр болох Хойд Солонгосын хакер бүлэг "The Lazarus Group" юм. 6-р сард 100 сая долларын үнэ бүхий Ethereum (ETH) Harmony Bridge-ээс хулгайлсан хакерууд мөнгөө угаасаар байна.💸💲

Хакерууд өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайлагдсан ETH-ийн 27.18 сая долларыг угаасан гэж сүлжээний нууц ажилтан ZachXBT мэдэгдэв.📢

Зургаан бирж угаасан мөнгийг хүлээн авсан гэж мөрдөн байцаалтанд тогтоогдсон.😯 Нэмж дурдахад, хулгайлагдсан хөрөнгийн заримыг хүлээн авагч биржүүд битүүмжилсэн гэнэ.😉

Энэ 7 хоногийн эхээр Холбооны мөрдөх товчоо (ХМТ) Хойд Солонгосын хакерын байгууллага “Lazarus Group”-н дэд нэгж болох APT38-г “Harmony Bridge” халдлагын буруутан болохыг тогтоосон. Хойд Солонгосын Засгийн газар Lazarus Group болон холбогдох байгууллагуудыг санхүүжүүлдэг аж.🤔

Энэ сарын 13-нд хакедаж хулгайлсан 60 сая ам.доллартой тэнцэхүйц ETH-г угаасан нь Холбооны мөрдөх товчоонд тус хэргийг илрүүлэхэд тус болжээ. Холбооны мөрдөх товчоо биржүүдийн тусламжтайгаар нийт хулгайн тодорхой хэсгийг битүүмжилж чаджээ.✌

Крипто зах зээлийн хэрэглээ 27%-иар өссөн📈📊

Өнгөрсөн 2022 онд Баавгайн зах зээлийн улмаас хэд хэдэн крипто компани “сүйрсэн” хэдий ч Bitcoin болон Ethereum-н хэрэглээ өссөөр байгаа талаар Coingecko тайландаа дурджээ.💭

Дор хаяж 1000 ам.доллартой тэнцэхүйц Bitcoin болон Ethereum-д дор хаяж 1000 ам.долларыг эзэмшиж буй хэрэглэгчийн тоо өнгөрсөн онд 27%-иар өсчээ.📈

Томоохон крипто компанийн тайлангаас харахад 2022 оны дөрөвдүгээр улиралд крипто хэрэглээ хамгийн өндөр байсан. Тодруулбал, 0.1 BTC эсвэл 1 ETH-тэй хэрэглэгчийн тоо улирал бүр дунджаар 7.3%-иар нэмэгдэж, Сэм Банкман-Фридийн крипто эзэнт гүрэн задран унахад хүртэл 9.7%-иар өссөн байна. 👆📈

Тэргүүлэх хоёр дижитал хөрөнгийн компаниар авч үзвэл өнгөрсөн сард криптоны хэмжээ 30 гаруй хувиар өссөн ба крипто валютын зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд ам.долларт хүрлээ.💰💲

NFT Мэдээ:

Шинэ тоглогч орж ирлээ🤩

Amazon энэ хавар NFT зах зээлээ эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв. Тоглогчдыг NFT-ээр шагнадаг Блокчэйн дээр суурилсан тоглоомын платформ ажиллуулна гэнэ. 🧐

Amazon-ы Гүйцэтгэх захирал Энди Жасси NFT-н өсөлтийн оргил үеэр Amazon ирээдүйд NFT зарна гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэж байсан.📢

NFT зах зээл хэр том бэ?

Nonfungible.com болон “L’Atelier BNP Paribas”-ын 2020 онд бичсэн нийтлэлдээ дурдахдаа “NFT зах зээл 2020 онд 299%-аар өссөн бөгөөд 250 сая ам.доллараар үнэлэгдэж байсан. Гэтэл 2021 онд 41 тэрбум ам доллар болоод өсчихсөн. 2025 он гэхэд 80 тэрбум ам доллар болно” гэсэн дүгнэлтэд coindesk.com хүрсэн.

NFT үнэ цэн ба крипто хэтэвч

3.1 NFT-ийн үнэ цэнийг ойлгох, боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хөрөнгө оруулагч нар дараах ерөнхий бүтцийг ашиглаж тухайн NFT-д хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. NFT хөгжүүлэгч нар үүнийг ашиглаж NFT-ийнхээ үнэ цэнийг өсгөж, хөрөнгө оруулагч болон хэрэглэгчдээ татах боломжтой.

NFT-ийн үнэ цэнэ=Хэрэглүүр+Хөрвөх чадвар+ Өмчлөгч нарын түүх+Ирээдүйн үнэ цэнэ

Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгөний зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.